Нээх ганган охин Австрали яваад Монголдоо буцаад ирэхдээ эго, чамирхал, дэмий мөнгө зарцуулалт гд өөрт хэрэггүй бүхнээ орхиод ирж билээ. Гадаад явж юм үзэж нүд тайлна гдг нь угтаа нээх юм хараад үзээд бхдаа биш өөрийн бгаа хайрцагнаасаа гарч, бусад соёл иргэншил, үзэл бодол, аж амьдралтай танилцах нь гол нь бсан юм бна лээшд. Монголоос явахдаа бүх чемоданаараа дүүрэн хувцас, гутал, цүнх чихээд л онгоцны кг-аа хэтрүүлээд, 10кг цүнх ачааны мөнгө ч төлөх чадваргүйн бж тэрийгээ гар ачаандаа нуруундаа үүрээд очиж байж билээ. Монголд бхдаа өдөр бүр хувцасныхаа өнгийг бодож, хумсаа тааруулж будаад, аксессуар тааруулж өмсөөд л, өдөрт 2 удаа усанд ордог, ганган завтай оюутан байжээ. Австралид очоод би өөрөөсөө ичих шиг болсоон. Би тэнд бараг хамгийн ядуу нь юм байж нүүр амаа өдөр бүр будаад нэг л их ганган амьтан. Яг яах гэж бгаан? За тгд эхний сарын цахилгааны төлбөр хараад шууд шок 😱 Усанд их ороод, их хувцас угаагаад, а/с ээ дураараа асаагаад л, хоол хийж идээд л бсан чинь сарын 1400$. Шууд дараа сараас нь 5мин-д усанд орж сурсан. Мөн усанд орж бхдаа гялс норгочихоод усаа хаагаад үс биеээ савандчихаад гялс зайлаад л болоо. Болж л бгаа бхгүй юу. Өмнө нь дуу аялаад 20-30мин зогсдог байж. Нэг удаадаа хоолоо хийхдээ аль болох бүтэн өдрйинхөө хоолоо хийхийг хичээдэг болсон. Будаа агшаах гэж бгаа бол ахиухан 2-3 хоолныхыг нэг дор г.мэтчилэн. За тгд нэг сарын дараа нөгөө олон арьсан цүнх, гуталнууд, бүснүүд гэх мэтчилэн бүх олон аксессуарууд бүгд хөгз болчихсон 🤦♀️ Эхлээд хөгзийг нь цэвэрлэж сууснаа шууд зэвүү хүрээд заавал ийм олон юм өөртөө хурааж тгд өөрийнхөө цагаа ингэж үрж суугаадаа дургүй хүрсээн. Чийгтэй халуун оронд юм хөгзөрчихдөг. Тгд л хажуу хөршүүдээ анзаарсан. Тэдэнд хувцас гэж ачаа бараг бхгүй. Намайг амьдардаг бхад Австралид лав бүх эмэгтэйчүүд нь хар ретуз, дээгүүрээ майк, тгд доогуураа эрхий хурууны завсараар ордог резинан тавчиг өмсдөг бсан. Тгд л болоо. Өөр тэдэнд нээх их юм бхгүй. Нүүрээ ч бараг буддаггүй, хөнгөн нарны тос түрхлээ, foundation хальт түрхвэл их юм. Үнэхээр ямар хөнгөн сайхан амьдарч бнаа. Тгд л би өөрийнхөө заваан их эд хогшлыг хараад ой гутсан. Хэтийдсэн гоёл надад л лай болдог юм бна лээ. Монголд бхдаа түцнээс элдэв ундаа, бохь, чихэр авч иддэг байснаа Австралид очоод шууд больсон. 1 кола 3$, бохь 3$, чихэр 3$ гд л бхаар ер нь шууд больж бгаан. Тийм санхүү ч бхгүй. За тгд автобус 10 удаа явах нь 15$. Ингэхээр нь шууд дугуй авч уная гэж бодсон. Манай сургууль 4км орчим зайтай манай гэрээс. Тгд 50$ оор хуучин зэвэрсэн дугуй олж аваад л шууд дугуйчин болсондоо. За тгд алхалт бол найгүй. Анх удаагаа пүүзний ул цоолж үзсэн бдгын.
Их алхахаар пүүзний ул элэгдээд цоордог юм бна лээшд. Юун такси макси. Таксинд 1 удаа суугаад 15мин болоод 6км газар явсан чинь 60$. Улаан гэрлэн дээр зогсохоор мөнгө нь аймар хурдан гүйхийг нь яана 😅 Хотын төвд зогсоол хэзээ ч олддоггүй, олдсон ч 15мин л тавьж болно бас 5$ оор. Тгхр чинь хүн алхдаг юм бгааздээ. Австралиас ирээд найзуудтайгаа уулзсан чинь бүгд шок 😱 Чи яг яацын, ямар гоё охин байлаа, одоо бүр нээх сонин нүүрээ ч будахгүй, юу өмсцийн нтр… Бүр л ганган хүн ирнэ гэж бодсон юм шиг бгаан. Гэхдээ миний Австралиас олсон хамгийн үнэт зүйлс юу бсан бэ гхр: 1-рт эгогоо хаячихсан. Хэн намайг юу гэж бодох бол гдг бодол. Анх оччихоод 2 залуу автобусанд үнсэлцээд бхаар нь гайхаж харсаар бгаад би 3н буудал хэтрээд буугаад төөрчихсөн. Тгд буцаад уйлаад 1 цаг хэрээтэй алхаж байж олсон бдгын сургуулиа 😂 Уйлаад явж бхдаа би хүний хэрэгт дурлаад эцсийн эцэст чи л өөрөө тэнэгтээд төөрөөд явж бна гэж бодсон хаха. Заримдаа автобусанд бикинитэй хүмүүс явж бна, хөл нүцгэн хотоор алхаж л бдаг, хүүхдүүд нь шороо идээд хөл нүцгэн дэлгүүр дотор бүр гүйж л бдаг.
Хэнд ер нь хамаа бнаа? Тэнд тэнэгтрээд тэрийг нь гайхаж бгаа нь яг нөгөө манай азууд л… Ер нь би л өөрөө өөртөө аз жаргалтай бвал тэр миний юу өмсөх, яах, яаж амьдрах ер нь хэнд хамаа бнаа? Монголд нэг л их бусдаас санаа зовсон хүмүүс… Хүнд муугаа үзүүлэхгүй гд л, баяр болгоноор өр зээл тавин тансаг тэмдэглэж, шинэ дээл хувцас, мөнгөн бүс, яаасан ийсэн даалин, тийм ч үнэт чулуун хөөрөг. Хүнд л гайхуулж бвал өөрт нь тэр нь нүсэр санагдаж тэрэндээ түүртэх, ядрах хамаагүй. Үнэндээ Монголын цаг агаарт 4н улиралтай, асар их зардалтай газар бас энэ 4н улиралд нь бүгдэд нь тохируулж гайхуулах юмсыг цуглуулна гдг бүр хар гай, бас эдийн засгийн хувьд асар их зардалтай. Бүх асуудал өөрт л тархинд, айдсанд л бдаг юм бна лээ. Би тоохгүй бол тгд л болоо. Хүмүүс муу хэлбэл хэлж л байг л дээ. Үхсэннн миний тогны, талхны мөнгийг тэд хуваалцаж бгаамуу? 2-рт. За үргэлжлэлийг нь дараа нь бичье… #copy sashka
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.