Categories
Чөлөөт

ЭНЭ БҮСГҮЙ МИНИЙ ДЭРГЭД ҮРГЭЛЖ ИНЭЭЖ АМЬДАРДАГ ЮМ. Учир нь…

Би ямар байдалтай байдаг гэж үү..? Би эгэл жирийн байдаг л Монгол эр хүн. Гэхдээ би бусдыг дууриаж, орчны нөлөөнд орж амьдрах дургүй. Дотор хүнээ сонсож, а.лдсан ч оносон ч ӨӨРИЙНХӨӨРӨӨ л амьдрах дуртай. Өөрийнхөөрөө байх дуртай учраас:Би ар.хи уудаггүй.Там.хи татдаггүй. Элдэв тоглоом тоглодоггүй. Шивээсгүй.Биен дээрээ элдэв зүйлс биш толгой дотроо мэдлэг шивэх дуртай. Шоудах дургүй харин уул, хөвч ойгоор тэнэх дуртай. Өдөр судар, хуанли хардаггүй. Харин өөрийгөө ховсдох аргуудыг ашиглаж хүссэндээ хүрч чаддаг. Өөрийн болон хадам талын хэнбугайг ч амьдралдаа ОРОЛЦУУЛДАГГҮЙ. Миний амьдрал бол а.лдаа онооны минь НИЙЛБЭР болсон миний л АМЬДРАЛ!!!Өглөө сэрээд орой унтах хүртэлээ өөрийгөө ӨӨДРӨГ дээр нь байлгах дуртай. Элдэв сөрөг зүйлс дээр төвлөрлөдөггүй! Гэртээ хараалын үг хэлдэггүй. Эхнэрээ ҮРГЭЛЖ урмын үг,магтаалаар шүрших дуртай. Бүсгүй хүн эр хүнээс ИЛҮҮ ярих хэрэгцээтэй төрсөн байдаг…гэдгийг мэддэг учраас гэргийгээ анхааралтай, тэвчээртэй сонсож чаддаг.кк Зарим хүмүүс үүнийг уншаад гайхах байх..? Энэ бол гайхаад байх зүйл огтоос биш юм. Хүсвэл хүн БҮХЭН өөрийгөө сонсож, хүссэнээрээ амьдарч болно ш дээ! Өөрөөрөө амьдрах чинь л ЖИНХЭНЭ жаргалтай амьдрал шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published.