Categories
Чөлөөт

СЭРЭМЖЛҮҮЛЭГ Хотын төвд нохой хүн рүү дайрч, гэмтэл учруулжээ

"Их, дээд сургуулийн төлбөрт зориулагдаж намар ₮440-460 тэрбумын цалингийн зээл гарч байна" Монгол Улсад 147,393 оюутан 88 их, дээд сургуульд суралцдаг тоон мэдээллийг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас өгсөн. Цаашид шаардлага хангасан их, дээд сургуультай байх бодлого барьж байгаа гэдгийг салбарын сайд Л.Энх-Амгалан дурдсан юм. Мөн тэрбээр "Их, дээд сургуульд дөрвөн жил сурахад дунджаар 12-15 сая төгрөг зарцуулж байна. Ингэхдээ оюутнууд төлбөрөө ихэвчлэн зээлээр гаргадаг. Дээр дурдсан 140,000 гаруй оюутан нь сургуулийнхаа төлбөрийг төлөхөд ойролцоогоор 3-3.5 сая төгрөгийг арилжааны банкуудаас эцэг эхийнхээ цалингийн зээл, тэтгэврийн зээлээр авдаг. Тодруулбал, 440-460 тэрбум төгрөгийн цалингийн зээл намар гарч байна. Их хэмжээний зээл гардаг ч эргээд төлбөр төлөөд сурсан оюутнууд маань ажлын байргүй болдог асуудал бий. Тиймээс их, дээд сургуульд тавих шаардлагыг өндөр болгох нь чухал" гэдгийг ярилаа.

Leave a Reply

Your email address will not be published.