Categories
Чөлөөт

Эрчүүд минь эрүүл мэнд, эхнэр хоёроосоо л мөнгө, сэтгэл хоёроо бүү харамла !!!

Удам сайтай хүн нас явах тусам чангарч амьдрал нь өөдөлдөг. Угсаа муут жил ирэх тусам суларч муу муухай нь илэрч гардаг. Хүнд туулж ухаажих зам Давж байж эдлэх жаргал Алдаж байж онох сонголт Цаг нь ирэхээр учрах тавилан гэж байдаг. Хэн нэгнийг хайхаа зогсоо. Зорилгодоо төвлөрөн амьдралаа бүтээ. Зөв хүн нь тань луу очих замаа олоод л ирнэ… Өчигдөр тохиолдсон муу зүйлээ бодож өнөөдрөө бүү сүйтгээрэй. ТҮҮНИЙГ ЯВУУЛ… Гол өөдөө урсдаггүй шиг Нас минь буцаж явах биш дээ Гараас минь хөтлөх үрс минь Зөв л амьдарвал болно доо Бүсгүй хүнийг өөрийн охин шигээ хайрлаж, дүү шигээ хамгаалж, ээж шигээ хүндлээрэй. Эрчүүд минь эрүүл мэнд, эхнэр хоёроосоо л мөнгө, сэтгэл хоёроо бүү харамла !!! Хүн чанаргүй хүн Хөөрхөн байгаад ч яахын Бусдыг дорд үздэг хүн Боловсролтой байгаад ч яахын..!!! Хуулбарлан түгээв.Сайн ханьтай болно гэдэг зөв явсны шагнал юм шүү дээ Амьдралд зөвхөн сайн хань байхад л хангалттай. Амсах хоол өмсөх хувцас нь араас өөрсдөө даган ирдэг юм шүү … Аз жаргал гэдэг бол #аав #зөвтэй #ээж сайтай алаг үрс нь эрүүл байхыг хэлнэ.Бие биедээ Амласан амлалт бүр нь үнэн байж хайр ямар хүчтэй агуу гэдгийг энэ сайхан гэр бүлүүд мэдрүүлж харуулж чадлаа Үнэхээр бахархаж байна Амьдралд хар бараан зүйл байдаг ч сайн сайхан нь тэрнээс илүү их байдаг юм байна Амьдрал өөрөө гайхамшиг  НАСНЫ ХАНИА ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ? Интернет ертөнцөд inkskinned нэрээрээ олноо танигдсан Ракель Изабель де Альдеретте хэмээх блоггер бүсгүй бий. Эцэг нь хань ижлээ хэрхэн зөв сонгох тухай зөвлөгөө өгч байсныг өөрийн блог хуудаснаа дэлгэн тавьсан нь уншигч олны анхаарлыг ихэд татаад байгаа аж. Блоггер бүсгүй маань аавынхаа захиж хэлсэн үгнээс ихийг ухаарсан гэдэг. 1. Эр нөхөр гэдэг бол чамайг инээлгэж чаддаг хүнийг хэлнэ. Хамт байхад огт уйдамгүй, алиа хошин зантай залуутай үерхдэг бол сайн хэрэг. Гэхдээ нулимсыг чинь гартал инээлгэж чаддаг хүнтэй л амьдралаа холбодог юм шүү. Сэтгэл санаа чинь тавгүй байгааг хараад л мэддэг, уйлж байхад чинь инээлгэж чаддаг л бол түүнтэйгээ гэрлээрэй. Орчлон хорвоо төгс биш ээ. Аав нь охиноо муу муухай бүхнээс хамгаалах юм сан… Амьдралдаа чи багагүй зовлон амсана гэдгийг нуух юун. Дэргэд чинь байх тэр хүн амьдралын хүнд бэрхийн өмнө өвдөг сөхрөлгүй, нүүрэндээ инээмсэглэл тодруулан даван туулахад чинь туслах учиртай гэдгийг бүү мартаарай. Амьдрал уйтгартай … тиймээс нэг хэвийн, улиг болсон зүйлүүдийг сонирхолтой, гайхалтай болгон хувиргаж чаддаг тийм хань олж аваарай. 2. Гаран дээрх сорви эр хүний чимэг Эр хүн гаран дээрээ сорвитой бол тэрээр эсвэл өөрийгөө ч тэр хайртай бүсгүйгээ ч тэр хамгаалж чаддаг эсвэл юм юм хийчихдэг “алтан” гартай нэгэн байж таарна. Булбарай, зөөлөн гарт хүрэх нь сайхан ч гэлээ эвэршиж хатуурсан алга хавьгүй дээр гэдэгт надад итгээрэй. Хатуу ширүүн гартай эр хүн ажилсаг, хичээнгүй, аливаад тууштай байдаг юм. Тэрээр эхлүүлсэн ажлаа заавал дуусгаж байж салдаг бөгөөд гар нь яаж ч өвдөж байсан тоохгүй. Амьдралдаа чи үй түймэн саад бэрхшээлтэй тулгарна. Тиймээс, гаран дээр нь цэврүү үсрээнгүүт л хийж байснаа хаячихдаг тийм хүнтэй битгий гэрлээрэй. 3. “Тийм ээ, би зөвшөөрч байна” гэхээсэээ өмнө найз залуугаа ууртай, түгшсэн, сэтгэл нь хөдөлсөн байхад нь хараарай. Хүн стрессэнд орохоороо өөр болдог юм. Ямар ч хүнийг стрессийн нөхцөл байдалд илүү түргэн таньж болдог юм. Үерхдэг залуугийн чинь байгаа байдлаас ямар нэгэн зүйл сэтгэлд чинь нийцэхгүй байгаа л бол… харилцаагаа тасла. Чи эр хүнд мянга мянган боломж олгож болох ч, түүнийг хэзээ ч өөрчилж чадахгүй. Хүний зан чанар гэдэг бол арчиж байгаад шинээр биччихдэг зүйл биш. Уулзаж үерхэж байхад л найз залуугийн чинь аль нэгэн зан чанар чамд онцгүй санагдаад байгаа бол найман жилийн дараа чи түүнийг үзэж чадахаа байна гэдэгт итгээрэй. Чи түүндээ ухаангүй сайн байж болно… гэхдээ л хоёр хүн хоорондоо таарч тохирохгүй байх үе бас байдаг юм. 4. Өөртөө итгээрэй Үерхдэг залуутайгаа хамт байхад сэтгэл чинь нэг л тавгүй, айдас төрөөд байдаг бол юм хумаа аваад шууд яв. Тэглээ гээд өөрийгөө буруутгах хэрэггүй, зөвтгөх ч хэрэггүй, мөн бусдын сэтгэлийг шархлуулахаас эмээх ч хэрэггүй. Ганц олдох амьдралаа хэн нэгэнтэй айж өнгөрөөхийн оронд өөр нэгэнтэй нь жаргаж суусан нь дээр. 5. Тэрээр мөнгийг чухалчилж үздэг бол, нэг л өдөр түүний сэтгэлд чамайг багтаах зай үгүй болно. Үнэтэй тансаг бэлэг барьж, сайн өдрүүдээр зоогийн газар чамтай хоолонд орох боломжгүй байх нь нэг хэрэг. Харин амттан эсвэл ямар нэгэн жижиг сажиг зүйл хүсэх болгонд чинь дургүйцдэг бол өөр хэрэг. 6. Хүмүүс тэжээвэр амьтантайгаа яг л хүүхэдтэй харьцаж байгаа мэт харьцдаг. Хэрвээ найз залуу чинь уур бухимдлаа нохой, муурандаа гаргадаг бол та хоёрын зам цаашид нийлэх нь юу л бол. Гэрийн тэжээвэр амьтад яаж ч чимээ гаргаад томоотой, хүмүүжилтэй хүүхдийг яагаад ч гүйцэхгүй. Хүүхдүүд чинь ухаалаг, хөөрхөн байх нь мэдээж. Гэхдээ дээр нь бас шуугиж, анхаарал хүсч, заримдаа бүр ядаргаатай санагдах нь лавтай. Тэвчээр гэдэг бол ховор бөгөөд чухал зан чанар мөн. Нохойгоо хэрэг тарьлаа гэж уурлаж байгаа хүн сайн эцэг болж чадахгүй л болов уу. 7. Тэр чамайг хором бүр хайрлах учиртай Миний бяцхан охин, чи минь үнэхээр төгс… Найз залуу чинь үүнийг олж харахгүй байгаа бол энэ нь тэрний л хохь. Сэтгэлийн тэнхээтэй байж, өөрийгөө хүндэлж, хайрлаж яваарай. Найз залуу чинь чамайг хүчээр өөрчлөхийг оролдох юм бол ямагт өөрийнхөөрөө байгаагаарай. Чи минь байгаагаараа л гайхалтай шүү. AdMe сайтаас тоймлон очуулав Ө.Уянга 2017-03-19

Vector illustration with man in yellow sweater holding red heart. Love who you are and love yourself concept art. Romantic print design, self care poster
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.