Categories
Чөлөөт

Хүүхдээсээ битгий хол амьдарч, ажиллаарай. Аав ээжтэйгээ байгаа хүүхдийн нүд байнга баяр жаргалтайгаа гэрэлтэж байдаг юм шүү.

Хүүхдээсээ битгий хол амьдарч, ажиллаарай. Аав ээжтэйгээ байгаа хүүхдийн нүд байнга баяр жаргалтайгаа гэрэлтэж байдаг юм Гэр рүүгээ байнга яарч байгаарай. Хүүхэд байхдаа аавыгаа, ээжийгээ ажлаа тараад ирэхийг мөн ч их хүлээдэг дээ. Тэр мэдрэмжийг бүх хүүхэд туулдаг. Бяцхан зүрх үргэлж хүлээж байдаг юм шүү… МОНГОЛД ТАРЬЖ УРГУУЛЖ БАЙГАА ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХАМГИЙН ЭРҮҮЛ Манайхан химийн бордоо гэж юу вэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Ямарч ургамал / бүх ургамал орно/ хөрснөөс Азот, фосфор, калийг ион- катионы түвшинд осмасын даралт, конциентацийн ялгаа болон олон биологи, химийн процессын үр дүнд нүдэнд харагдахгүй үндэсний үсэнцэрээр дамжуулан сорьж авдаг. Хошигнож хэлвэл амтай ургамал та хараагүй биз дээ. 1 тн бүтээгдэхүүн бий болгохын тул ургамал хөрснөөс 35-45 кг Азот, 25-30кг фосфор, 20-30 кг кали авдаг. Сургуулийн хүүхэд хэвийн өсөх, хэрэгцээгээ хангахад тухайлбал өдөрт мах-115 гр, гурил-100гр, хүнсний ногоо-270 гр гэх мэт ЭМС-ийн тушаал байдагдаа. Түүнтэй агаар нэг гэж ойлгож болно. Харин хүн амаарай шууд ходоодонд оруулдаг бол ургамал маш нарийн үндэсээр ион, катионы түвшинд сорж авдаг. Дээрхи гурван төрлийн бодис нь навчны тоо, талбай, өндөр, өвчин хортон, хүйтэн халуун, ганд тэсвэртэй болгоход хэрэглэдэг хамгийн их ургац бүрдүүлэхэд оролцдог бодис. Харин эдгээр бодисыг их хэмжээгээр хэрэглэх нь ургамалд илүүдэл бодис болж хуримтлагдаг сөрөг нөлөөтэй. Манайд дээрхи бордооны үйлдвэр байхгүй тул ОХУ, БНХАУ-аас импортоор авдаг. Монголд дээрхи бодисын хэрэглээг аваад үзвэл 1 га-д 9-15 кг-ийг хэрэглэдэг бол бидний хамгийн эрүүл, цэвэр гээд байгаа Солонгос, Япон, Европын холбооны улс орнуудад 1-га-д 450-800 кг-ийг хэрэглэж байж га-аас үр тариа-8-9 тн /манайх-1,5 тн/, хүнсний ногоо-40-100тн, /манайх-12-20тн/ авч байна. Дээрхи улс орон ийм их бордоо хэрэглэж байж хүнсээ яагаад эрүүл гэдэг гэвэл зөв цаг хугацаанд зөв технологиор, хэрэглэж бүтээгдэхүүн нь их, эрүүл байдаг. Иймд бид бордоо, ургамал хамгаалалын бодисыг хэрэглэхдээ тун нормыг тохируулж, технологит хугацаанд хэрэглэж байж эрүүл, их ургац авах болно. Монголд өнөөдөр 1 тн бордоо 1100-1500 $ байна. Ургамал хамгаалалын бодис литр-9-100$ байна. Иймд манай тариаланчид ийм үнэтэй бүтээгдэхүүнийг зөв үед зөв технологиор хийж байж ургацаа нэмэгдүүлнэ. Оройдож хэрэглэвэл ямар ч үр дүн өгөхгүй харин задарч амжихгүй хор болж, санхүүгийн илүү зардал гаргаж байгаагаа сайн мэддэж байгаа. Би өөрөө голланд, шведь, герман, хятад, солонгос ОХУ-д маш эрт болцтой сорт гаргаж авсаныг харж мэдэж байгаа. Орой болцын сортыг бордоод байвал болц гүйцэхгүй улам навч ихсээд ногоороод, өндөр л болоод байна. Үр жимсний болц 10-20 хоногоор хойшилдог. Тухайлбал хүүхэд төрөхдөө сараа гүйцээж төрдөг. Ээж нь амин дэм, мах гурил их хэрэглэсээр хүүхэд эрт төрдөггүйтээ сортын болцын хугацаа гэдэг нь адилхан юм. 2. ОХУ Украйны асуудлаас болж энэ жил Монголд 5000 тн бордоо орж ирсэн. Үүний 80-90 хувь нь үр тарианд хэрэглэдсэн. Тийм болхоор Ховдын төмс, тарвас гарч байгаа нь хавар эрт үрсэлгээ бэлдэж, богино болцтой сорт тарьсан гэж ойлгож байгаа. Энэ бол маш их хөдөлмөр, дэвшил, газар тариалангийн салбар урагшилж байна гэж би ойлгож байна. Иймд эрхэм иргэд минь Монголд тарьж ургуулж байгаа хүнсний бүтээгдэхүүн эрүүл гэдэгт би итгэдэг. Хуулбарлав. Shinebayar Shagdar.

МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.