Categories
Чөлөөт

Бид яагаад Улсаараа хохирч Хятадуудын хоолыг, ажлын байрыг, бизнесийг дэмжих ёстой гэж…

Өнөөдөр удирдлагуудтай нь уулзчих, боломжгүй бол ярилцах, уулзах цаг авчих санаатай Мак цемент, Мон цемент үйлдвэрүүдийн УБ дахь байраар очиж үзлээ. Мон цементийн үүдэнд ажилд орох гэж буй бололтой 2 залуу хүлээгээд сууж байна. Хэрвээ энэ компаний оронд Хятадууд цемент оруулж ирдэг болчихвол Монголчуудын маань ажлын байр үгүй болж амьдрал нь хэцүүднэ. Монгол залуусыг хэн ажилд авах вэ? гэх бодол төрсөөн. Удирдлагуудтай нь уулзах хүсэлтээ байгаагаа хэлээд гарлаа. Цаашлаад МАК аар оров. Ярилцах цаг авах хүсэлтээ байгаагаа хүлээн авах бүсгүйд уламжлах зуур Нямтайшир гуай хажуугаар хурдан хурдан алхаад гарч явав. Гэргий Хулангийнх нь бид 2 ханьлаад, үйлдвэрлэл эрхлээд 30 аад жил болжээ. Гэвч ажил ажил гэж явцгаасаар хагас бүтэн сайнд ч хамт амарч үзсэнгүй дээ гэж бичсэн байсан пост нь зурсхийгээд санаанд оров. Олон залуус хоорондоо ярилцаж, инээлдэн найрсаг мэндлэн орж гарч ажил нь ундарч байгаа харагдсан. Цементийн үйлдвэрүүд, оффисууд нь хөл хөдөлгөөн ихтэй ажиллаж Монгол залуус хийж, бүтээж чадаж байна. Бахархмаар биш гэж үү? Миний тухайд Шантааж хийгээд, баялаг бүтээгч, үйлдвэрлэгчидээ намнах дампууруулах, Хятадын гар хөл болж санааг нь гүйцэлдүүлж, улсаа хүчгүйдүүлж, урдаас хараат болгох адын муухай хүсэл, сэтгэл надад огтоос алга. Хятад цемент оруулж ир! Монгол үйлдвэрүүдийг буулгаж ав гэж би бүр хэзээ ч бичиж чадахгүй. Би чинь Монгол хүн шүү дээ! Аль болох болж бүтэх талаас нь тус болчих санаатай л зорьж очив. Эдгээр компаний ард өчнөөн мянган Монгол хүн, Монгол айл, Монгол хүүхдүүдийн амьдрал, ирээдүй байна. Аав ээж нь ажилгүй болоод гудманд гарчихвал яах вэ?! Өнөрцэцэг тэжээж дийлэх үү?! Хэн татвар төлж улсын төсөв бүрдүүлэх юм бэ? Хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр, халамж энэ бүхнийг хэн ажил хийж төсөвт өгөх юм. Өөрсдөө хийж чаддаг юмаа Хятадуудад найр тавьж өгөн хоолоо булаалгах ямар хэрэгтэй юм бэ?! Урдаас Хятад цемент хэзээ ч Монгол үйлдвэрүүдийнхээс хямд орж ирэхгүй! Хил гааль хаалттай, вагон олдохгүй, кг чинжүүг хүртэл 30 к аар хайж явж авдаг Монгол Улс болчихоод байна. Үндэсний үйлдвэрүүдийг чинь хаалгаж, Монголчуудыг гудманд гаргачихаад, бүхнийг Хятад өөрөөсөө хараат болгосон цагт Цементний үнээ нэмэхгүй гэх баталгаа үгүй! Угаасаа нэмнэ. Өөрсдөө үйлдвэргүй болсон цагт Хятадуудын хэлсэн үнээр цемент авахгүй байхын аргагүй болно.Хэлсэн үнээр нь авч л таарна! Би лав хувьдаа Хятадтай өрсөлдөх Цементний үйлдвэр ажиллуулж чадахгүй. Өнөрцэцэг бол бүр ч чадахгүй биз! Тиймээс чадаж буй хэсгээ намнахаа больцгооёо! Хятад руу урсах Монгол мөнгө Монголдоо үлдэг. Тэр мөнгөөр нь цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, халамжаа цагт нь тавьцгаая л даа. Илүү гарсан мөнгөөр нь сургууль, цэцэрлэг, эмнэлэгүүдээ барьцгаая. Бид яагаад Улсаараа хохирч Хятадуудын хоолыг, ажлын байрыг, бизнесийг дэмжих ёстой гэж. Хятадууд тэрбум гаран хүндээ л цементээ шах л даа! Ухаалаг, нэгдмэл байцгаая Монголчуудаа! Үндэсний эрх ашгаа, Тусгаар тогтнолоо хамгаалцгаая! Эцсийн эцэст идэх талх, ажил амьдрал, үр хүүхдүүдийнхээ ирээдүй, улсынхаа төлөө Монголчууд бид л нэгдэхгүй юм бол тэрбум гаран хүнтэй Хятад улс лав биднийг бодохгүй! Бодох нь бүү хэл жижигхэн гэж голохгүй манай зах зээл рүү санаархаж байна. Дэнсэлж нэг бодно биз дээ! Надад сая дагагч байхгүй ч Монголчуудаа гэх сайхан сэтгэл бол байнаа. Та бүхнээсээ дэмжлэг хүсэхээс өөр арга алга. Монголчууд маань бүгдээрээ уншиж эргэцүүлэн бодож үзээсэй гэсэндээ энэхүү постыг бичлээ. Та нар минь, элэг нэгт Монгол ахан дүүс минь түгээж өгнө үү. Шэйр хийж өгнө үү баярлалаа 🇲🇳 Аан тийм Хятад цемент оруулж ирье гэх хаягнуудыг ороод нэг үзээрэй! Ихэнхи нь тролл, ботууд ( юаниар цалинждаг биз) эсвэл Монголд шигдсэн Хятадууд л байгаадаа! Түүнээс Монгол хүн хэзээ ч Үндэсний үйлдвэрлэлээ устгаж, Үндэсний эох ашгаасаа урваж, Хятадын хараат болохыг хүсэхгүй!!! Жич: Дотоодын цементний үнэ 260к байна. Харин Хятад цементний үнэ 729к байнадаа. Эх сурвалж: Сэтгүүлч А.Шинэбаяр МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.