Categories
Чөлөөт

Хунгийн чуулга харсан хүн маш азтай байдаг…Харсан дариудаа аз гэж бичээд түгээ!!!

Бидний мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй нэгэн зүйл бол билэгдлийн сахиус хийгээд түүний үүсэл, шалтгаан. Эрт үеэс эхлэн хүн төрөлхтөн азын сахиуст итгэж, шүтэж ирсэн бөгөөд одоог хүртэл ашигласаар байгаа билээ. Азын сахиус нь муу бүхнээс хамгаалж, мөнгө, аз жаргал, амжилтыг эзэндээ авчирдаг хэмээн үздэг байна. Арвайхээрийн намар ирчихсэн арван сарын сүүлч үе.Багачууд сургууль, цэцэрлэгтээ ороод жигдэрчихсэн цүнх үүрсэн хүүхдүүд хичээлээ тараад бөөн бөөнөөрөө явцгаана.Зарим нь хөл бөмбөгийн болон сургуулийн биеийн тамирын ногоон талбайд тоглож наадаж харагдана.Сургуулийнхаа үүдэнд хичээлд орох ээлжээ хүлээн зогсож байгаа нь ч байна.Тэднийг ерөнхийд нь харвал цэцгийн мандал лугаа адил өнгө алаглах юм. Хүүхдүүдийг өвөө эмээ, аав ээж, ах эгч нар нь авч дуустал хонь хурга нийлэх адил шагшаан шуугиан огтхон ч үл тасрана. Би энэ удаагийн томилолтын ажлын хүрээнд биеийн тамирын зааланд багийн иргэдтэй уулзалт хийгээд Арвайхээрээс аажуухан гарсан юм. Нар уулын цаагуур орохын урдхантай Сангийн далай нуурын хөвөөнд түр зогслоо. Сангийн далай нуур Арвайхээрээс зүүн тийш нийслэл орох замд цэлэлзэн байдаг билээ.Хун цэн тэргүүтэй усны шувууд олноороо цугладаг монголын төв нутгийн нэгэн сайхан нуур юм.

Манай нутгийнхан Сангийн далайг зүгээр л Далай гэж голцуухан нэрлэнэ. Энэ удаа далай маань үнэхээрийн шагшаан шуугиантай угтлаа. Түрүүхэнд олон хүүхдийн шуугианд сэтгэл сэргэж хөгжүүн явсан би байгалийн бас нэг содон үзэгдлийг хараадарай л дуу алдсангүй.Далай захаасаа хөлдөж зөвхөн өрх л үлджээ. Тэр олон мянган шувуу өрхөн дээр ээлжлэн нисэн буун, цас мөсөн дээр хөлөө ээлжлэн тавьж холхино. Хоногийн 24 цагт хором ч тасрахгүй шуугилддаг юм гэж хэмээн далайн хөвөөнд миний буусан нутгийн айлын эзэн ярьсан юм. Шувуудын тэр их ганганааг сонссон шиг уруул чимчэгнүүлсэн намрын айраг ууж өрхийн тэргүүнтэй нутаг усны сонин ярилцаж суухдаа би санаандгүй санаа алдаж билээ. Цаг орой болж бүрхэг тэнгэрт од ч харагдахгүй нөгөө шувуудын дуу улам чанга, улам гунигтай болох шиг гэрт айраг ууж суугаа хэдэн хүн ч бас түрүүчээсээ гуниглангуй болсон шиг санагдана. Гадаа улам харанхуй болжээ. Миний явах цаг болж тэргэндээ суулаа. Шувуудын үл тасрах гунигт, түгшүүртэй ч гэмээр дуу шуугиан сонсдсоор л. Тэр байтугай хот хүрээ орох урт замын туршид сэтгэл зүрхэнд буцаж байгаа цаг, ус далай гатлан гатлан ирсэн шувууд, аливаа амьтан унасан төрсөн нутгийн тухай зогсолтгүй ямар нэг юм өгүүлсээр л байх шиг санагдсан. Бид амралтгүй давхисаар Лүн суманд ирэв. Туулын хөвөөнд түр зогслоо.Голын ус зайрмагтан мөстжээ.Тэр жил энд нүд шиг өчүүхэн харзан дээр хоцорсон ганц өнчин хунг хараад сэтгэл юутай их шаналж байснаа бас сэтгэл хөндүүрлэн дурслаа. Сар дээр хөөрчээ.Шөнө дунд өнгөрч буй бололтой.Хэнтэй ч яримааргүй, ганцаархнаа голын хөвөө дагаад л алхаад баймаар байсан.

Хун шувуу хайр сэтгэлийн бэлгэдэл гэдгийг хэн нотлох юм??? Оюутан байхад манайд ЗООПСИХОЛОГИ ( Амьтны сэтгэл судлал ) орж байсан Байгалийн ШУ-ны профессор, Монголдоо номер нэг гэгддэг Шувуу судлаач н.Болдбаатар багш хун бол хамгийн завхай амьтан гэж хэлж байсан юм. Бид чинь гайхаад л яагаад вэ? Хайр сэтгэлийн бэлгэдэл шүү дээ? Гэтэл. Тэрээр
– Амьтад дундаас насаараа нэг л хостой байж үнэнчээр амьдран насыг бардагаараа шувууд хамгийн үнэн ч нь. Оцон шувуу, хэрээ тэр дундаа хамгийн үнэнч байдаг. Бид шувуу тооллогын үеэр хэд хэдэн хос хунд тэмдэг хийгээд явуулсан ч эргээд нутагтаа ирэхдээ бүгд хосоо солиод ирдэг байсан. Гэж яриад биднийхээ амыг нэг сайн ангайлгаж авсан. Хүн гэдэг үзэмж төдийд хууртдаг нь эндээс харагдаж байгаа юм. Би бээр хос хунгийн бүжихийг нүдээр биш ч зурагтаар үзэж байсан удаатай. Хичнээн сайхан, уран яруу гэж санана. Хүүхэд байхад Оросын ОРТ гээд сувгаар Амьтны ертөнцөөр хорвоо ертөнцтэй танилцаж бусдын жишгээр би ч бас хун шувуунд жигтэйхэн их дуртай болов.

Гэтэл нөгөө шүтээд байсан хун нь төсөөлсөнөөс өөр гэдгийг сонсоод чихэндээ итгэхгүй байсансан. Хичээл тараад явж байхдаа ” Үгүй байлгүй дээ…💬 тэгвэл тэд чинь дэгдээхийнүүндээ гаргаад хамт л явж байдаг шдэ….💬 Аан Тэгээд л нэг хос дээрээ тогтдог байлгүй дээ…💭 гэж өөрийнхөө санааг амраах аястай юм бодсоор алхаж байж билээ… Харагдах байдлыг чухалчилбал агуулгыг орхигдуулахын нэр энэ бизээ. Өнөөгийн нийгэмд бусдын гоё сайханд дулдуйдан, өнгө мөнгийг урьдаар тавьж, өнгөц сонголт хийдэг болсон нь яг л хунгийн амьдрал шиг. Өнөөдөр уулзаад хайртай, дуртай гэж бусдын өмнө бүжиг таанз эргэчихээд, өөр нэг өдөр өөр хүнд хайр зарлаад гүйх жишээний. Аргагүйдээ өнгө үзэмж харсан дурлал тэгэс гээд бөхдөг, харин жинхэнэ сэтгэлийг харсан дурлал хэзээд бие биенийгээ гэсээр нэгэн насыг бардаг жамтай. Залуус минь үэнчээр биенээ хайрлаарай. Залуу нас, гоё царай, голиг бие цагийн аясаар хорогддог, харин ХАЙР ХЭЗЭЭ Ч ДУУСДАГГҮЙ улам улам өсөн нэмэгддэг. Сонголтондоо үнэнч байгаарай 💑 Хайр бол бурханы танд өгсөн хамгийн том бэлэг юм шүү Хунгийн чуулган: Монгол орны байгалийн нэг гайхамшигт үзэгдлийн нэг. Жил бүрийн 10 сард хунгийн цуваа дулаан орныг зорихоосоо өмнө чуулдаг. Сүхбаатар аймгийн Ганга нуурын хөвөөнд болдог хунгийн чуулганыг харсан таарсан хүн байгалийн эрчим хүчийг өөртөө шингээж, эрч хүчтэй болж, хайр сэтгэл ханийн заяа тэгширдэг ч гэж ярьдаг. Эрт дээр үеэс хүмүүс дээрхи чуулганыг харахаар алс холоос Ганга нуурыг зорин очдог байжээ. “Ганга нуурын 1000 хунгийн чуулган” гэж нэрлэдэг ч 20000 гаруй хун чуулдаг гэхээр үнэхээр гайхамшигтай. Мөн Монгол оронд маань Баяндун сумын Түргэн багийн нутаг Түргэн цагаан нуурт жил бүрийн намар “Хунгийн чуулган” болдог . Хүмүүс алдарт Дарьганга, Ганга нуурын хунгийн чуулганыг илүүтэй мэддэг. Тэгвэл Баяндун сум Түргэн багаас энэхүү гайхалтай дүрслэлийг харж бас болох юм. Ганга нуурынхаас огт дутахгүй олон хун энд цугладаг юм. Булган аймгийн Сайхан сумын Хунт нуур гэж сайхан газар бий. Алтан-Овоо, Ганга нуур ,Дагшин булаг,Дуут нуур,Зэгст нуурандаа ирлээ…Байгаль дэлхийгээ харж баясдаг нь монгол хүний төрөлхийн зан юм…Үзсэглэнт байгаль минь үнэхээрийн сайхан…Дуут нуурыг минь дуулдаг гэлцдэг Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг гэж… сайхан дуу нь байдаг. Энэ сайхан үзсэглэнт цугларалт нь 10 сарын 7-15 хооронд үргэлжлэдэг юм байна шүү.Буцах агшинд дуу дуугаа авалцан нэг л өглөө өмнө зүгийг зорин нам жим болсон байдаг. Үлдсэн хэд нь явдлын ая даахгүй хөгшин бэртсэн цөөн хэд нуурандаа үлддэг гэдэг.Сайхан зүйлийг харж нүд,сэтгэлээ баясгаж тайтгарлыг олж аваарай. “Бөөгийн тавилан ” группын админ Хурамхаан Хүрэлбаатар.

Leave a Reply

Your email address will not be published.