Categories
Чөлөөт

Л.Энх-Амгалан: 40 хүрэхгүй оюутантай, подвальд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуультай байж болохгүй

Төрийн өмчийн их, дээд сургуулиудын зохион байгуулалтын ӨӨРЧЛӨЛТ Төрийн өмчийн их, дээд сургуулиудын зохион байгуулалтын өөрчлөлтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танилцууллаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн танилцуулснаар ШУТИС, МУИС, ХААИС, АШУҮИС, МУБИС, Монгол Улсын Консерватори, ДХИС, ҮБХИС-ийн харьяанд дараах сургуулиуд орж байна. Л.Энх-Амгалан: МҮИС-ийн нэрний маргаантай холбоотойгоор “Эвлэрье” гэсэн санал ирсэн. Би эвлэрэхгүй БШУЯ-наас дээд боловсролын 21 байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр МУИС-ийн нэрийг давхаруулан авсан МҮИС-ийн сургалтын чанар болон нэрний маргаантай холбоотой асуудлыг сэтгүүлч тодрууллаа. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, МҮИС гэж АИХ-ын тогтоолоор өгсөн нэрийг давхардуулан ашиглаж байгаа асуудлаар би шүүхэд гомдол гаргасан. Энэ бол цэвэр оюуны хулгай. Шүүхээс “эвлэрье“ гэсэн санал ирсэн. Би эвлэрэхгүй. Шүүх хурал олон удаа хойшлогдож байгаа. Есдүгээр сарын 15-наас өмнө шүүх хурлыг явуулахгүй бол би тухайн шүүгч болон маргаантай холбоотой баримтуудыг дэлгэх болно. БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Х.Тамир, Монголын үндэсний их сургууль БШУЯ-наас 100-гаад хөтөлбөрийн зөвшөөрөл авсан ч 200 хөтөлбөрөөр элсэлт авч, сургалт явуулж байсан. Үүнээс 40 гаруй хөтөлбөрийг хаасан. Тус сургуулийн Нисэхийн үйлчилгээний ажилтан стюардес, нисэхийн техник, технологийн механик гэсэн хоёр мэргэжлээр сургалт явуулах орчин, хөтөлбөр хангалтгүй гэж үзсэн учир эрхийг хаасан гэлээ. БШУЯ: Дээд боловсролын 13 байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан БШУЯ-нд тус яамны удирдлагууд дээд боловсролын салбарт авч хэрэгжүүлж байгаа зарим ажил, дээд боловсролын 21 байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах болон нэгтгэх шийдвэр гаргасан талаар мэдээлэл хийж байна. Сургалтын үйл ажиллагааг зогсоосон: 1. Газарчин дээд сургууль 2. Зүүн хүрээ коллеж 3. Маргад дээд сургууль 4. Монголын менежмент технологийн сургууль 5. Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль 6. Номэра дээд сургууль 7. Рафлес ОУ-ын институтын УБ дахь салбар сургууль 8. Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль 9. Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль 10. Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн УБ дахь салбар сургууль 11. Улаанбаатар эрдэм их сургуулийн харьяа Эко Ази дээд сургууль 12. Түшээ дээд сургууль 13. Чингис хаан дээд сургууль Бусад сургуультай нэгтгэсэн: 1. Дүрслэх урлагийн академи дээд сургууль 2. Техник технологийн дээд сургуулийн харьяа Монгол Коосен технологийн сургууль 3. Шинэ монгол технологийн коллеж 4. ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь УГТСЭШХ-гийн харьяа Агро-Экологийн бизнесийн сургууль 5. Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль 6. Улаанбаатарын их сургууль 7. Ховд их сургууль 8. Дорнод их сургууль БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Одоогийн байдлаар 9000 гаруй оюутан орон нутагт суралцаж байгаа бөгөөд цаашид энэ тоог 21500-д хүргэнэ. Оюутнууд нэгдүгээрт курстээ орон нутагт, 2-3-р курсээс Улаанбаатарт сурах чиглэлээр зохион байгуулалт хийж ажиллана. Монгол Улсад сүүлийн таван жилд эрх зүй, бизнес, хүмүүнлэгийн мэргэжлийн чиглэлээр 55736 боловсон хүчин дээд боловсрол эзэмшсэн. Гэтэл хөдөлмөрийн зах зээл дээр 11 мянга инженер, техникийн мэргэжилтэн төгссөн нь эрэлтээс дэндүү бага тоо. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд манай улсын хөдөлмөрийн зах зээлд инженер техникийн 39 мянган ажилтан хэрэгтэй байна.
Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын оюутан бэлддэг тогтолцоо ажилгүйдэл, ядуурлын үндэс болж байна гэж дүгнэсэн. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцээгүй боловсон хүчин бэлдсэнтэй холбоотой. ХААСАН 13 СУРГУУЛИЙН 1567 ОЮУТНЫГ ХҮСЭЛТИЙНХ НЬ ДАГУУ ШИЛЖҮҮЛЭН СУРГАНА Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв. Засгийн газрын тогтоол, БШУ-ы сайдын тушаалаар 13 дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, найман сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Энэ багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг нээж байна. Харин оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцана. 21 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлахаас гадна 24 сургуульд зөрчил дутагдлаа засах зургаан сарын хугацаатай үүрэг өгч байна. Энэ хугацаанд стандарт шаардлагыг хангуулаагүй, хуульд нийцүүлсэн үйл ажиллагааг явуулаагүй тохиолдолд мөн тусгай зөвшөөрлийг цуцлах юм. Сургалтын үйл ажиллагааг зогсоохоос гадна сургуулиудын хөтөлбөрт мөн шалгалт хийж хүчингүй болгож байна. Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд 2564 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байсан бол 908 хөтөлбөрийг хүчингүй болголоо. Ингэснээр 1656 хөтөлбөр хүчин төгөлдөр хэрэгжинэ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын жилүүдэд манай улсад 39 мянган инженер техникийн ажилтан шаардлагатай байна. Гэтэл өнгөрсөн таван жилд 14874 энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэжээ. Хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалтын дараа энэ бүх гажуудал засагдах юм.

Leave a Reply

Your email address will not be published.