Categories
Чөлөөт

Би эрхтэй гэсэн шиг Битгий бусдыг шүүж бай муухай Би дутах вий гэсэн шиг Билүүдэж үгээ бүү шидэлж бай, мунхаг!

Хүний өмсөж зүүхийг шүүхээр Хүзүү ороосон аюулуудаа яриач Хүний гарт орж буй нутгаа Хүйтэн савраас аварч хамгаалаач! Хүний амьдралыг мэдэхгүй байж Хөндлөнгөөс бүү дайрч давшлаач Хөндөх асуудлаа зөв сонгоод Хөх Монголын төлөө сэтгээч! Үнэн бүхэн чинь худалд да.рлуулаад Үнэтэй бүхэн чинь харьд эзлүүлээд Үйлстэн бүхэн чинь атаанд нухлагдаад Үүрэгтэн бүхэн чинь луй.вард идэгдээд Эх нутаг чинь шаналж байна Эрхэт төр чинь ганхаж байна Эрх чөлөө чинь хумигдаж байна Эгэл ард чинь цөхөрч байна! Би эрхтэй гэсэн шиг Битгий бусдыг шүүж бай, муухай Би дутах вий гэсэн шиг Билүүдэж үгээ бүү шидэлж бай, мунхаг! Атаацах сэтгэлийг арагш тат, амгалан Ар.хирах хилэнг хо.рьж барь, ухаарал Сайн сайхныг олж хар, хайр Саруул гэгээнийг дагаж баяс, гэгээрэл! Б. Эрдэнэтуяа 2018.12.11

Leave a Reply

Your email address will not be published.