ЭХНЭРТЭЙГЭЭ ХҮНДЛЭЛГҮЙ ХАРЬЦВАЛ АЗ ХИЙМОРЬ ТАНААС НҮҮР БУРУУЛНА.

ЭХНЭРТЭЙГЭЭ ХҮНДЛЭЛГҮЙ ХАРЬЦВАЛ АЗ ХИЙМОРЬ ТАНААС НҮҮР БУРУУЛНА.Эр хүн эхнэртэйгээ хүндлэлгүй харьцсанаас түүний аз хийморь нь нүүр буруулдаг гэж ярьдаг нь үнэний хувьтай.Учир нь эмэгтэй хүний бодол эрэгтэй хүнийхээс хэд дахин илүү хүчтэй байдаг гэнэ. Өөрийнхөө болоод эр нөхрийнхөө хувь заяанд нөлөөлөх өндөр чадвартай байдаг. Эмэгтэй хүн жаргалтай сэтгэл хангалуун байх үед эр нөхрийнх нь ажил үйлс бүтэлтэй, түүний өмнө бүхий л үүд хаалга нээлттэй, аз завшаан үргэлж дагаж байдаг. Эмэгтэй хүний сэтгэл ханамжтай амьдралд нь амжилт таатай зүйлс татагдан ирдэг аж.Эмэгтэй хүний энэ татах хүчээр дамжин эр хүнд амжилт таатай зүйлс татагдан ирдэг байна. Иймд эмэгтэй хүний энэ татах хүчээр дамжин эр хүнд амжилт цэцэглэлт эсвэл уруудалт доройтлын аль нь ч ирэх боломжтой гэж үздэг.Эмэгтэй хүн ертөнцийн нарийн дээд хүч, энергитэй холбоотой байдаг учир бодож төлөвлөсөн зүйлс нь илүү түргэн бүтэж байдаг. Хэрэв эхнэр хүн гэр бүлийн амьдрал эр нөхөртөө сэтгэл хангалуун бус байвал эр нөхөр нь бодсоноо биелүүлэх амжилтанд хүрэх асуудал бэрхшээлтэй байдаг. Тиймээс ухаалаг эрчүүд эхнэртээ хүндэтгэлтэй хандаж өөрийн замыг чөлөөлж байдаг ажээ.Ухаалаг эрчүүд сэтгэл хангалуун жаргалтай эхнэр, өөрийнх нь амжилт, сайн сайхны эх булаг гэдгийг мэддэг. Мөн үүнтэй уялдаатай ухаалаг эхнэр эр нөхрөө амжилттай явуулахын тулд хэрэглээ хэрэгцээний хязгаараа мэддэг мөн ханашгүй сэтгэлийн бирд зангаасаа болгоомжилдог эгэл даруу зантай байдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published.