Categories
Чөлөөт

Хятадын мэргэжилтнүүд дэлхийд анхны агаараар явдаг соронзон галт тэргийг туршиж эхэлжээ

Соронзон зам дээр явдаг галт тэргийг ерөнхийд нь “maglev” (magnetic levitation) гэж нэрлэдэг. Уламжлалт “maglev” нь цахилгаан гүйдлээр соронзлогдсон зам дээр явдаг юм. Харин Хятадад туршиж байгаа галт тэрэг нь агаарт татсан замаас дүүжлэгдэж явдгаараа онцлог. Бас цахилгаан огт хэрэглэхгүй, тогтмол соронз ашиглаж явдгаараа давуу талтай юм байна. Н.ЭНХБАЯР ӨРӨӨ НЭХЭЖ ЭХЭЛЖЭЭ…
Хүн гэдэг амьтан нэг дээлэнд гурав таргалж гурав турдаг хорвоо доо. Н.Энхбаяр “Авилгын Загалмайлсан эцэг” болтлоо задарч шоронгийн ялтан болтлоо унасан нэгэн. Улс төрд учраа мэдэхгүй, хөл нүцгэн пролетари нарыг хүртэл оруулж ирсэн. Нэгэнт унасан хаан эргэж сэргэдэггүй адил ганцаараа амжилт олохгүй гэдгээ мэдсэн Н.Энхбаяр МАХН-аа эрх баригч нар “алчуур” болгон барьж хүүгээ УИХ-д суулгасан. Харин түүнийг дагаж явсан олон зуун гишүүд нь хөсөр хаягдсан байдаг. Гэвч тэд нараасаа холбоо таслалгүй “Хэзээ нэгэн цагт эргэн сэргэх, МАН-д эзлэн авах бослого гаргана” гэдгээ битүүхэн хэлсээр. Тийм учраас Б.Тулга мэтийн “шивэгчин” нөхдөөрөө сонгуулиас өмнө “Салан нүүх” тухай эрх баригч нарт дуулгах болжээ. Н.Энхбаяр хүүгээ ч юм уу эхнэрээ сайд болгох, Тулга мэтийн дагалдагч нараа албан тушаалд хүргэхээр эгзэгтэй цагийг хүлээж суусан нь мэдээж. Хэрвээ өрөө өгөхгүй байх аваас МАН-д шинэчлэл өөрчлөлт нэртэй хөдөлгөөн жигүүр байгуулахаар сүрдүүлж буй юм. МАН-аас жижиг сажиг албан тушаалд өгч байгаа ч ийм юманд ханах, сэтгэл дүүрэх хүүдий биш л дээ Энхбаяр

Leave a Reply

Your email address will not be published.