Categories
Чөлөөт

7 хүнд амьдрал бэлэглэсэн 7 настай хүү Николас Грийний түүх

Ганцаараа зогссон зураг дээр харагдах цэнхэр хүрэмтэй хүү бол 7 настай Николас Грийний 1994 оны төрх юм. Энэ хүү өнөөдөр бидний дунд байхгүй. 1994 оны 9-р сарын 29-ний өдөр эцэг эхтэйгээ Италид аялаж явсан тэдний машин руу дээрэмчид дайран гал нээж хүү толгойдоо буудуулж эмнэлэгт хүргэгдсэн ч 10-р сарын 1-ний өдөр тархи нь бүрэн үхэжжээ. Гэвч амьдралыг дөнгөж таниж эхлэж байсан хүүгээ харамсалтайгаар алдаж байгаа эцэг эх нь хүүгийнхээ эд эрхтнийг амьд явах хоног цаг минутаар тоологдож, өвчиндөө шаналж байсан бусдад хандивлаж амьдрал бэлэглэхээр шийдсэн байна. Ингээд Николас хүүгийн зүрхийг Андеро Монгиардо нүднийх нь торлог.бүрхэвчийг Франческо Монделло Доменика Галлета нар, бөөрийг нь Тинл Мотта, Анна Мариа Ди Чегли нар элгийг нь Мариа Пиа Педала нойр булчирхайг нь Силвиа Чиампи нар авсанаар 7хон настай бяцхан хүү үхэхдээ 5н хүнд амьдрал 2 хүнд орчлонг харах нүд бэлэглэж хорвоогийн сайхныг мэдрэх хугацааг нь уртасгаж өгөөд буцжээ.

Хэдийгээр Итали хүмүүсийн гарт гэм зэмгүй хүүгийнхээ амь насыг алдсанч хамаг эд эрхтнийг нь гаргаж аваад хоосон шахуу цогцсыг оршуулах гэдэг эцэг эхийнх нь хувьд аймшигтай ч гэж хэлж болох эр зориг, нигүүлсэнгүй сэтгэлийг шаардсан нь яриангүй байлаа. Харин Николас хүүгийн үхэл цаашлаад эд эрхтнийг нь хандивлах эцэг эхийнх нь шийдвэр хэзээнээсээ мафиуд хэрцгий аллагуудаараа алдартай Итали улсад жинхэнэ цочрол өгсөн гэдэг. Улмаар Николасын үхлээс өмнө Италид нэг жилд нэг сая тутамд 6,2 хүн эд эрхтнээ хандивладаг байсан бол 2006 онд 1 сая хүн тутамд 20н хүн эд эрхтэнээ хандивлах гэрээслэл бичин үлдээдэг болжээ. Бусдад амьдрал бэлэглэх энэ аян нь Николасын нөлөөлөл гэх нэршилтэй болж 1999 онд Италийн засгийн газар нас барсан иргэн тусгайлсан гэрээслэл үлдээсэн тохиолдолд эд эрхтнийг шаардлагатай байгаа нь хүнд нь хандивлах тогтолцоонд шилжиж байжээ.Бяцхан хүүгээ зуурдаар алдсан ч 7 хүнд амь амьдрал бэлэглэсэн хүүгийн эцэг Рег, Мэгги Грийн нарын шийдвэр ч буруу байсангүй. Өнөөдөр Грийний гэр бүлийн өгөөмөр нигүүлсэнгүй сэтгэл тэдний Италийн эрүүл мэндийн салбарт үзүүлсэн үлгэр жишээ 7 хүний амийг аварсан хүүгийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн 120 гаруй гудамж талбай, цэцэрлэг, сургууль, хөшөө байгууламж ,гүүр хүртэл Николас Грийний нэрэмжит болжээ. Хорвоо дээр 7хон жил амьдарсан ч домог болон мөнхөрсөн Николас хүүгийн амьдралаас сэдэвлэсэн Nicholas’s Gift буюу Николасын бэлэг нэртэй кино 1998 онд хийгдэж кинонд ээжийнх нь дүрийг бүтээсэн жүжигчин Жэйми Лий Куртис Эмми наадмын шилдэг эмэгтэй жүжигчиний төрөлд нэр дэвшсэн байдаг юм байна. хуулбарлан түгээв.

Leave a Reply

Your email address will not be published.