Categories
Чөлөөт

Тарвачинбо судар нь муу заяанаас гэтэлгэж алив гай, зовлонгоос ангижруулна. Шэйр хийгээд Хурай Хурай гэж бичээрэй

Тарвачэнбо буюу Ихэд гэтэлгэгч судар Судрыг зарлигласан түүх: Ялж төгс нөгчсөн бээр рид хувилгаанаар Хулст ойн цэцэрлэгт залран суун бүхүйд Шаарипутра, Модгаляана хоёр бээр тамын оронд одоод тамын амьтдыг амраан үйлдэв. Түүний хойно Ялж төгс нөгчсөн бурхан биеэсээ гэрэл цацруулж тамын орныг гийгүүлэн тамд суух Дэвадаттын биед ч тусгаад түүний зовлонг түр амарлиуллаа. Тэндээс Ялж төгс нөгчсөн бээр Хааны харшаас сала модны зүгт залран найман түмэн гэлэн хийгээд Манзушри, Арьяабал, Ананд тэргүүтэн олон бодисадва нар лугаа хамт нэгнээ суун бүхүйдээ: -Эдүгээ би Хаврын сүүл дөрвөн дүгээр сарын 15-наа нирваан болмуй за. Гэмээ арилган эс үйлдсэний гэмийг арилган үйлдмүй хэмээн зарлиг болоод нэгэн эгэл зам мөрд суун аснаа тэнд биндэрьяа эрдэнийн манжлагаар хэлхсэн алтан цэцгийн доор усаар дүүрсэн цөөрөм, түүний дотор элдэв зүйл цэцэг ургасан, түүний доор алтан ширээ сэлт гарсанд Ялж төгс нөгчсөн бээр тэр ширээнээ морилон дөрвөн зүгт гэрэл цацруулснаар муу заяаны зовлонг амарлиулснаар арван зүг дэх ялгуусан бурхад бээр Шагжамүни буддаг нирваан болохыг мэдэж олон бодисадва нарыг энэ оронд илгээснээр тэд хөгжмийн дуу дуурсгасаар хүрэлцэн ирэв. Тэр цагт Бэлгэ чанарт сүслэгч бодисадва хийгээд Огторгуйн зүрхэн бодисадвад “Ихэд гэтэлгэгч, зүгүүдэд дэлгэрсэн” үүнийг номловой. Түүнээс мөнхүү Ялж төгс нөгчсөний хувилгаан огторгуйгаас хур буух мэт ба газар доороос манан гарах мэтээр огторгуй, газар бүхнийг дүүргэж “Бурхан нирваан болохуй үгүй болой” хэмээн зарлиг болоод үл үзэгдэх болжээ. Тэр цагт урьдын Зул зохиогч бурханы үеийн Буян үзэгч хэмээх их нүгэл хилэнц үйлдсэн ханхүү тэр бээр гурван мянган хүмүүн лүгээ хамтаар нэгэн эгшинд тэнд очоод энэ сударт номлосон ёсоор гэмшил, нүглээ наманчлан үйлдсэнээр хилэнц нь арилж арван зүгийн бурхадын гэгээн дүрийг үзэн бодисадва болсноос энэ судрыг Тарни баригч бодисадвад хадангатан тушаав. . .

Leave a Reply

Your email address will not be published.