Categories
Чөлөөт

Жүжигчин Ариунцэцэг амаржиж хүүтэй боллоо. Ээж хүү хоёрт эрүүл энхийг ерөөгөөрэй

“Амьдралд тавтай морил” телевизийн олон ангит киногоор дэбют хийж, олонд танигдсан жүжигчин Ариунцэцэг үеийн бүсгүйчүүдээ бодоход тун биеэ даасан, эршүүд талдаа гэгддэг байв. Жил ирэх бүр хувьсан өөрчлөгдөж, улам л эмэгтэйлэг болсон түүний араас гуйх залуусын тоо ч нэмэгдсэн байдаг. Гэвч амьдрал зохиож, охинтой болсон Ариука хоёр дахь амьдралаа зохиох гэж яарсангүй. Анхны нөхөр Чинзогоос салаад багагүй хугацааг өнгөрөөсөн тэрээр энэ бүх хугацаанд өөрийн карьераа ахиулж, реклам, клипний зурганд дарагддаг болсон. Солонгосоос эх орондоо ирсэн экс нөхөр Чинзогоо уучлан, эргээд нийлчихэв үү гэтэл анхны амьдралаа зохиохоос өмнө романс үүсгэж байсан залуутайгаа эргэн нийлсэн болох нь олонд ил болгоод багагүй хугацааг өнгөрөөсөн байна. Мөн түүний амьдралд нэгэн шинэ өнгө болон орж ирсэн гэнэтийн бэлэг нь хоёр дахь хүүхэд нь байлаа. Жүжигчин бүсгүй өнгөрсөн хавраас бие давхар болсон гэдгээ цахим хуудаснаа дагагч нартайгаа хуваалцаж байсан бол өнөөдөр тэрээр шинэхэн хүнээ өлгийдөн авхаар төрөх эмнэлэгтэй иржээ.Тэрээр цахим хуудаснаа: Би бэлээн…. Бүх зүйлээ ээжийн цүнхэндээ хийсэн. Жаргалтай нь аргагүй эмнэлэгрүүгээ орлоо гэжээ. Харин жүжигчин Ариука өнөөдөр амаржиж удам залгах бяцхан хүүгээ өлгийдөн авжээ. Эх сурвалж

Leave a Reply

Your email address will not be published.