Categories
Чөлөөт

Нам, засгаа атгачихлаа, одоо ТӨРД ҮҮРЛЭСЭН ШИМЭГЧДЭЭ цэвэрлэнэ үү, Л.Оюун-Эрдэнэ ээ

Намд зүтгэснийхээ төлөө албан тушаалаар шагнуулсан, эрх мэдэл хүртсэн шахааны “гарууд” төрд өт шиг үүрлэчихсэн. Бүр өмхийрчихсөн. Төрийн албанд үүрлэсэн ЖДҮХС-ийн зээл авагч томчуул, гэмт хэрэгтнүүд, авлигачидтай, юу ч хийхгүй байж байгууллагын тамга атгагч нөхдүүдийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үнэхээр явуулж чадах уу. Хонгилын үзүүрт гэрэл гэдэг шиг жаахан ч атугай итгэл найдварыг тэр төрүүлээд буй. Тодруулбал, тэрбээр ажлаа авуутаа Н.Багабандийг чөлөөлнө гэж дуугарсан. Мөн ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг “ажлаа өг” гэж ил хэлсэн. Хална, солино гэж зоригтой дуугардаг ч нөгөөдүүл нь ажлаа өгөхгүй байсан нь учиртай. Нэгдүгээрт, Л.Оюун-Эрдэнэ “намын дарга биш” учир “улстөрийн эрх мэдэл нь хүрэлцэхгүй” байсан үе бий. Хоёрдугаарт, У.Хүрэлсүхийн хамгаалалт дорх хүмүүс учир ах данзан нь өөрийн хүмүүсийн ажлыг нь амархан өгүүлчихгүй байгаа. Тиймээс ч Ерөнхий сайд авлигын эсрэг ажлын хэсэг гэх том бүтэц байгуулж, ондоо замаар хөдлөхөөс ч өөр аргагүй байгаа бололтой. Намын даргын үүрэг гүйцэтгэгч гэх статустай. Хэдий тийм ч улстөрийн болоод захиргааны эрх мэдэл, хүч чадал нь байгаа тул нам болоод төр доторх цэвэрлэгээг хийж өөрийнхөө имиджийг бүрдүүлээд явах л хэрэгтэй. Нам, засгаа авчихсан байхад халаа сэлгээ явуулахад эрх мэдэл нь бүрэн хүрнэ гэсэн үг. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд толгойг нь илж болохгүй, төрөөс явуулах учиртай хэд хэдэн хүн байгааг сануулж байна. Тэд хэний хэн гэгддэг, ямар хүмүүс вэ гэдгийг товч өгүүлье. Эл жагсаалтад төрийн өмчит газрын хурган дарга нар хамгийн их хамааралтай.Энэхүү жагсаалтыг Ерөнхийлөгч асан Н.БАГАБАНДИ тэргүүлнэ. Монгол Улсыг хоёронтоо толгойлсон. Төрийн тэргүүний сэнтийгээс буунгуутаа Оюутолгойн ТУЗ-д сууж насаараа шахуу сул цалин авч, баяжсан. Харагдах байдлаасаа бол жирвийсэн сахалтай, жимбийсэн царайтай, титэм үг тэрлэдэг, сүрхий “дипломатч” эрхэм. Цаанаа бол Монголын хамаг л өнгөтэй өөдтэй “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс тавантолгой” зэрэг компаниуд дээр сандайлаад суучихсан ийм нэг хүн бий. Монголын баялгийн сан энэ хүний үед огтоос хөдлөөгүй. Үүний цаана үл гүйцэлдэж дуусах ахуйн асар их шунал л бий. Улстөрөөс уул уурхай руу гар сарвайсан шуналтай өвгөчүүл болон хувирдгийн тод жишээ болж яваа билээ, тэр. ГЕГ-ын дарга Б.АСРАЛТ: Сү.Батболдын хүн хэмээн элдэв хоёроороо дуудуулж олноо танигдсан. Энэ нь ч үнэн. Сү.Батболдын гэргий Х.Отгонтуяатай тун ойрын хамаатан дүү нь. Эл албан тушаалд ямар ч шалгаруулалтгүйгээр томилогдож, хууль бус үйлдлүүдэд нэр холбогддог ч хариуцлага хүлээлгүй өдий хүрч ирсэн. Хил гаалийн асуудал дээр зөвхөн эрх ашигтай л ханддаг гэгддэг. Ялангуяа томоохон улс төрчидтэй холбоотой эрх ашиг, илтэд тэдний бизнесийг хамгаалах чиглэлээр ажилладаг нюанс зэрэг нь хөшигний ард, урд яригддаг. МХЕГ-ын дарга ГАНТУЛГА: МХЕГ-ын дарга Т.Гантулга ковидын түр хуулийг далимдуулж, сонгон шалгаруулалтгүйгээр энэ албанд томилогдсон нэгэн. Гацууртын Б.Чинбаттай нэг анги, цагтаа олон тендер, зээлийн асуудлыг зохицуулж, авлига гээчийг цэцэглүүлэхэд зүй ёсоор оролцсон гэгддэг. Төрийн тэргүүнээс эхлээд Т.Бадамжунайн итгэлийг яаж ийгээд олж чаддаг.МАН-ын хэлтсийн дарга Н.ЭНХБААТАР: “МИАТ” ТӨХК-ийн дэд захирал асан тэрбээр “Содмонгол”-оос 500 сая төгрөгийн хахууль авч байгаад сүр дуулиантайгаар АТГ-аас саатуулагдсан. Түүнд хариуцлага тооцох нь бүү хэл У.Хүрэлсүх давуулан шагнасан. МАН-ын Улстөрийн бодлогын хэлтсийн даргаар томилогдсон байдаг. Аавынд суух нь битгий хэл МАН-ын бодлого тодорхойлогч болон гарч ирсэн. “МИАТ” ТӨХК-ийн дотоод аудитор Д.ЦАГААНХҮҮ: МАН-ын үед ажил албан тушаалтай байж, үргэлж дэвшиж ирсэн хэд хэдэн хүн бий. Түүний нэг нь Д.Цагаанхүү. Оймсчдын сайн найз, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн дэмжлэгээр МХЕГ-ын даргаар томилогдож байсан. Харин одоо мөн л намын тохироогоор “МИАТ” ТӨХК-ийн Дотоод аудитороор ажиллаж буй, даргын суудлаас ховхордоггүй нэгэн. Авлига авсан оймсчдыг шууд удирдлагаар хангаж байсан дарга нь. Тэдний авлига авах замаар олгож байсан зөвшөөрлүүдэд эцсийн байдлаар гарын үсэг зурдаг эрх мэдэл бүхий этгээд байсан хэдий ч хуулийн ямар нэгэн хариуцлага хүлээхгүй үлдсээр өдий хүрч ирсэн юм. ЗГХЭГ-ын дэд даргаар томилох тохироо хийгдсэн ч Л.Оюун-Эрдэнэ дэмжээгүй тул “МИАТ” ТӨХК-ийн Коммер эрхэлсэн дэд захиралд лоббидсон ч нааштай шийдэгдээгүй тул эцэстээ энэ албан тушаалд томилогдсон байдаг.ИНЕГ-ын дарга Л.БЯМБАСҮРЭН: Хэн ч халдаж чадахгүй У.Хүрэлсүхийн хүмүүсийн нэг. ИНЕГ-т ирсэн цагаасаа хууль бус асуудалд нэр холбогдож ирсэн. Тодорхой хэд хэдэн кэйсүүдийг хэвлэлүүд баримтаар мэдээлж байв. Мөнхүү шүүхийн шатанд Л.Бямбасүрэн нарт хамаарах 4-6 хэрэг хянагдаж, зарим хэргүүдэд тэднийг яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. АМГТГ-ын Х.ХЭРЛЭН: “Кадастр”-ын Хэрлэн гэдгээрээ салбартаа танигдсан тэрбээр АМХЭГ-т Кадастрын албаны даргаар ажиллаж байхдаа лицензийн хууль бус наймааг “хөгжүүлэлцсэн” нэгэн. МАН-ын засгийн үед албан тушаалаас буудаггүй түүний талаар сайн гэхээсээ саар мэдээлэл их. Эрдэнэт үйлдвэрийн дарга Х.БАДАМСҮРЭН: Саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэрийн толгойд эрх баригчид жинхэнэ өөрийн гар хөлөө тавьсаар ирсэн. Х.Бадамсүрэнгийн гал хамгаалагч Ерөнхийлөгч асан Н.Багабанди, П.Очирбат нар. Түүнийг эл албан тушаалд үлдээхийн тулд хэд хэдэн нууц уулзалтыг У.Хүрэлсүхтэй хийж байсан. ТӨБЗГ-ын дарга Б.ЦЭНГЭЛ: У.Хүрэлсүхийн найз гэх тодотгол түүнийг хамгийн түрүүнд дагадаг. Дарханд нэр дэвших мөрөөдөлтэй явсан ч жийгдэж, төрийн өмчийн газар хурган даргын албан тушаалаар шагнуулсан.ШШГЕГ-ын дарга Г.ЗАГДЖАВ: Ц.Анандбазарын бизнесийг хамгаалагч. МАХН-ын дарга Н.Энхбаярын гарын хүн хэмээгддэг ч, эл албан тушаалд томилогдонгуутаа хурандаа цолоо сэргээлгэсэн. Албан тушаалын хувьд ч, алдар цолны хувьд ч МАН-ын үед өнгөтэй өөдтэй яваа хурган дарга нарын нэг. ТАЗ-ын дарга Б.БААТАРЗОРИГ: Төрийн ажлын хурдасгуурыг бий болгох ийм чухал газрууд дээр ажил явуулдаггүй, намын дарга нарын эрх ашгийн төлөө ажилладаг хүмүүс томилогдсоны нэг нь Б.Баатарзориг. Тэрбээр МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Засгийн газрын тэргүүн, спикер гэхчлэн томчуудын удирдлагаар хөдөлдөг. Удирдаж буй байгууллагаа “амьгүй” болгосон “амьгүй” дарга. Төрийн албаны томилгоонууд түүний ахалж буй ТАЗ дээр биш МАН-ын генсек, сайд, гишүүдийн шахалтаар спикер, ЗГХЭГ, Засгийн газрын өрөөнд л явагддаг байх жишээтэй.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУГАН ДООРХ ЖДҮЧИД Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдын тангараг өргөхдөө “Намын нэр хүндийг унагаж, авлигын хэрэгт холбогдсон хэнийг ч өршөөхгүй. Амиа алдахаас айхгүй тэмцэнэ” хэмээн мэдэгдж байсан. Гэвч тэр муу хар түүхтэй гэсэн ойр дотны хүмүүсээ өөрөөсөө холдуулахгүй албан тушаадтай байлгаж дагуулсаар яваа. Энэ байдал нь түүнийг худалч нэртэйгээр өчнөөн муухай харагдуулж ирсэн билээ. Цэвэрлэгээ хийчихмээр хүн түүний ойр тойронд олон. Я.Содбаатар, Ж.Энхбаяр тэргүүтэй ЖДҮЧИН тодотголтой хэдэн нөхөд нь бий. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн институтад нөлөөлж чадахгүй учир яах ч аргагүй. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.