Categories
Чөлөөт

Аз жаргал авчирдаг, хосоор ургадаг ВАНСЭМБЭРҮҮ цэцгийг харсан даруйдаа шэйр хийвэл Юу санасан есөн цагаан хүсэл нь биелэдэг гэнэ

Вансэмбэрүү цэцгийг аз жаргалын бэлэг тэмдэг гэж нэрлэдэг. Мөн энэ цэцгийг хосоор нь ургасан байгааг харсан хүн аз жаргалтай амьдардаг гэж домогт өгүүлдэг билээ. Хэзээ ч нэгээрээ ургадаггүй, дандаа хосоороо ургадаг учраас ариун хайрын бэлгэдэл ч гэж нэрлэдэг. Вансэмбэрүү цэцгийг монголчууд уулын орой дээр ургадаг учраас тэнгэрийн задын цэцэг хэмээн сүслэн шүтэх нь бий. Эрж хайсан хүн бүрт үзэгддэггүй, үзэгдэх хүндээ л үзэгддэг гэх яриа ч байдаг. Манай улсын Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар маш ховор тархан ургадаг. Хүний биед ихээхэн сайн төдийгүй хорт хавдар, уушгины өвчин, ханиад томууны эм бэлтгэхэд хэрэглэн түүсээр байгаад ховордож Монголын Улаан номд орсон байна. 1974 онд тус цэцгийн үрийг гадагш гаргахыг хориглосон байдаг. Монголчууд хосоор ургасан Вансэмбэрүү харсан хүмүүн аз жаргалтай амьдарна гэж үзэж иржээ. Монгол орны хувьд устах аюулд орсон 132 ургамлын нэг бөгөөд Улаан номонд 1997 онд бүртгэгдсэн дархан цаазтай ургамал. Цэцэглэх явц маш удаан 3-5 жил, зарим үед 8 жил хүртэл зарцуулна. Нас, амьдралын эргэлт, үржил нь дэндүү хязгаартай бөгөөд үрээр үржих чадвар маш муу. Торго шиг зөөлөн дэлбээтэй Тоос буудаггүй Вансэмбэрүү цэцгийг Учран харвал мөнхөрнө гэсэн Урьдын үг үнэн болов уу Тэгвэл би тэр сайхан Вансэмбэрүү цэцгийг Тэртээ уулын оройд байвал ээжийгээ би үүрээд Энэхэн насандаа очих байлаа хэмээн дуунд мөнхөрчээ.

Leave a Reply

Your email address will not be published.