Categories
Чөлөөт

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж UTV дөрвөн дугуйт хөлөг

Цахиагийн Элбэгдож нь Монгол Улсад ардчилсан нийгэм бий болгохоор анх зориглон санаачилж, 75 жил коммунист засаглалтай байсан Монгол орныг тайван хувьсгалын замаар ардчилсан, чөлөөт эдийн засагтай болгож өөрчилсөн ардчилсан хувьсгалын 13 удирдагчийн нэг. Ц.Элбэгдорж нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан. Өмнө нь тэрбээр Монгол Улсын Ерөнхий Сайдаар хоёр удаа, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар нэг удаа, УИХ-ын Олонхийн бүлгийн даргаар нэг удаа, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа тус тус сонгогдон ажилласан. Ц.Элбэгдорж нь ардчиллын төлөө, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг неолибeрал улс төрч юм. Бага нас, боловсрол Элбэгдорж нь Ховд аймгийн Зэрэг суманд Цахиа, Хонинхүү нарын гэрт 1963 оны 3 дугаар сарын 8-нд тэдний найм дахь буюу отгон хүү болон мэндэлжээ. Элбэгдоржийн эцэг, эх тэр үеийн Монголын хүн амын ихэнхийн нэгэн адил малчин ард байсан тул Элбэгдорж багадаа ишиг, хурга, тугал, унагатай тоглож, тэднийг арчилж, тордохын зэрэгцээ бусад хүүхдүүдтэй мориор уралдаж тоглож өсчээ. Зэрэг сумынхны дурсан ярьдгаар Элбэгдоржийн ээж Хонинхүү нь туульс хайлдаг, ерөөл магтаал сайхан хэлдгээрээ нутаг усандаа нэр хүндтэй тул Зэрэг сум болон ойр сумынхан цэрэгт явах, хол газар одохын өмнө Цахиагийн гэрт бууж, Хонинхүүгийн мэргэн цэцэн сургаалийг сонсоод мордох дуртай байв. Элбэгдорж Ховд аймгийн Зэрэг суманд бага, дунд сургуулиа онц дүнтэй төгсчээ. Түүнийг 16 настай байхад гэр нь Эрдэнэт хот руу нүүж, тэрбээр Эрдэнэт хотод 10-р ангиа онц дүнтэйгээр 1981 онд төгссөн байна. Социализмын үед их, дээд сургуулийн элсэлтийн хуваарийг Төлөвлөгөөний комиссоос мэргэжил тус бүрээр аймаг, хотод хуваарилдаг байлаа. Элбэгдоржийн хүсэн мөрөөдсөн сэтгүүл зүйн ангийн хуваарь тэр жил Эрдэнэт хотод ирсэнгүй. Сэтгүүлч болохоор сэтгэл шулуудсан Элбэгдорж ирэх жилийн уралдаант шалгалтыг хүлээхээр шийдэв. Энэ хугацаанд тэрбээр аав, ээждээ туслахаар Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт түр ажиллаад удалгүй засварчин болж, тун удалгүй тушаал дэвшин машинист болж ажиллажээ. Ажиллах хугацаандаа цэрэгт татагдаж нэг жил цэргийн алба хаав. Цэргийн албыг үлгэр жишээ хааж, “Улаан Од” сонинд шүлгүүд нь хэвлэгдсэнийг Батлан Хамгаалах Яaмны өндөр албан тушаалын хүмүүс үзээд Элбэгдоржийг тус яаман дээр дуудаж, түүнээс шалгалт авчээ. Шалгалтын үр дүнд Элбэгдорж Батлан Хамгаалах Яaманд ирсэн Зөвлөлт Холбоот Улсын Цэрэг, Улс Төрийн дээд сургуулийн хоёр хуваарийн нэгийг авсан байна. Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Львов хот дахь Цэрэг, Улс Төрийн Их Сургуулийг Элбэгдорж сэтгүүлч мэргэжилтэй, онц дүнтэйгээр 1988 онд төгсчээ. Мөн тэрбээр Америкийн Нэгдсэн Улсын Боулдер хот дахь Колорадогийн Их Сургууль-н Эдийн засгийн институтыг онц төгссөн байна. Дараа нь Элбэгдорж АНУ-ын Харвардын Их Сургуульд тус сургуулийн бүрэн тэтгэлэгтэйгээр суралцаж, Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн Удирдлагын сургуулийг төрийн удирдлагын магистр зэрэгтэйгээр 2002 онд төгсөөд Монголдоо эргэн ирсэн.

Leave a Reply

Your email address will not be published.