Categories
Чөлөөт

Цагаан өвгөн залардаг өдөр та дараах үйлийг хийвэл хийсэн буян хэд дахин үрждэг жамтай

Төмөр үхэр жилийн хаврын дунд цагаагчин туулай сарын шинийн 2-ны дэлгэр их мэндийг айлтгая аа.Өнөөдөр замбативд Цагаан өвгөн залардаг өдөр тул та олон минь цай сүүний дээжээ өргөн Зул Хүжээ өргөн арвин их буяныг үйлдээрэй. Цаг үеийн байдлаас шалтгаалан номын ахан дүүс сүсэгтэн олон та бүхэн цахимаар өнөөдрийн хурал уншлага,зул ХҮЖ өргөх зан үйлд оролцож буянаа нийлүүлж үйлсээ дэлгэрүүлэх боломжтой болжээ. Сэтгэлийн тахилд хол ойр ялгамжаагүй гэдэг Санасан зорисон нь сэтгэлчлэн бүтэж Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай Буян гэж юу вэ? Бид яагаад Буян хийх ёстой вэ? Буян гэдгийг зарим хүмүүс эргээд хурдан хариу нь надад ирнэ хэмээн сэтгэдэг хүмүүс бий. Буян гэдгийг оюун санааны мөнгө гэж ойлгож болохгүй. Хэрэв тэгэж үзвэл бид буян ихээр үйлдэж, ёс суртахуунтай нэгэндээ атаархах эсвэл анхлан суралцагч хүмүүст дээрэлхүү хандах байсан. Ийм зан хандлага үнэхээр ач тусгүй. Буян хураах боломжийг ашиглахын тулд өөрсдийгөө дээшлүүлэх, аз жаргалтай байх шалтгааныг бүтээж, бусдад тусалж шунал хүсэл атаа хорслоос ангид байх ёстой. Уур хилэн буруу төсөөлөлд автахаас сэргийлэхийн тулд буян хураах нь маш их ач холбогдолтой. Жолоо машиныг залдаг шиг зориулалт буяны үрээр хэрхэн боловсрох замыг зааж өгдөг. Буяны үйлийг үр дүнтэй төгс зорилгод зориулах нь хамгийн сайн үйл юм. Ингэж чадвал үр дүн бага багаар аяндаа гарч ирдэг. Хэрэв вид бага ч гэсэн буяныг хамаг амьтаны аз жаргал гэгээрэлд хүрэхийн тулд зориулвал бидний найз нөхөд хамаатан садан дахин төрөхдөө сайн төрлийг олоход тэр буян зориулагдах болно. Зарим хүмүүс Надад жаахан эерэг чадавх бий. ҮҮнийг би бусдын аз жаргалын төлөө зарцуулвал надад юу ч үлдэхгүй болно гэж боддог. Энэ бол буруу бодол юм. Бусдын төлөө буян хийнэ гэдэг нь бид өөрсдөө үр шимийг нь хүртэхгүй гэсэн үг биш юм. Харин бидний үйлээс үр шимийг нь хүлээн авах хүмүүсийг өргөжүүлдэг. Хамаг амьтаны тусын тулд буян үйлдэхдээ бэрхшээл тулгарсан хэн нэгнийг аз жаргалтай болгохын тулд тусгай залбирал үйлдэж болно.

Leave a Reply

Your email address will not be published.