“Шинэ үе” продакшинаар бидэнд танигдсан адтай, авьяаслаг жүжигчин Б.Отгонтуяа өөрийн нүүр номдоо амьдралынхаа гайхам түүхийг хуваалцажээ. Хамтаа урам зориг, ухаарал авцгаая. “Би 10-р ангиа төгсөөд үеийнхэн маань сургууль соёлд яваад байдаг би гэдэг хүн явж чадаагүй аймагтаа үлдэж театрт дагалдан жүжигчнээр ажилд орлоо. Өө тэгээд дуучин, жүжигчин, бүжигчин, хөтлөгч, хүмүүсийн гар хөлийн үзүүрт зарагдаж дуртай ажлаа өглөө 8 цагаас орой 6 хүртэл хийнэ. Харин 18 цагаас шөний 4 цаг хүртэл баранд бармен хийдэг байлаа. Залуу хүүхэд заавал найз нөхдийнхөө араас хот орж оюутан болоод жүжигчин болно гэсэн мөрөөдлөө орхилгүй ажилсаар нэг л өдөр ам минь хажуу талдаа гараад юм ярьж чадахаа байв. өдөр шөнө, нойр хоолгүй ажилсны маань гавья гүн ядаргаанд орчихов. Хүүхэд болохоорой бүтэн өдөр сэт сэвгүй унтаад гайгүй болоод л ажлаа хийсэн .Энэ хугацаанд ээжийгээ алдаж хамгийн хэцүү үеийг туулсан . Сэтгэл санаагаараа газрын гаваар ортлоо гутарсан би мөрөөдөлдөө хүрэхийн төлөө тэмцсээр СУИС-д оюутан болж чадлаа. 1 курсын өвөл нь боломж олдож цасан охин болж Улаанбаатарт анхны мөнгө олж байв. 2-р курсдээ “Шинэ үе” продакшнд дагалдан жүжигчинээр ажилд орсон. Оюутан байхдаа найз бандийхаа ахаас ( Одоогийн бол нөхөр маань) мөнгө зээлээд цагаан утас ажиллуулдаг байлаа . Бас байгууллагуудын оюутны үзлэгийг нь бэлдүүлж орлого олно.Сургуулиа төгсөөд анхныхаа хүүг төрүүлээд хажуугаар нь “Арт академи” гэж жүжигчний сургалтын төв ажиллуулж хэсэгхэн багшиллаа. Солонгосоос оймс бөөндөж зардаг байлаа .Тумбаашд хувцасны лангуу түрээслээд хувцас зардаг байлаа . Хоёр өрөө байр түрээслээд нэг өрөөг нь түрээслүүлээд үнэгүй амьдардаг байлаа.
Тарагны үйлдвэр худалдаж аваад шөнөжингөө таргаа хийгээд нөхөр маань бөмбөгөр орж зараад хэдэн төгрөг олоод бөөн баяр ирдэг байлаа. “Цэмцгэр” нэртэй хими цэвэрлэгээний газар ажиллуулж хэсэг үзлээ. Солонгосоос гоо сайханы бараа оруулж ирж өөрөө лайваа хийгээд нөхөр маань хүргэж өгөөд зардаг байлаа. Оросоос попкорн оруулж ирээд гэр бүлээрээ рекламдаад зардаг байлаа. Завсараар нь урлагаа нэг ч орхилгүй жилийн дөрвөн удаа тоглолтондоо орж, хөдөө орон нутгаар аялан тоглолтондоо явчихна. Энэ хугацаандаа дөрвөн хүүхэдтэй болсон байдгийн. Амьдрал минь одоо овоо л цэгцэрч байнадаа гэтэл аавыгаа алдсан, ачилж ч чадаагүй байхад. Байгаа цаг үедээ байгаа бүх хүмүүсээ хайрлаж байгаарай. Одоо бид хоёр үндсэн 30 гаран гэрээт 60 аад хүмүүсийг ажиллуулаад амьдарч байна .Хаяа бодох нь ээ энэ их л зүйлийг яаж амжуулсан болоо гэж боддог, хийж явснаараа буруудсан зүйлгүй сайхан л амьдарч байна.Хичээх тусам амьдрал бидэнд илүү их зүйлийг бэлдсэн байгаа. Нэгэн бие минь хоёр болж харин бид одоо зургуулаа болсон . Нэг л үгийг чанга орилмоор байна. АМЬДРАЛАА БИД ЧАМД ХАЙРТАЙ Та хэд маань ч гэсэн амьдралынхаа түүхийг бичиж хуваалцаарай” хэмээжээ.
Эх сурвалж: Otgontuya Bazargur FB page Залуу жүжигчин Б.Отгонтуяагийн нууц авъяасыг задалж байна. Жижигхэн биедээ баймгүй авъяастай хэмээн үзэгчид Шинэ үе продакшны жүжигчин Отгоог онцолдог. Ихэвчлэн дэггүй охин, сэргэлэн бүсгүй дүр бүтээдэг түүнийг хамтлагийнхан нь хичээнгүй зүтгэлтэй хэмээн үнэлдэг билээ. Анх тус продакшны захирал Н.Ариунболд олны дундаас Отгоог онцолж хамтлагтаа ажиллуулах болсоноор түүний урлагийн гараа эхэлсэн гэж болно. Өөрөө ч энэ талаар дурсах дуртай төдийгүй Бооёо ахдаа үргэлж талархаж байдаг гэдгээ олонтоо дурьдсан байдаг. Түүнээс хойш өнөөг хүртэл 10 жилийн турш продакшиндаа ажиллаж байгаа билээ. Харин сэргэлэн Отгоод тэр бүр олонд ил болоогүй нэгэн авъяас бий гэнэ. Тэрбээр тун ч аятайхан хоол хийдэг бөгөөд гэр бүл, найз нөхөд нь Отгоогоор хоол хийлгэх дуртай байдаг гэнэ. Жүжигчин Отгоо тайзан дээр дуулж, бүжиглэж өөрийн ил авъяасаа үзүүлдэг бол гэрийнхэндээ амттай хоол хийж нууц авъяасаа гайхуулдаг байна. Хошин урлагийн залуу үеийн төлөөлөл болж, урлагт зүтгэж байгаа түүнд уран бүтээлийн амжилт хүсье.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна.
Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд
явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан.
Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Жүжигчин Отгоо: Нэг л өдөр ам минь хажуу тийшээ муруйгаад юм ярьж чадахаа больж….
