Categories
Чөлөөт

Хүйн холбоотой гурван эрдэнэ даахиа үргээжээ Бяцхан үрсэд аз жаргал эрүүл энхийг ерөөгөөрэй

Өлзий дэмбэрэлтэй энэ сайхан өдөр даахиа үргээсэн 3 ихэр үрсэд аз жаргал, сайн сайхныг хүсье. Аав ээждээ ачлалтай, өвөө эмээдээ энэрэлтэй,эх орондоо хэрэгтэй мундаг хүн болоорой.Амин хэлхээтэй ихэр заяа Аз жаргал бэлэглэсэн ижил цэцэгс Хүйн холбоотой гурван эрдэнэ Хүн бүхэнд заяадаггүй ихэр үрсХарц булаасан хоёр хүү Хайр ундраасан охин үр Гар гараасаа атгалцсан тавилан Ганган сондор шиг чандмань эрдэнэ
Эрэгтэй хүүхдийн сэвлэгийг буга урамдах цагаар, эмэгтэй хүүхдийнхийг хөхөө донгодох цагаар авбал өлзийтэй сайн гэж үздэгЭрэгтэй хүүхдийн сэвлэгийг буга урамдах цагаар, эмэгтэй хүүхдийнхийг хөхөө донгодох цагаар авбал өлзийтэй сайн гэж үздэг. Монголчууд сэвлэг үргээх, даахь авах, өрөвлөг үргээх гэх зэргээр нэрлэдэг. Мөн нутаг нутгийн ёс заншлаас шалтгаалан өөр байдаг боловч нийтлэг зан үйл бий. Даахь үргээх ёслолыг эрэгтэй хүүхдийг 3, 5 настайд нь, эмэгтэй хүүхдийг 2, 4 настайд нь хийнэ. Ингэхдээ хий насыг нэмж тооцдог. Энэ нь сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж үзэн эрэгтэй, эмэгтэйд хамааруулдаг монголчуудын уламжлалт ойлголттой холбоотой юм. Даахь үргээхдээ бусад ёслол, зан үйл, найрын нэг адил шүүс зоог, идээ цагаалга бэлдэх ба заавал байх зүйл нь цагаалга юм. Цагаалганаас хүн бүр амсан, ирсэн хүүхэд бүрт аяга аягаар өгч дайлдаг заншилтай. Сэвлэг үргээхдээ сайн өдрийг сонгож, өглөөгүүр буюу үдээс өмнө ах дүү, садан, найз нөхдөө цуглуулан ширээ засаж, идээ будаа өргөөд хүүхдээ ширээний тэргүүнд суулган, ёслолыг гүйцэтгэнэ.Сэвлэгийг анх хөндөх хүн тухайн хүүхэдтэй ивээл жилтэй, сэтгэл санаа ариун, нас буян нь тогтсон, нутаг усандаа нэр хүндтэй, ёс заншлаа мэддэг, буян ухаан нь зөв хүн байх хэрэгтэй. Монголчууд маань аливаа зүйлийн бэлгэдлийг ихэд боддог учраас хүүхдийн даахинд анх хүрэх хүнийг туулж ирсэн сайхан түүхтэй, үр хүүхэд олонтой, өнөр өтгөн, тэднийгээ сайхан өсгөж, хүмүүжүүлж чадсан түшигтэй хүн сонгодог уламжлалтай. Нэг үгээр хэлбэл сайн сайхан бүхнээс сайн сайхан зүйлс улбаална хэмээн сэтгэх хэрэгтэй. Хүүхдийн үсэнд гар хүрэхийн өмнө арц, хүж уугиулан, хайчаа ариулна. Гэрийн баруун хойно хүүхдийн ивээл жилтэй хүн сууна. Энэ хүн энэ айлын хамгийн хүндтэй зочин болдог. Ингээд найрын ахлагч “За одоо хүүгийнхээ (охиныхоо) даахийг үргээе” гэж хэлэхэд ивээл жилтэй, үсэнд эхэлж хүрэх хүн хүүхдэд сүү амсуулаад, магнайг нь сүүгээр мялаасны дараа бүсгүй хүүхдийн зүүн шанааны, бүстэй хүүхдийн баруун шанааны үсэнд модон хутгаар хүрч домноно. Модон ху.тга хүргэсний дараа удаан хугацаанд эдэлж, хор нь гарсан үйлийн хайчаар үсийг нь авдаг. Шинэ хайч огт хэрэглэдэггүй байна. Мөн модон ху.тгыг хүүхдийн аав өөрөө зорон хийнэ.Хүүхдийн үсийг хөндсөний дараа зочдын урдуур хүүхдийг нар зөв тойрон өнгөрүүлэхэд тэд хэсэгхэн үс хайчлах ба эх нь сэвийг нь авч хадганд боодог. Мөн хүүхдийн даахийг үргээхдээ хүн бүр хүүхдэд бэлэг өгч, Урт настай Удаан жаргалтай Аавдаа ачтай Ээждээ тустай Төр улсдаа зүтгэлтэй Түмэн олныхоо манлай болж яваарай гэх мэтээр монгол түмний эрхэм дээд эрмэлзлэлийг илэрхийлсэн бэлгэ дэмбэрлийн үг хэлдэг. Тухайлбал, Энхрий бяцхан хүүгийнхээ Онгон хонгор даахийг нь Өдөж баясгаж авсны Найр цэнгэл баяр бэлэг болгож Намирсан их хадгаа дэлгээд Нандин идээнийхээ дээжийг өргөөд Найрын олны өмнө Намайг бэлэг барь гэлээ хэмээн ерөөлч уг найранд ерөөл хэлэх болсныхоо учрыг айлтгаад, Ган цагаан хайч Гавшгай цагаан тонгоргийг бэлдээд Алтан хайчны амыг нээж Амь на.сыг нь даатгаж Мөнгөн хайчны амыг нээж Мөнх насыг нь даатгаж Ган хошуутай Алтан бариултай хайчаа Гар мутар бүрийдээ Дамжуулан үргээж Гарсан төрсөн нас буяныг нь Уртатгаж өргөөд гэх мэтээр хүүхдийн онгон даахь үсэнд хамгийн анхлан хүндэтгэлтэйгээр хүрсэн учрыг үзүүлсэн байдаг. Ийнхүү хүүхдийн үсийг авахдаа эрэгтэй хүүхдэд тэвэг, эмэгтэй хүүхдэд хоёр хөхөл хэлбэрийн үс үлдээдэг нь хуучны ойлголт ёсоор төрийн хар хүн, гэрийн эх хүн болохыг бэлгэдсэн заншил юм. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.