ХҮНИЙ НЭР АРАНШИНГ НЬ ИЛЭРХИЙЛДЭГ Заримдаа сонин, содон нэртэй хүмүүс таардаг. Хүнбиш, Бибиш, Энэбиш зэрэг үгүйсгэсэн нэр нь цаанаа нарийн утгатай юм байна. Хүүхэд тогтдоггүй айлд хүүхэд төрөхөд өөрийн хүүхэд биш хэмээн ийнхүү домнож нэрлэдэг ажээ. Энэ нь аюул даллах далдын хүчийг “хуурах” зорилготой байж. Харин үзмэрчид төрөхөөс өмнө дээд тэнгэрт тухайн хүний нэр, хувь тавилан нь зурагдсан байдаг гэж үздэг. Мөн “Монгол ёс заншил” төвийн тэргүүн Б.Батболдын “Тэнгэр заяат эрэмгий монголчууд” номонд “Хүний нэр тухайн хүний зан араншинг илэрхийлдэг. Тиймээс шинэхэн төрсөн үрдээ аядуу зөөлөн, бэлгэ дэмбэрэлтэй нэр өгвөл хүүхдийн хувь заяа, зан төлөв нь нэрээ дагаад тэгширдэг. Харин төрснийх нь дараа нэрийг нь солих, өөр нэрээр дуудахад хувь заяа нь төөрөлдөж, элдэв аюулд өртөх нь элбэг” хэмээн бичжээ. Энэ бас л бодууштай.Үүнээс гадна хүүхдийн нэрийг хагасалж дуудах нь хувь заяаг нь хагасалдаг гэж тус номонд бичсэн байна. Тэгэхээр монголчуудын нэрний соёл өөрийн гэсэн түүх бэлгэдэлтэй гэдэг нь үүгээр нотлогдож байгаа юм. БОГИНО НАСТАЙ ЦЭЦЭГНИЙ НЭРИЙГ ХҮҮХДЭДЭЭ БҮҮ ӨГ Аливаа нэрийг хайрлахдаа хувь хишгийг нь бодож, дүүрэн бэлгэдэлтэй нэрийг өгөх нь зүйтэй байдаг аж. Хүн төрөхдөө л өөрийн хүнс, хувь тавилангаа дагуулж ирдэг учир тэдгээр сав нь үргэлж дүүрэн байгаасай гэж “Дүүрэн” гэсэн тодотголтой нэрийг хайрлавал буян заяа нь тэгширдэг юм байна. Харин эцэг эхчүүд мэдлэг, шүтлэг, хайхрамжгүй байдлаасаа болж шинэ хүндээ өөрсдийн нэрийг таллаад өгчихдөг. Энэ нь хамгийн буруу гэж “Буяны цагаан зам” гандантэгчилэн хийдийн хамба лам М.Сайнжаргал онцолсон юм. Тэрээр “Энэ нь өөрийн зовлон шаналал, өр шир хувь заяаныхаа талыг хүүхдэдээ наачихлаа гэсэн үг. Тиймээс өвгөдийн болон өөрсдийн нэрийг хэзээ ч бүү өг. Мөн цэцэг их богино настай учир хүүхдэдээ цэцэгний нэр битгий өгөөрэй. Үзэсгэлэнт төрхөө нэг л удаа гайхуулаад удахгүй хагдрах аюултай” гэсэн юм. Нэр гэдэг бидний хувьд энгийн юм шиг хэр нь олон далдын хүч бэлгэ дэмбэрлийг агуулдаг ажээ. Тэгвэл зарим судлаач, лам нар хэрхэн нэр хайрлах, ямар бэлгэдлийг өгүүлэх тухай ингэж зөвлөж байна. ХАМБА ЛАМ Д.ЧОЙЖАМЦ: ТӨРСӨН ӨДӨРТЭЙ НЬ УЯЛДУУЛ Төрсөн хүүхдийг угаах, нэр өгөх гээд бүх зүйл нарийн дэгтэй. Нэр хайрлахдаа эхлээд аавынх нь нэртэй хоршихуйц дуудлага эвтэйхэн байна уу гэдгийг анхаар. Мөн төрсөн өдөртэй нь уялдуул. Хэрэв хүүхэд тогтдоггүй айл шинэ хүнтэй болбол цээрлэх нэр өгөх хэрэгтэй. Ийм нэртэй хүүхдүүдийг шоолоод хэрэггүй. Харин ч хүндэлж, дээдлэх хэрэгтэй.
Буян заяаг нь дүүрэн байлгах бэлгэдэлтэй нэр хайрласнаар таны хүүхдийн хувь тавилан дардан байх болно. Мөн хүүхдээ зөв хүмүүжүүлснээр бид хүн болж төрснийхөө хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа юм. Өтлөх насны аз жаргал нь хүүхэд сайн явахад оршино. БУРХАН УРЛААЧ Д.УХААНЗАЯА: ХҮҮХДЭД БУРХНЫ НЭР ӨГӨХ САЙН Хүүхдэд нэр өгөх тусдаа судар онол, тогтолцоо бий. Эхлээд аав ээжийнх нь нэрийг судалдаг. Үсэг бүхэн өөрийн махбодтой байдаг. Эцэг эхийн нэрэнд усан махбодь давамгайлбал шинэ төрсөн хүүхэд усан махбодтой өдөр төрчхөж гэсэн үг. Тэгэхээр Сүмбэрбилгүүн гэсэн нэр тохиромжтой. Учир нь битүү далайн усанд доошоогоо найман түмэн бээр, дээшээгээ найман түмэн бээрийн хэмжээнд сүмбэр уул оршиж байна.
Мөн хүүхдэд бурхны нэр өгөх сайн. Бидний дунд Намсрайжав. Дэмчиггарав, Гонгоржав, Банзрагч, Сундуйжав, Жамсран, Манал гэсэн бурхны нэртэй хүн элбэг. Жишээ нь Манал бол эмийн хаан, отчийн хаан гээд хөх лагшинтай бурхан юм. Тэгэхээр тухайн хүн жаахан бие муутай байсан байх нь. БЯСАЛГАЛЧ Ц.САРАНЦЭЦЭГ: ХҮНИЙ НЭР ДЭЭР ҮЙЛИЙН ҮР НЬ КОДЛОГДДОГ Хүний нэрийг хэдэн мянган жилийн тэртээгээс оноочихсон байдаг. Түүнээс аав ээж, лам өгч байна гэж бодож болохгүй. Учир нь тухайн хүүхэд төрөхдөө л нэрээ авчихсан түүнтэйгээ зохицохуйц зан араншин, хувь заяагаа зурчихсан төрдөг. Хүний нэр дээр эхнээсээ үйлийн үр нь кодлогдчихсон байдаг юм. Тиймээс нэрийг дутуу, хагасалж дуудахыг цээрлэдэг. Бүтэн нэрээр нь дуудах тусам заяа буян нь тэгш байдаг.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
БЯСАЛГАЛЧ Ц.САРАНЦЭЦЭГ: ХҮНИЙ НЭР ДЭЭР ҮЙЛИЙН ҮР НЬ КОДЛОГДДОГ
