Би өөрөө аавын хайр халамжийг нэг ч өдөр амсаж үзээгүй өссөн болохоор нөхрөөсөө л аав хүний хайр халамж ямар байдгийг харж, ойлгож мэдэрдэг байлаа. Анх хүүхэдтэй болсныгоо мэдсэнээс хойш бүх зүйлээ үрдээ зориулсандаа. Хамаг л сайн шим тэжээлтэй гэсэн бүхнийг хэвлийд бойжиж байхад нь ээжээр нь дамжуулж өгдөг байлаа. Вокзал руу шинэ сүүнд явж ирээд сүүгээ хөөрүүлж өрөм идүүлээд тараг бүрж өгөөд л, хийх боломжтой ямар л мөнгө олох ажил байна бүгдийг хийгээд юугаар ч дутаагаагүй юм. Урагт сайн гэнэ гээд л хүчилтөрөгчийн коктелийг өдөр болгон найруулж уулгаад л бүхнийг хийсэн. Жирэмсэн эхнэрийгээ дагуулаад л дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлгээс зохион байгуулдаг сургалтуудад хамрагдаад л, шөнө болохоор гэдэс тослонгоо хүүхэдтэйгээ ярилцдаг байлаа.
Төрсний дараа хүүхдээ тэврээд хөхүүлж чадахгүй эхнэртээ туслаад хүүхдээ тэврүүлж хөхүүлээд, эхнэрийхээ хөхний сүүг саах, охиноо харах гээд л өдөрт 2хон цаг унтдаг мундаг аав байлаа. Бас болоогүй ээ өдөр нь охиныгоо авч салхилангаа гадаа байгаа ээжүүдээс туршлага судлаад ороод ирнэ, тэгээд л хайраа охиндоо ийм хоол хийж өгье сайн гэнэ гээд л их хөөрхөн.Охиноо 9 сартай байхад нь би ажилд ороод аав нь охиноо харах, ээжийг нь хүргэж өгч авах гээд л хамаг ачааг нуруундаа үүрсэндээ. Гэхдээ хань минь энэ бүхэндээ нэг ч удаа ялархаж байгаагүй юм. “Би угаасаа болно бүтнэ, чадна гээд чамайгаа ээж болгосон юм чинь охиндоо сайн аав байх нь миний үүрэг” гэдэг байлаа.
Одоо ч охин минь байнга аавыгаа дурсаж ярьдаг. Нэг өдөр телевизээр аав нь хүүхдээ зод.сон тухай мэдээ гарахад охин маань “ээжээ энэ худлаа яриад байна тэ аав хүн чинь хүүхдээ зод.доггүй харин ч дандаа үнсэж эрхлүүлээд, усанд оруулаад биеийг нь тосолдог биздээ” гэж хэлж байлаа. Охины минь хувьд аав гэдэг хүн ийм л сайхнаар төсөөлөгдөн үлдсэн нь аав нь ямар хүн байсныг гэрчлэх байхаа.Залуус минь эцэг болох амархан харин аав байх их хариуцлага шүү. Хүүхэд бүр ийм гэгээлэг бодлоор өсөх болтугай.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Б.Болороо:Охины минь хувьд аав гэдэг хүн ийм л сайхнаар төсөөлөгдөн үлдсэн
