Categories
Чөлөөт

Тэтгэвэр, тэтгэмж нэмэх үү? Сангийн сайд Б.Жавхлангийн хариулт

Тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг ХНХ-ын сайд А.Ариунзаяад өгөөд буй. Тэгвэл тэтгэвэр, тэтгэмж нэмэх төсөв санхүүгийн боломж байгаа эсэхийг Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа. Тэрбээр “Тэтгэвэр, тэтгэмжийг халамжийн бодлоготой уялдуулах ёстой. Бид сүүлийн хоёр жилд ковидтой холбоотойгоор халамжийн бодлогыг нэлээд тэллээ. Татвар, тэтгэмж, хүүхдийн мөнгөөр халамжийг нэлээд тэлсэн. Өмнө нь тэтгэврийг жилд 8 хувиар нэмдэг байсан бол ковидын хоёр жил тэтгэмж, хүүхдийн мөнгө, бусад халамжаар 20, 30 хувиар нэмсэн.Ковидын дараа халамжаа татаж, хүүхдийн мөнгө зогсвол зөрөөд тэтгэврийг инфляцитай уялдуулж, зохих хэмжээнд нэмэх зайлшгүй шаардлага гарна. Гэхдээ хэзээ гэдгийг, төсвийн бололцоо ямар байхыг судлах ёстой.Тэтгэвэр тэтгэмж нэмэх бол мөнхийн сэдэв, өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. Цаашид тэтгэврийн зөрүүг арилгах, инфляцитай уяж нэмэх асуудлыг төсвийн боломжийн түвшинд шийднэ” гэсэн хариултыг өглөө

Leave a Reply

Your email address will not be published.