Categories
Чөлөөт

Аав нь Ерөнхий сайд болж том ордын гэрээ байгуулна. Хорин хэдтэй жаахан охид нь гадаадад тэрбум тэрбумын үл хөдлөхийн “бизнес эрхэлнэ”

1. Аав нь Ерөнхий сайд болж том ордын гэрээ байгуулна 2. Хорин хэдтэй жаахан охид нь гадаадад тэрбум тэрбумын үл хөдлөхийн “бизнес эрхэлнэ”. 3. Харин эхнэр нь амар амгалан бясалгаж амьдрахыг ард түмэнд заана! 🤣🤣🤣 /Монголын 30 жилийн амьдрал хамгийн товчдоо ийм!/ Баярыг илчилсэн намайг өшиглөж хараагаад, Баярын хүмүүсийг сонгоод Баярын номыг уншаад, Баярын эхнэртэй хамт бясалгаад баяртай сайхан амьдарч байгаа биз дээ, та нар! 😁 ЭНЭ ТӨРД ЖҮЖИГЛЭХ, ГҮТГЭХ ХОЁРООС ӨӨР ЯМАРЧ ЧАДВАР АЛГА❗️Энэ бол зүгээр л жүжиг. Эрдэнэбүрэнгийн гэх нэртэй УЦС барихад чөлөөлөх газар Ховд аймагт байхгүй❗️ Түүнд хамаарах газар нь Баян-Өлгий, Увс аймгийн газар нутаг ш дээ. Усан далангаас татах 8км хоолойгоор гүйж Ховд аймгийн буюу Эрдэнэбүрэн сумын нутагт орох юм. Тэгж л Ховдод хамаарч байгаа❗️ Майхан толгойн УЦС-ыг төр зогсоосон❗️Тавалтайн хавцалын УЦС-ыг төр зогсоосон❗️Нэг гол дээр, адилхан 90 мВт хүчин чадалтай УЦС зогсоочихоод Эрдэнэбүрэн гээд чичрээд байгаа нь юуных вэ❗️Майхан толгой, Тавалтай хоёрт баригдвал эсэргүйцэх хэн ч байхгүй. Төр л өөрөө зогсоосон❗️ Эрдэнэбүрэнг эсэргүйцэх нь бүү хэл бариулахгүй❗️ Яагаад гэвэл 270 айлын амьдрал таг зогсож байгаа. Гэтэл яагаад заавал түүнийг сонгож, тэгээд Ховд аймагт хамааруулж зүтгээд байгаа нь үнэхээр ойлгомжгүй❗️ Ховдын засаг даргыг чөлөөлж байгаа нь зүгээр л жүжиг, чухам ямар учиртай жүжиг нь удахгүй тодорхой болно❗️ Яриа хэлэлцээр хийгээд, зөв буруугаа олоод, судалгаа шинжилгээгээ хийгээд явчих байх оролцоод яахав дээ, өөрийнхөө юмыг хийе гэж бодоод зам мөрөө хөөгөөд явахаар амьтан хүн айлгаж дарамтлаад, гүтгэж харлуулаад, жүжиг шоу хийгээд суухаас өөр ажил хийгүй төр юм байна❗️ Хэлсэн үг бүхэн нь онигоо, хийсэн үйлдэл бүхэн нь солгой, явуулсан мэдээлэл бүхэн нь эргүү, сонссон хүн бүхэн гутрам ийм л байдалтай боллоо. Энэ засаг❗️ Тиймээс Монгол улсыг хуульт төртэй болгохын төлөө, цаасан дээр биш газар дээр ажил хийдэг яамтай болгохын төлөө тэмцэлд мордохоос гэж бодож сууна❗ МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.