Categories
Чөлөөт

Анхаараарай! ОЛВОЛ ХЭЗЭЭ Ч АВЧ БОЛОХГҮЙ ЗҮЙЛС

Чамин бөгж, их мөнгөтэй түрийвч, эртний зоос, орчин үеийн чихэвч гэхчилэн хаа нэгтээ явж байхад зам дээр тань таарсан зүйлийг та авдаг уу? Яг үнэндээ гар сунгахгүй өнгөрч чадах хүн ховор л байх. Тэгвэл олсон ч авалгүй орхих зүйлсийн талаар мэдээлэл хүргэе. Үнэт эдлэл Хэрэглэж байсан хүн нь гээчихсэн тийм алтан үнэт эдлэл танд таагүй зүйлийг эхлүүлэхийн цондон болдог. Учир нь өмнөх эзнийх нь бүх энерги түүнд бүрэн шингэж, тэр хүний амьдралын бүхий л мэдээллийг хадгалж байдаг. Олсон, хүний хэрэглэж байсан үнэт эдлэл зүүвэл таны био талбай /амьд организмын энергитэй хэсэг/бүхэлдээ өөрчлөгдөж танд аюул, хор учруулж болзошгүй. Хүүхэлдэй, зөөлөн чихмэл тоглоом, барималууд Дээрх зүйлсийг орон гэрээс муу зүйлийг зайлуулах, “золигт гаргах” зорилгоор хаядаг.Хэрэв та эдгээр зүйлсийг салаа замын уулзвар эсвэл хүн цугладаггүй, олны хөлөөс зайдуу газраас олсон бол даруй хаях ёстой. Ийм эд зүйлс нь маш сөрөг хортой энергийг шингээсэн байдаг бөгөөд танай гэрт өвчин зовлон, эд мөнгөний гарлага, хэрүүл тэмцэл, зөрчилдөөн маргааныг дагуулдаг. Хурц үзүүртэй зүйлс (хутга, хайч гэх мэт) Хурц үзүүртэй металл зүйлс нь маш амархан сөрөг энергиэр цэнэглэгддэг тул та ийм зүйлсийг гадаа гудамжинд л олж харна. Харин өмнөх эзнээ хамгаалдаг байсан тэрхүү энерги нь танд шууд сөргөөр нөлөөлөх болно. Чихэвч, гар утасны хэрэгсэл Мэдээж та гаднаас олсон шүдний сойз, нүүр гарын алчуурыг хэрэглэхгүй шүү дээ. Тэгвэл чихэвч ч гэсэн хувийн хэрэгсэлд ордгийг та мэдэх үү? Чихэвчний зөөлөвч нь тухайн хүний чихэн доторх нянг хуримтлуулдаг бөгөөд та өмнөх эзнийх нь чихний өвчнийг тусах магадлалтай.Түлхүүр Түлхүүрийг гай барцадыг “түгжих”, түүнийг үлдэн хөөх зорилгоор шашны зан үйлд түгээмэл ашигладаг байна. Харин түлхүүр олсон хүнийг тэрхүү хаасан зовлон, гай барцадын хаалгыг нээж байна гэж үздэг аж. Ялангуяа та цөөрмөөс ийм түлхүүр олсон бол тэр нь танд маш их аюул учруулдаг гэнэ. Төмөр мөнгө Төмөр эдлэл нь өөртөө дурын энергийг /сөрөг болоод эерэг/ амархан шингээж авдаг. Харин хүмүүс эерэг энергитэй төмөр зүйлийг сахиус болгон хэрэглэдэг бол хортой, сөрөг энергитэй нь гудамжинд хэвтэж байх нь дамжиггүй. Нөгөөтэйгүүр хүн ямар нэгэн төмөр зүйлст өөрөөсөө зайлуулж байгаа сөрөг, муу зүйлийг шингээгээд хаях тохиолдол ч байдаг гэнэ.Түүнээс гадна өвөг дээдэс маань хүртэл гээсэн мөнгө олвол хэзээ ч баяждаггүй гэж үздэг байжээ. Та хэдий хэмжээний мөнгө олно, түүнийгээ хэд дахин илүү алдах болно гэж үздэг. Толь Толины гадаргуу нь хүний талаарх энерги, дурсамж зэргийг агуулдаг төдийгүй бүхий л үйл явдлын гэрч болж байдаг. Харин толинд агуулагдах уг энерги нь бүх хүнд түгээгддэг гэж хэлж болно. Тиймээс өөрийн амьдралдаа сөрөг муу зүйлийг татахыг хүсээгүй л бол хаясан гээсэн толиноос холуур яв. Үсний сам Үсний сам нь хүний энерги, бодол санаа, амьдралын хэв маяг, тэр хүний талаарх мэдээлэл зэрэгтэй үргэлж харилцан үйлчлэлцэж байдаг зүйл. Иймээс өөртөө сөрөг энерги хуримтлуулахыг хүсэхгүй байгаа бол хэн хэрэглэж байсан нь тодорхойгүй сам хэрэглэх шаардлагагүй. Мөн самаар дамжуулан хүний мэдээллийг мэдэж болдог төдийгүй зан үйлд ч бас ашигладаг байна. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.