Эд баялаг, хөгжил цэцэглэлтийн хамгийн эртний билэгдэл бол голдоо дөрвөлжин нүхтэй хятад зоос. Энэ сахиус амжилтын энергийг дууддаг. Та эдгээр зоосыг “эд баялагийн бүс”-ийг бүрдүүлэх, мөнгөний модоо чимэхэд ашиглаарай. Өдгөө мөнгөний мод бараг айл бүрд байдаг болжээ. Мөнгөний модоо аметист чулуугаар чимбэл эд баялаг, хөгжил цэцэглэлт авчирдаг гэж фэн шучид итгэдэг. Түүнээс гадна алт, эрдэнэс дээр заларсан мэлхий эзэндээ аз авчирдаг гэнэ шүү. Айл гэрийн эд баялгийн бүс нь зүүн өмнөд зүгт байрладаг. Иймээс энд таны хувьд баян чинээлэг, хөгжил цэцэглэлтийн билэгдэл болсон эд юмсаа байрлуул, мөн аз дууддаг сахиусаа ч энд тавиарай. Түүнчлэн энэ бүсэд эд баялаг гэсэн ойлголтыг төрүүлэх алт, зузаан боодол мөнгө дүрсэлсэн гэрэл зураг, алтан хан боргоцой, алтан гулдмай гээд таны баян чинээлэг, амжилттай байхыг билэгдсэн зүйлсийг байрлуулахаа мартав.Мөнгөө улаан дугтуйд хадгал. Өдөр тутмын зардлын мөнгөө хийсэн дугтуй дээр “Хөгжил цэцэглэлт” гэж бичээрэй. Хэрэв та хятад ханзаар бичвэл дэлгэрч байгаа цэцэг мэт харагдах болно. Харин эд баялаг гэж хятад ханзаар бичсэн дугтуй нь хайрцаг шиг харагддаг. Энэ нь тодорхой зорилготой мөнгөө хуримтлуулахад илүү тохирно. Өөрөөр хэлбэл машин, хөргөгч зэрэг том барааг худалдаж авахыг хүсдэг бол мөнгөө ийм дугтуйд хийж хадгалаарай. Мөнгө хадгалахдаа болгоомжтой бай. Ялангуяа мөнгөний түрийвчийг сонгохдоо чанарыг эрхэмлэ. Чанартай арьсан түрийвч, хэтэвчнээс нэлээд өндөр үнэтэйг нь сонгон худалдаж ав. Өнгөний хувьд хүрэн, хар, алтлаг өнгийн байвал зохино. Мөнгөний түрийвч бол танай гэр бүлийн мөнгө, санхүүгийн гэр орон юм. Гэхдээ түрийвчиндээ хайртай хүмүүс, найз нөхөд, ойр дотны хүмүүсийн гэрэл зургийг бүү хий. Мөнгөний шуналтай болгох магадлалтай.
Түүн дотор мөн бусдын нэрийн хуудас, сурталчилгаа бүхий бичиг цаас бүү авч яв. Энэ бүхэн тан руу чиглэх санхүүгийн урсгалын татлаг, түрлэгийг сааруулж болзошгүй. Мөнгөний түрийвчийн жижиг тасалгаанд эд баялгийн билэгдлүүдийн нэг болох улаан утсаар холбосон гурван зоос хийгээрэй. Гэхдээ дэлгүүрээс худалдаж авсан бүх сахиус, зоос зэргийг заавал ариутгах ёстой. Та тэдгээрийг урсгал усанд нэг цаг, дараа нь давсны уусмалд гурван цаг байлгаад хэрэглэ. Үүнээс гадна эд баялгийг дуудах бяцхан ёслол үйлдээрэй. 1. Танд хэн ч саад болохгүй газар ганцаараа бай. 2. Тайвшир. Мөнгөний сахиусыг алгандаа хавчуулна. 3. Өөртөө болон гэр бүл, төрөл төрөгсөд гээд ойр дотны хүмүүстээ хөгжил цэцэглэлт, эд баялгийг хүс. 4. Та энэ сахиусаа мөнгөний түрийвчиндээ хийж, үргэлж цүнхэндээ авч яваарай.
Мөнгөтэй холбоотой зан үйлийг зөв үйлд -Мөнгөө арвижуулахын тулд шөнө гадаа гарч, шинэ саранд мөнгөө үзүүлэн, илүү ихийг өгөхийг хүсээрэй. -Үдэш орой гэрээ шүүрдэж болохгүй, алдагдал гарна. -Мөнгөний түрийвч хийсэн цүнхээ шалан дээр тавьж болохгүй, ядуурна. -Орой үдэш мөнгө зээлэх хэрэггүй. Мөн нар шингэсний дараа мөнгөө бүү тоол. Ялангуяа даваа гарагийн орой мөнгөө тоолохыг таагүй, мөнгө багасна гэдэг. -Зээлсэн мөнгөө орой бүү өг, өглөө буцааж өгвөл та үргэлж мөнгөтэй явах болно. -Нар шингэсний дараа мөнгийг ширээн дээр тавьж болохгүй. -Даваа гарагт бусдад мөнгө өгвөл долоо хоногийн турш зардал гарахыг анхаар. -Босгон дээр зогсож болохгүй, гэрт орж ирж байгаа эд баялгийг зогсонги байдалд оруулчихна. Эдгээр зөвлөгөөг дагавал та санхүүгийн урсгалыг өөртөө татаж, гэр бүлээ элбэг дэлбэг хангалуун амьдруулах болно.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.