Categories
Чөлөөт

Энэ эрхэм хүнд амьд мэнд байхад нь тэр алдар гавьяаг нь өгье. Дэмжиж байвал шэйр +1 гээд бичээрэй

Энэ эрхэм хүнд амьд мэнд байхад нь тэр алдар гавьяаг нь өгөөрэй!!! хэнээс ч илүү, улс төрчдийн хэнээс ч илүү Монголоо, Монгол үрсээ хайрласан хүн шүү!
ӨРӨВ ТАС ШУВУУ ҮР ХҮҮХЭД, ХАНЬ ИЖИЛ ДАЛЛАДАГ ДОМТОЙ Би гэдэг хүн 25 нас хүртлээ хүнтэй сууж хүүхэдтэй болно гэж огт ярьдаггүй. Ажил ажил гэсэн л хүн байдаг байлаа. 20 дөнгөж гараад л тусдаа бие дааж амьдарч эхэлсэн болохоор ээж үе үе залгаж гарын хоолоо ирж ид гэдэг нэр нэрэн дор баахан байцаалт явуулдаг болов. Миний хүүд тэгээд найзлаж нөхөрлөж байгаа хүн амьтан байна уу, нас үс чинь ч явлаа байна. Манай үеийнхэн бүгд л ач, зээгийнхээ зулайг үнэрлэж байхад би гэдэг яацан хүн гэхээрээ гээд дуугаа өндөрсгөж ирээд уйлдаг байгаа. Хүүе ээ ээж минь та чинь яасан сүртэй юм бэ. Суухаа хүрвэл тэгээд л сууна ш дээ. Харин ингэж хүчилж байгаад хачин юмтай суулгах гэж байгаан гэж хүртэл аргаддаг байлаа. Нэг өдөр гэрт нь очсон чинь ээж нь охиндоо зориулаад ийм хөөрхөн шувуу оёод гээд үзүүлж байна. Аан за сайхан оёжээ ээж гэтэл урдаас ӨРӨВ ТАС ШУВУУ. Үр хүүхэд, хань ижил дууддаг юм гэнэ лээ. Ээж нь бүүр нэг цаг зав, сэтгэл зүрхээ зориулаад оёлоо гээд нээх хөөрхөн нүд нь сэргэж ирээд тайлбарлалаа. Үнэхээр ч тэр өрөв тас шувууных нь учир бэлгэдэл үйлчилсэн үү удалгүй удаан жил үерхсэн залуутайгаа сууж хөөрхөн хүүгийн ээж болох нь тэр. Ээж тэр үед Өрөв тас шувуу бүх үлгэр домог бүүр хүүхэлдэйн кинон дээр хүртэл амандаа уутанд ороосон нялх хүүхэд зууснаар дүрслэгддэг гэж хэлж байсныг нь сайн санаж байна.
Яг ингэж найздаа яриад найз нь охиндоо өрөв тас оёж өгөөд удалгүй хүргэнтэй, зээ хүүтэй болсноо хэлсэн гэсэн. Яахав аливаа зүйлийн утга бэлгэдэл амьдрал ахуйд эерэг сайхнаар нөлөөлөхийг алийг тэр гэхэв, гэхдээ эх хүний үрээ гэсэн сэтгэл өнөө нууцын хуулиар биелсэн байх гэж боддог юм. Хүний толгойд өдөрт хэдэн 1000 бодол эргэлддэг харин бийр цаас нийлүүлэх тэрхэн агшинд бүх бодол сарнин одож анхаарал яг нэг чигт төвлөрснөөр асар богинохон хугацаанд хүн стресс, ядаргаагаа тайлдаг гэсэн судалгаа ч бий. Хэрэв Baterry low болсон бол биеэ цэнэглэх нэг арга бол *зураг зурах* гэдэг юм билээ. Голын эрэг дээр урсгал усны чимээ сонсоод өөртэйгөө ярилцахад хамаг зүйлийн учир зангилааг тайлдаг -аан ингэчих л байсан юм байна ш дээ гээд өөртөө жижигхээн нээлт хийдэг шиг зураг зурах тэрхэн мөчид бүхий л хүлээснээсээ тайлагдаж яг л өөрөөрөө байх орон зайг мэдэрдэг нь гайхалтай шүү. Өнөөдөр Английн хатан хааны таашаан иддэг цор ганц жигнэмэг болох McVitie’s Mongolia-аа амтлангаа нуурын усанд сарны гэрэл туяарах намуун үдэш алсын бараа ширтэн зогсоо өрөв тас шувууг ийнхүү өөрийнхөө мэдрэмжээр зурлаа. Өөрөө нүдний, гарын, оюуны ураа гарган зурсан болохоор наддаа л сайхан бүтээл боллоо. Учир бэлгэдлийг нь бодоод сэтгэлд дулаахан нэг сайхан хүнд бэлэглэнээ гэж бодоод жааз хийлгээд гарлаа. #Юм бүхэнд учир бий copy by Saruul Byambadorj эх сурвалж: энд дар МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.