Яс, үндэс, арьс, өнгө, бэлгийн чиг хандлагаар ялгаварлан гадуурхахгүй байх нь хувь хүний ухамсар, үүрэг байдаг. Гэвч бид дээрх зүйлээр ялгаварлан гадуурхахгүй байж чаддаггүй. Сүүлийн хэдэн хоног цахим сүлжээнд хурдацтай тархаж, ЛГБТ буюу бэлгийн цөөнх хүмүүсийн асуудал олны анхаарал татсаар. Үүний талаар зохиолч Todko Samson солонгон өнгөтэй хүүхдийн тоглоом нь ижил хүйстнээ сонирхох өдөөлт болж хүүхдэд муугаар нөлөөлдөг талаар өөрийн цахим хуудастаа хуваалцснаар олон ч хүнийг талцуулж, маргаан дэгдээгээд байна Тэгвэл УИХ-ын гишүүн асан, сэтгүүлч Г.Уянга “Эр хүн ижил хүйстэн байснаас олон эхнэртэй байвал бахархал” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлж, мөн “Би ЛГБТ-г дэмждэггүй ч гэсэн үзэн ядаж, ялгаварлан гадуурхдаггүй. Гэтэл зүгээр л “тэднийг адлах хэрэггүй, гэхдээ нийгэмд энэ үзэгдлийг сурталчилж хэрэггүй!” гэсний төлөө тэд намайг үзэн ядаж, элдвээр хараан доромжилж, бараг таарвал алах нь ээ! Ханиа хэрхэн зөв сонгох вэ? Ивээл болон ижил жилтэнтэй гэр бүл болох нь зохистой юу? ГЭР БҮЛИЙН ЗОХИЛДЛОГО Гэр бүл зохиож шинээр амьдрал эхлүүлнэ гэдэг нь маш нарийн дэг жаягтай байдаг. Гэтэл сүүлийн үед хүмүүс хайртай л байвал болоо хэмээн тоохоо байжээ. Гэтэл эхэндээ сайхан амьдрал эхлүүлсэн ч цаанаасаа л болж бүтэхгүй, хэрүүл маргаантай байгаа амьдрал юунаас болоод байгааг хүмүүс дахин дахин бодож шаналдаг. Тэгвэл энэ бүхэн цаанаасаа л бидний заяа төөрөгтэй холбоотой байдаг аж. -ИЖИЛ ЖИЛТЭН ХООРОНДОО ГЭР БҮЛ БОЛБОЛ Хулгана жилтэн хоорондоо гэрлэвэл хүү олонтой боловч ядмагхан амьдарна. Үхэр жилтэн хоорондоо гэрлэвэл үр хүүхэд нь барцадтай төрнө. Барс жилтэн хоорондоо гэрлэвэл орон гэрээ солино. Туулай жилтэн хоорондоо гэрлэвэл үр хүүхдийн амь насанд цөвтэй. Луу жилтэн хоорондоо гэрлэвэл хоосрон ядуурч зовно. Могой жилтэн хоорондоо гэрлэвэл насны эхэнд муу, эцэст сайн. Морь жилтэн хоорондоо гэрлэвэл өвчин зовлон их, хүүхэд цөөн. Хонь жилтэн хоорондоо гэрлэвэл эхэндээ жаргавч эцэстээ зовно.
Бич жилтэн хоорондоо гэрлэвэл хүү, охин нь хоорондоо самуурна. Тахиа жилтэн хоорондоо гэрлэвэл хүү нь бэрх бөгөөд ядуу зүдүү. Нохой жилтэн хоорондоо гэрлэвэл хэрүүл тэмцэл их, хүүхдийн амь насанд цөвтэй. Гахай жилтэн хоорондоо гэрлэвэл хүү олон, эд хөрөнгөөр дутахгүй. -ЭР, ЭМ ХОЁРЫН МАХ БОДИЙН ЗОХИЛДОЛГОО ГАЛ Хоёул гал махбодтой бөгөөс ад адална. Эр, эмийн нэг нь үхнэ. Эс үхвээс үр хөвгүүн олон боловч нэгэн тусгай, гэвч амь насанд харш муу болно. Эр нь гал, эм нь төмөр махбодтой бөгөөс зохилдоно. Хөвгүүн төрвөөс эд таваарын буян хишигтэй. Маш сайн. Эр нь гал, эм нь модон махбодтой бөгөөс харш. Үр хөвгүүн чухаг, буян хишиггүй муу болно. Эр нь гал, эм нь шороон махбодтой бөгөөс зохилдоно. Үр хөвгүүн дэлгэрнэ. Буян хишиг нь сайн. Насан урт байна. Эр нь гал, эм нь ус бөгөөс үр хөвгүүн чухаг, өвчин тахал олон, амь нас ахар муу болно. УС Хоёул усан махбодтой бөгөөс үр хөвгүүн олон, аж төрөх муу боловч хойноо сайжрах болно. Эр нь ус, эм нь төмөр махбодтой болбоос үр хөвгүүн буй бөгөөд нас урт буян хишиг сайн. Эр ус, эм нь модон махбодтой бол сайн зохицоно. Эр нь ус, эм нь шороон махбодтой бол зохилдоно. Үр хөвгүүн нь өвчин тусамтгай, зовлонт болно. Эр нь ус, эм нь махбодтой бол харш, үр хөвгүүнгүй тул нэн муу болно. ТӨМӨР Хоёул төмөр махбодтой бөгөөс үр хөвгүүн буй боловч нэг нь тустай болох. Эд агуурс нь их. Бурхан тэнгэрт залбирваас сайн. Эр нь төмөр, эм нь модон махбодтой бол үл зохилдоно.
Үр хөвгүүн нэн муу болно. Эр нь төмөр, эм нь шороон махбодтой бол зохилдоно. Үр хөвгүүн олон, буян хишигтэй амь нас урт болно. Эр нь төмөр, эм нь гал махбодтой бол хэдий сайн зохилдовч үр хөвгүүн болон биед өвчин эмгэгтэй болох амой. Эр нь төмөр, эм нь усан махбодтой бөгөөс амь нас урт, үр хөвгүүн олон. Урьд нуган төрвөөс нэн сайн. МОД Хоёул модон махбодтой бөгөөс сайн зохилдоно. Үр хөвгүүн чухаг. Эр нь модон, эм нь шороон махбодтой бол үр хөвгүүн олон сайн боловч урьд нуган төрвөөс сайн буюу, охин төрөхөд муу. Эр нь модон, эм нь усан махбодтой бөгөөс сайн зохилдоно. Үр хөвгүүн олон бөгөөд ялангуяа охид нэн сайн буюу. Эр нь модон, эм нь төмөр махбодтой бөгөөс харш, үр хөвгүүн нь эмэгтэй муу. Эр нь модон, эм нь гал махбодтой бөгөөс үр хөвгүүн олон чухаг. Үр хөвгүүн олон буй боловч буян хишигт гэмтэй. ШОРОО Хоёул шороон махбодтой бөгөөс сайн, үр хөвгүүн олон, эд малаар элбэг сайн буюу. Эр нь шороон, эм нь гал махбодтой бөгөөс сайн урьд нуган төрвөл сайн. Охин төрвөөс муу болно. Эр нь шороон, эм нь төмөр махбодтой бөгөөс сайн урьд нуган төрвөөс сайн.
Охин төрвөөс муу болно. Эр нь шороо, эм нь усан махбодтой бөгөөс буян хишиггүй, үр хөвгүүн чухаг буюу. Эр нь шороон, эм нь модон махбодтой бөгөөс сайн зохилдоно. Үр хөвгүүн буй боловч өвчин эмгэгтэй болох дундхан болно. -ГЭР БҮЛ БОЛОХОД ИВЭЭЛ ЖИЛҮҮД Хулгана – Луу Бич – Үхэр Могой – Гахай Бар – Морь Нохой – Туулай Хонь – Гахай Луу – Бич Хулгана – Могой Тахиа – Үхэр Морь – Нохой Бар – Хонь Гахай – Туулай Бич – Хулгана Луу – Тахиа Үхэр – Могой Нохой – Бар Морь – Гахай Туулай – Хонь -ГЭР БҮЛ БОЛОХОД ХАРШ ЖИЛҮҮД Хулгана Туулай Морь-Тахиа Үхэр – Луу Хонь – Нохой Бар – Могой Бич – Гахай Туулай – Морь Тахиа – Хулгана Луу – Хонь Нохой – Үхэр Могой – Бич Гахай – Бар Морь – Тахиа Хулгана – Туулай Хонь – Нохой Үхэр – Луу Бич – Гахай Бар – Могой Тахиа – Туулай Морь – Хулгана Нохой – Луу Үхэр – Хонь Гахай – Бар Могой – Бич
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна.
Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд
явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан.
Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Г.Уянга: Эр хүн ижил хүйстэн байснаас олон эхнэртэй байвал бахархал
