Categories
Чөлөөт

Ээж хайрханд шивнэсэн хүсэл бүхэн биелдэг Ээж хайрхан итгэсэн бүхнийг ивээдэг Бусаддаа хуваалцаан уу!!!

Монголчууд ээж хайрхан, ээж модонд хүлээ хэлж элбэрэл хайр, энэрч тэтгэхийг даатгадаг заншилтай. Ээж хайрханыг хүлээж авах хүнээ авдаг. Хүлээж авахгүй нэгнээ авдаггүй ч гэлцдэг. Ямартай ч зорьж очоод хүлээ даатгахад хүслийг тань сонсож заяагаа даатгалах зарбарилыг тань сонсдог ээж хайрхан билээ. Ээж хайрханд шивсэн хүсэл бүхэн биелдэг учир та хүслээ даатган шэйр хийгээрэй.Таньд гайхалтай зүйл тохиолдох болно. Ээж хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Цогт, Алтай, Цээл сумдын заагт Монгол Алтайн нуруу ба Говь Алтайн нуруу хооронд оршдог далайн түвшнээс дээш 2274 м өргөгдсөн, Улаанбаатараас 1120 км зайд байх уул юм. Ээж хайрханд хайрханы тогоо, гүрвэл хад ламын агуй гэх мэт түүх дурсгалын газрууд байдаг. Хайрханы тогоо Энэ нутгийн зон олны голлох шүтээн, хол ойрын зочин гийчдийн нүдийг хужирлаж, мэлмийг баясгадаг хамгийн гол үзвэр бол Ээж хайрхан уулын алдарт есөн тогоо юм. Эдгээр 9 тогоо нь ээж уулын зүүн өвөрт, хойноосоо урагш цувраа байдалтай 9 тусдаа байрлах хадан хүнх юм.Тогоо бүр устай байх бөгөөд ус ихтэй жил нэгээс нөгөөд дамжин урсаж байдаг. Дээрээсээ 1-4 хүртэлх тогоо хэмжээгээрээ бусдаас жижиг бөгөөд диаметр нь 1-3 м орчим. Хоорондоо 40-50 см өндөр чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогдоно. 4 дэх тогоо нь усгүй болж дотор нь лаг шавар дүүрсэн байх бөгөөд хөрсжин зэгс, хулс ургах болсон. 5-8 дугаар тогоонууд харьцангуй том хэмжээтэй бөгөөд 5-6 метр орчим диаметртэй. Жилийн аль ч улиралд байнга дүүрэн устай байх бөгөөд гүн нь 2-8 хүртэл метр. 9 дэх тогоо бусдаасаа 7-8 метр орчим зайтай орших бөгөөд ус ихтэй жил түүнээс цааш хальсан ус задгайран жижиг булаг үүсгэн хад даган урсдаг. Эдгээр тогоонууд цөм ижил гарал үүсэлтэй бөгөөд түүний байрлал, орчны гадаргын бичил хэлбэрийг ажиглахад яах аргагүй боржин чулууны ан цавыг дагаж үүсчээ. 8–р тогооны төгсгөл хэсэгт хадан дэвсэг дээр тогтсон хөрсөн бүрхэвчинд ургасан томоохон томоохон бургас байдаг. Энэ бургасыг нутгийн ард түмэн эрт үеэс шүтэн хүндлэн дээдэлж, хадаг яндар өлгөн сүслэн залбирч ирсэн. 9 тогооны орчим байгаль сонирхогч, аялагчдын сонирхон үздэг бас нэг зүйл бол “гахайн толгой” хад юм. Ламын агуй – Энэ агуйд хүн амьдарч байсан сонирхолтой түүх бий. Нутгийн хүмүүс ламын агуйд ээж уулын лам ижий лам амьдарч байсан хэмээн домоглон ярьдаг. Түүхийн ухааны доктор Д. Очирбат гуай удаан хугацааны турш сурвалжилсаны эцэст Хоовог сайрын торгууд гаралтай Равдан гэгч хүн 1923 оноос эхлэн нэлээн хэдэн жил амьдарч байсныг тогтоожээ.Гүрвэл хад – Ээж хайрхан ууланд хамгийн түмээмэл тохиолдох мөлхөгч бол Замба гүрвэл. Үүнийг нутгийхан замба зараа ч гэж нэрлэдэг. Монгол орны хамгийн том биетэй гүрвэл. Үзээгүй хүмүүс гэнэт хараад айж цочиж болзошгүй. Түүнээс гадна өөр нэг болгоомжлох зүйл бол шар аалз. Энэ аалз шөнө гэрэлд олноор цуглана. Ээж хайрхан уултай холбоотой олон домог яриа байдгийн нэг бол яах аргагүй алмас болно. Ээж хайрхан уулын хойд энгэрт нутгийн иргэд төрөл бүрийн хүнсний ногоо, тариа будаа тариалан амьдардаг. Энэ хэсгийг Хаяагийн баянбүрд гэж нэрлэдэг. Ээж хайрхан үүссэн тухай домог: Одоогийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань, Бигэр сумдын заагт оршдог Өлийн даваа гэдэг газарт тэнгэр газрын савслагаас нэгэн үзэсгэлэн гоо бүсгүй бий болжээ. Нүд гялбам гоо үзэсгэлэнг нь хүмүүс шагшин магтаж алдар цуу нь нутаг орон даяар тархжээ. Харц ардууд төдийгүй хаад ноёд сонирхон урилга заллага явуулдаг байж гэнэ. Энэ нутгийн хамгийн том ноён Бурхан буудай болон Аж богд ноён тус тусдаа бүсгүйг залжээ. Сайхан хувцсаа өмсөөд очсон бүсгүйг Бурхан буудай ноён хөл алдан угтаж гэнэ. Бурхан буудай ноён тэргүүндээ жаахан буурал байсанд гоо бүсгүй “уг нь сайхан ноён ажээ, одоо хөгширч буурал суусан байна” хэмээн голжээ. Тэгээд Бурхан буудай ноёныг орхиод Аж богд ноёныд очиж гэнэ.Аж богд дотроо “Бурхан буудайг голсон юм чинь надтай сууж л таарна” гэж бодоод Хатан хайрханд очоод хүлээж бай гэж хэлээд унтаад өгч гэнэ. Гоо бүсгүй тэгтэл “гэрлэж суухаа байя, зөвхөн төрсөн нутагтаа харцынхаа заяагаар, өөрийнхөө дураар амьдаръя” гээд буцаад явчихжээ. Аж богд ноён сэрээд гоо бүсгүй хаачсаныг асуутал албат нар нь буцаад явсан гэжээ. Аж богд бүсгүйг хаа байгаа газраас нь олоод ир хэмээн албат цэргүүддээ тушаав. Гоо бүсгүй буцаж явах замдаа жаахан амрахаар гэдэргээ харан хоёр хөлөө нугалан хэвтээд зүйрмэглэж байтал хоёр талын хормойг нь хүнд юм дараад байх шиг санагджээ. Гайхан харвал Аж богдын илгээсэн цэргүүд тулманд элс хийж хормой дээр нь шидэж байна гэнэ. Явж чадахгүй боллоо гэдгээ мэдсэн бүсгүй “Уул уултайгаа уулздаггүй, харин хүн хүнтэйгээ учирдаг юм. Би одоо хэнтэй ч уулзахгүйгээрэнд ингээд ганцаараа хоёр уулын хооронд үүрд үлдэхээс өөр замгүй боллоо” гэж хэлээд үзэсгэлэнт сайхан уул болон хувирчээ. Ийнхүү Ээж хайрхан уул үүссэн гэдэг.

Leave a Reply

Your email address will not be published.