Categories
Чөлөөт

Цэнхэр үст Э.Цэрэн: Угаасаа хүүхдээ хайрласан хайраар нь боож хөөж тууж орилж чарлаж жүжиг тавьдаг хүүхнүүд Монголоор дүүрэн

Дэлгэрмөрөнг шалчигануур гэх улс я.н .ханлаг байдлыг, бусдын юманд гар хүрэхийг өөгшүүлдэг улс. Нандин бүхнийг нь хул.гайлсан ч юун сүртэй юм гэж хээв нэг дэвсэнэ. Ар.хины асуудлаасаа гарч ядан байхад авгай нь ар.хидахдаа нөхрөө сэтгэл мэдрэлийг дээд хэмжээнд нь тултал хү.чирхийлж байна гэдгээ огт ойлгохгүй. Нийгмээрээ эрчүүдээ үзэн ядсан авгай хүүхнүүд. Айл гэрт нэг өдөр амьдарч үзээгүй мөртлөө харсан мэт хараана. Дэлгэрмөрөн олон муу зуршилтай, онгироо ойворгон байж болно. Тэр эв хавгүй, хүүхэн шиг уяхан туяхан, ухаан муутай, авир муутай агсан байж болно. Тэр ганцхан хүүхдийн ЭРХ ярьж байгаа. Угаасаа хүүхдээ хайрласан хайраар нь боож хөөж тууж орилж чарлаж жүжиг тавьдаг хүүхнүүд Монголоор дүүрэн.Миний гэрт ч орж үзээгүй хүмүүс намайг болон манайхыг гүтгэсэн. Амьдрал дээр миний хүү Нямкагийн хадам эх ай.мшиг байсан уу, Цэрэн аймшиг байсан уу гэдгийг ойрын хүмүүс бүгд мэднэ. Гэрт нь бүгдээрээ бүлээрээ бөөрөлхөж амьдарч, ганц хүргэнээ босгоны боол болгож, өдөр шөнөгүй эхийг нь муулж, эцгийг нь дайрч хар там.хи, ар.хи сархадгүй өнжилгүй, эрчүүдтэй энгэр зөрүүлж самбаганах энгийн асуудал, нааш харж лайв хийж уйлагнаж, цааш харж тачигнатал инээн их багагүй үгсэж, хоёр охиноор нь барьцаалан. Хүүг нь аав ээжтэй нь уулзуулахгүй, хоёр охинд нь байнга муулаастай. Гэтэл ховоор хооллогсод Цэрэнг ачаа харсангүй гэж зэмлэнэ…. үнэндээ юуг ч мэдэхгүй шүүнэ. Гэр орондоо бүгд хэрүүл уруултай,ганц нэг дуугарсан Дэлгэрмөрөн шиг хүнийг хайр үзээгүй, хагссан авгай хүүхнүүд нийлээд дэвсчихнэ. Та нар Цэрэнгийнхүү авгайгаа зо.дож гэж сонссон уу? Харин хадам ээж, авгайд хут.галуулснаа хүртэл нууж явна. Би энэ айлд орж үзээгүй байхад ээж нь дүү нь бүгд ирээд хүүг нь мэрээд, дуртай цагтаа хөөчихнө. Эцэст Нямка бусдын сэтгэл санааны хү.чирхийлэл дор эхийгээ золиосолж охиддоо харагдаж явна.Шо.ронгоор дүүрэн гэр бүлийн зөрчлийн хууль зөрчсөн гэх залуу эрчүүд. Өсгөж чадаагүй хүүтэйгээ ярилцдаг ээж байхгүй. Худлаа үнэн бөө ламд мөнгөө барсан улс. Эрийн араас эд хөрөнгөнд шунаж элдэж урхидаж хүүхэд гаргачхаад эргээд чаргууцалдана. Монгол эрчүүдээ ар.хинд живүүлсэн аав ээж нар буруутай. Нүдэн дээр нь ууж зо.долдож нас болоод өвчний аясаар ар.хиа багасгасан нь өөрийн өнгөрсөн а.лдаа, буруугаа огт харахгүй. Нөхрөө муулж энд тэнд хэдэн нууц амрагтай явах хүүхнүүд шившиг. Яг жинхэнэ хү.чирхийлэгчид шо.ронд биш гадуур чөлөөтэй, танил талаараа аргалаад л явна. Дэлгэрмөрөнд зөвлөх чиглүүлэх зөөлөн эмэгтэй- ээж, эгч, эмэгтэй дүү алга. Хослон Амьдран гэгч эр эм, хатуу зөөлөн, арга билэгээр тэнцвэртэй явна. Доожоогүй явсан залуу сайн эхнэрийн хү.чээр сэмбийдэг бол бусдаас булаагаад суусан сайхан залууг зүг чигээ а.лдтал мэрсэн эхнэрүүд ч байна. Эр хүн зөөлөн ханьтай бол зүгийг олно. Мэдээж бүр удам муутай, угаасаа хү.чирхийлэгч, эмийг гундаадаг эрчүүд ч их байгааг үгүйсгэхгүй. болно. 2021.09.30 Tseren Enebish МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригданаУИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.