Categories
Чөлөөт

Сахиус эзнээ хамгаалж чаддаг уу? Сахиус зүүхийн ач тус

Сахиусыг нарийхнаар чанга хуйлж боон гэрлэх буюу гуулж үргэлж биедээ авч явна. Эрэгтэй хүн төрсөн жилийнхээ мэнгэний өнгөтэй адил даавуугаар гэр хийж, мэнгэний бурханаа буюу өөрт зохистой аль нэг бурханаа, эсвэл сахиусаа гэрлэн баруун мөрөндөө хувцсан дотуураа хадаж бэхлэн зүүнэ. Сахиусыг нарийхнаар чанга хуйлж боон гэрлэх буюу гуулж үргэлж биедээ авч явна. Эрэгтэй хүн төрсөн жилийнхээ мэнгэний өнгөтэй адил даавуугаар гэр хийж, мэнгэний бурханаа буюу өөрт зохистой аль нэг бурханаа, эсвэл сахиусаа гэрлэн баруун мөрөндөө хувцсан дотуураа хадаж бэхлэн зүүнэ. Эмэгтэй хүн төрсөн жилийнхээ мэнгэний өнгөтэй адил даавуугаар гэр хийж, дээрхийн адил зүүн мөрөндөө зүүнэ. Хүүхдэд цагаан өнгийн эдээр гэр хийж хүзүүнд нь зүүж өгнө. Сахиусны тус эрдэм нь цаг бусын аюул, хорлол, зовлон, мэс, муу сэтгэлээс үүдэх хэрүүл тэмцлийг дарах, лус савдгийн хорлолоос хамгаалах, аянга цахилгааныг зайлуулах шидтэйгээс гадна хойт төрөлдөө 3 муу заяанд унахаас гэтэлгэнэ гэж үздэг.
https://www.facebook.com/www.Budda.mn

Leave a Reply

Your email address will not be published.