Categories
Чөлөөт

Дэлхийд ЗУЛ тасардаггүй хоёр хайрханы нэг бол Булган уул билээ. Бурханы гэгээ түгсэн БУЛГАН ХАЙРХАНдаа даатгаарай. шэйр шэйр

Олон жилийн өмнө Архангайгаас сонгогдсон Улсын их хурлын гишүүн Ё.Баатарбилэг нэг удаа ярьж суугаад “Цагаан сарын битүүний өдөр манай Булган уул зулаар гэрэлтдэг ш дээ. Чи нэг очиж дараач” гэж билээ. Түүнээс хойш жил болгон л битүүний өдөр очиж зураг дарнаа л гэж боддог ч амждаггүй байлаа. Энэ жил бүүр заавал гэж зүтгэсээр байгаад ирж зургийг нь дарлаа. Сонирхолтой зан үйл байдаг юм байна. Өшөө удвал бүүр ч нэмэгдэхээр юм байна. Даанч ар гэртээ очиж цагаан сараа тэмдэглэх хүсэлтэй тул ингэсгээд буцлаа. Санасандаа хүрч чадсандаа баяртай байна. SHARE please ЗАЯЫН ГЭГЭЭНИЙ ХҮРЭЭНИЙ ҮҮСЭЛ. ~ Заяын гэгээний хүрээ түүний үүсэл нь Түмэнхэн сайн ноён 1586 онд хуучин Түшээт хан, одоогийн Архангай аймгийн нутаг Булган уулын өвөр чонотын хөндийд Будда шашны нэгэн дуган барьснаас эхэлдэг. Арын сайхан хангайн үзэсгэлэнт сайхан Булган уулыг өвөрмөц сүрлэг тогтоцтой уул гэж нутгийн олон түмэн эрт дээр үеэс хүндэтгэн шүтэж, гол оргилыг “Хайрхан”, зэргэлдээ таван уулыг “Эрдэнэ” гэж нэрлээд Эрдэнэ Булган Хайрхан гэдэг байжээ. Заяын хүрээг халхын гурван том хутагт ухаалаг мэргэн, уран сонирхолтой сонголтоор анх суурийг тавьж, Булган уулын өвөрт үүсгэн байгуулсан гэсэн домог байдаг:

ДОМОГ “Богд Занабазар, Манзуширын гэгээн, Заяын гэгээн Лувсанпэрэнлэй гурав шинэ хийд байгуулах газар олохоор явж байгаад Булган уулын өвөрт хоноглох болжээ. Өндөр гэгээн эрлийн үзүүр биднийг энд авчирлаа. Гурвуулаа унтахдаа аягаа хөмөрч тавиад унтъя. Хэний аяган дор өнгөт цэцэг ургаж дэлгэрсэн байх нь вэ? Тэр хүн энд буян дэлгэрүүлэх хийдээ баръя гэхэд нь нөгөө хоёр нь зөвшөөрчээ. Үүр цайхын үед Зая гэгээн сэрээд нөгөө хоёр нь дуг нойрондоо дарагдан унтаж байхаар нь хэний аяган дор цэцэг ургаа бол хэмээн сэтгэл догдлон сөхөж үзэхээр гэтсэнийг унтсан дүртэй хэвтэж байсан өндөр гэгээн мэджээ. Нөгөө хоёр босоод гурвуул аягаа сөхөж өндөр гэгээн “Жа, Зая бандида гэгээн залуу хүн болохоороо азтай ч байна, адтай ч байх шив дээ. Энэ газар чиний нутаг боллоо.Түмэн олон шавьтай болж, буян заяа чинь дэлгэрч явах болтугай гэж ерөөгөөд явахын өмнө Зая гэгээний чихэнд нь “Шавь нар чинь урт гартай байж болзошгүйг, санаж яваарай” гэж захисан гэдэг”

ЗАЯЫН ХҮРЭЭ. ~Монголд нэрд гарсан том хутагтын нэр цолоор бий болсон олон хүрээ хийд байсны нэг нь “Заяын хүрээ” юм. Сайн ноён хан аймгийн 60 шахам хүрээ хийдийн харилцааны гол зангилаа, төв нь Заяын хүрээ байлаа.
ХХ зууны эхэн үед Заяын хүрээ дээд доод хүрээ болон хоёр хэсэгт байрлан сүм дацан, дуган бүр тус тусдаа зориулалт, чиг үүрэгтэй, нарийн жаяг журамтай үйл ажиллагаа явуулдаг байжээ.Шашин төрийн хэргийг нэгтгэн захирсан Шанзов яамтай, тэр нь хэрэг заргыг шийдвэрлэж чаддаг, албан татвар зэрэг бүх асуудлыг шийддэг засаг захиргааны үүрэг гүйцэтгэж байв.Албан хэргээ үндэсний монгол бичгээр хөтлөн явуулдаг журамтай байв.Хүрээнд 1000 гаруй өрхийн 5000 гаруй хүн ам байсныг 8 аймаг /отогт/-т хувааж отгийн даргаар тайж, зайсан зэрэг тушаалтай хүн ажиллаж, тамгын газартаа захирагддаг байжээ. Сайн ноён хан аймгийн Заяын гэгээний хүрээ нь 2500- 3000 лам хуврагтай 2000 гаруй энгийн ард иргэд төвлөрөн суусан зөвхөн Сайн ноён хан аймаг төдийгүй 17-20-р зууны эхэн үеийн монголын нийгмийн хүн амын давхрааны бүх төлөөлөл суурьшсан томоохон суурин газар нөгөө талаар дорно дахины бурхны шашны соёл, боловсрол, шинжлэх ухааны голомт газар байжээ.

АРХАНГАЙ АЙМАГ ~ БУЛГАН УУЛ.Архангай аймаг, Цэцэрлэг хот, Эрдэнэбулган суманд орших Булган уул нь Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг бөгөөд байгалийн болоод түүхийн дурсгалт зүйлсийг нь хамгаалах зорилгоор 1965 онд 1840 га газрыг хамруулан улсын тусгай хамгаалалтанд авчээ. Булган уул нь зүүн хойш чиглэн тогтох бөгөөд хоёр Тамирын голын усны хагалбар болдог, үндсэндээ урдуураа Урд Тамирын гол, хойгуураа Хойд Тамирйн гол урсдаг. Энэ бүсэд Аригийн нуруу, Хамрын нуруу, Хялалзахын нуруу, Мурилзахын нуруу зэрэг боржин хаднаас тогтсон олон нуруунууд байхаас гадна, зүүн өмнө талд орших Таван цохионоос эгц хойш Цагдуулт хэмээх боржин хадат уул, Малгай зэрэг өндөр уулууд оршдог. Булган уулын зүүн хормойд Жамганы рашаан, баруун хэсэгт Ганц модны рашаан гэх мэт рашаан ус бий. Булган уул нь ой мод, хадлан бэлчээрийн ургамлаар нэн баялаг бөгөөд тус Монгол орны ой хөвч, ойт хээрийн бүсэд тохиолддог ургамлын ихэнх зүйл ургамал, мод ургадаг. Булган уул нь хүн ам олонтой, хөл хөдөлгөөн ихтэй Цэцэрлэг хотод ойрхон байдаг учир ан амьтад нь эрт цагт дүрвэн зайлжээ. Архангай аймгийн уугуул суугуул иргэд билгийн тооллын билэгт сайн өдрүүдэд Булган уул хайрхандаа, Булган уулын энгэр элгэн хаданд эрт цагт зурагдсан одоо хүртэл сэргээн засварлан зурсаар ирсэн Бурхандаа зул хүж өргөн залбиран, шүтсээр ирсэн билээ. Www.budda.mn

Leave a Reply

Your email address will not be published.