Хараалд өртсөн хүний ажил, амьдрал доройтсоор өдрөөс өдөрт байдаг. Гэхдээ үүнийг засаж залруулж болно .

Хараалд өртсөн хүний ажил, амьдрал доройтсоор өдрөөс өдөрт байдаг. Гэхдээ үүнийг засаж залруулж болно . – Хараал, хар жатганд өртсөн хүнд ямар шинж тэмдэг бодитоор илэрдэг вэ?Сэтгэл санаа таагүй болох, хямрах, өөрийн гэсэн ертөнц байр суурьгүй болсон мэт санагдах, унтаад сэрэхдээ ядарсан мэдрэмжтэй байх, айж цочих мэдрэмжүүд хамгийн түрүүнд төрдөг. Зүв зүгээр байгаа эзэн бие рүү далдуур хорон зүйл хийнэ гэдэг яавч энгийн зүйл биш. Ажил төрөл нь бүтэхээ болино, өгсөж явсан хүн доройтож эхэлнэ, өр ширэнд орно, шалтгаангүй бүх зүйл нь бүтэлгүйтнэ. Аажимдаа өөрийгөө алдаж, өөрийн биеэс гарч байгаа үг, үйлдэлээ ч анзаарахаа больж нэг үгээр хэлэхэд араатан занг хяналтгүйгээр гаргаж эхэлдэг. Далдын хүч л бол далдын хүч. – Хүмүүс ихэвчлэн юунд зориулж хараал, жатга хийлгэснийг та буцааж хариулж өгдөг вэ? Гэр бүлийн таагүй харилцаа, араар тавилт хамгийн түрүүнд нөлөөлдөг. Эхнэр, нөхөртөө хууртсан хүний сэтгэл зүй ямар байх нь тодорхой. Хүмүүс ямар аргаар өөр дээр нь муу зүйл ирж наалдна, тэр аргаар буцаан хариулуулж амьдралаа авч үлдэхийг хүсдэг. Бүтэн амьдрал, бүлээн амьсгал, өнчрөл хагацалгүй гэр бүл энэ нийгэмд хэрэгтэй. Үүнийг эерэг талаас нь бодит болгох нь миний өдийг хүртэл хийж байгаа зүйл юм даа. – Нэгэнт ийм муухай зүйлд өртсөн байвал зуун хувь засал, домын аргаар буцааж болно гэсэн үг үү? Хараал хүрсэн хэн ч бай ажил, амьдрал нь доройтож эхлэдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүх зүйлс нь дагаад уруудаж эхэлдэг. Бүтээсэн бүхэн нь замаасаа хазайн нуран унадаг харамсалтай тохиолдол ч бий. Надад өөрийн гэсэн дом заслын арга, далдын хүч гэж бий. Би тэр аргаараа л түмэнд тусладаг. Нэгэнт хийсэн зүйлийг хариулж болдог, өөрчилж ч болдог гэдгийг санаж явах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published.