Categories
Чөлөөт

Д.Сумъяабазар: Түгжрэлийг 50 ХУВЬ БУУРУУЛНА, эргэлзэх хэрэггүй

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр /2021.08.20/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хотод тулгамдсан олон асуудал бий. Үүний нэг нь түгжрэл. Улаанбаатар хотод нөхцөл байдал амаргүй байна. Өнөөдөр 615 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Авто машины тоо жилд 80.000-аар нэмэгдэж байна. Авто замын 78 хувь түгжрэлтэй байдаг гэх тооцоолол бий. Үүнтэй уялдуулаад түгжрэлийг бууруулахад зориулан улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулах тогтоол гарсан. Есдүгээр сарын 15-н хүртэл нарийн жижиг хэсгүүд дээр ажиллана. Ер нь түгжрэлийг 50 хувь бууруулж чадна гэж бодож байна, үүнд эргэлзэх хэрэггүй. Нийслэлийн түгжрэл их тойрог дотроо л байгаа. Их тойрогт байгаа худалдааны болон төрийн байгууллагуудтай уулзана, ярилцана. Дараа нь дэд төвүүдээ барьж, байгуулна. Дээр нь дагуул хотын асуудал яригдана. Энэ бол авто машины хөдөлгөөнийг бууруулахад хамгийн их үүрэг гүйцэтгэнэ гэж тооцоолж байна” хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотголоо.Хотын дарга цааш нь “Түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулах ажлын хүрээнд Засгийн газраас нийслэлд жил бүр 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тогтоол гарсан. Түгжрэлийн асуудлыг шийдэх системтэй ажил хийхээр төлөвлөсөн. Сүүлийн 30 жилийн хугацаанд явж ирсэн бодлогын гажуудлыг засахын тулд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталлаа. Хуулиар зохицуулж чадахгүй зүйлийг дүрэм боловсруулж, дүрмээр зохицуулна. Дүрэм боловсруулахдаа иргэдээс санал авна. Мөн Улаанбаатар хот иргэндээ ээлтэй, нэгдсэн стандарттай байна, үн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. Уламжлал дээр суурилсан шинэчлэл хийнэ. Түгжрэлийг бууруулахад таван цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” хэмээв.Мөн “Барилга, байгууламж, замын норм, нормативыг сүүлийн 15 жил шинэчлээгүй. Энэ нь эргээд түгжрэлд нөлөөлж байна. Түүнчлэн нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд дорвитой арга хэмжээ авна гэдгийг хэлсэн. Мөн тэрбээр “Автобусны парк шинэчлэлийг яаралтай хийх хэрэгтэй байгаа. 400-500 автобусаар нийтийн тээвэрт шинэчлэлт хийхээр зорьж байна. Такси үйлчилгээг олон улсын стандартад хүргэх ёстой. Замын хөдөлгөөний нэгдсэн зохион байгуулалтыг бий болгоно. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж байж иргэдэд сонголт бий болно. Төрийн бодлогоор аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллана. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Хотод иргэдийг бухимдуулсан олон зүйл байна. Эдгээрийг нэг сар, нэг жилийн хугацаанд шийдэх боломжгүй. Үе шаттай асуудлыг шийднэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published.