Categories
Чөлөөт

Японд би… Хоцрох гээд уйлаад гүйж байхдаа 1 мин, ямар хүчтэйг ойлгосон. Японд би…

Японд би… 🇯🇵💪 ☑️Цаг баримталж сурсан. Хоцрох гээд уйлаад гүйж байхдаа 1 мин, ямар хүчтэйг ойлгосон. ☑️Япон хууль дүрэм нь чанга, зөрчвөл ирэх хариу нь чанга болохоор Хууль дүрэмд баригдаж сурсан. Хялбарчилсан аргаар биш зөвөөр юмыг хийж сурсан. ☑️Хариуцлага үүрч сурсан. Миний буруу биш, тэр ингэсэн, тийм юм болсон болохоор гэж гоншигнохоо больсон. Эхлээд уучлалт гуйж сурсан. Ичихгүйгээр “миний буруу, уучлаарай” гэж хэлж сурсан. ☑️Хүн хичээвэл чаддаг, түүний хариу нь ирдэг гэдгийг ойлгосон. Ахмад хүнийг хүндлэх монгол зангынхаа хариуд япон эмээ өвөө нараас чихэр авч, сайн тууштай ажилласаныхаа төлөө цалинтай амралт авч үзсэн. ☑️Санхүүгээ хянаж сурсан. Ажилласан цагийг чинь цаг минуттай нь, төлөх татварыг чинь сар өдрөөр нь тооцдог болохоор цаанаасаа л санхүүгээ хянадаг болсон. ☑️Стрессээ, бодлоо ер нь юмыг төлөвлөж сурсан. Ажил хичээлийн цагаа тааруулах, суух метроны цагаа тооцоолох, бүр өглөөд хэдэн минут нүүр гараа угааж цайгаа уухаа ч мэддэг болсон байсан. Сайн төлөвлөхгүй бол их юм бодно, их юм бодвол стрессдэнэ. ☑️Мөнгөний ойлголттой болсон. Гэнэт овойж оцойтол олох биш тогтмол орлого ямар чухалыг, зөвхөн мөнгө олох нь чухал биш зарцуулах нь чухал гэдгийг ойлгосон. ☑️Эрүүл мэнддээ анхаарч эхэлсэн. Үхтлээ ажиллаад биеээ өвтгөөд ажилаасаа чөлөө авахын оронд, амралт ажилаа зохицуулж амралтын өдрөө амарсан шиг амрахыг сурсан.#copy via mndkhsrn

Leave a Reply

Your email address will not be published.