Categories
Чөлөөт

Циркийн урлаг тасарч байгаад, бид дув дуугүй байснаараа Долгорсүрэн гуайн гэр бүлд тасчуулж байгаадаа гутарч байна

Өглөөний лайв үзсэн хүний царай юм шиг байна. Нээрээ манай сэтгүүлчид, хэвлэлийнхэн цирк нурсаныг харсан ч хараагүй юм шиг царайлав уу. Эсвэл нийслэлтэй бүгд гэрээтэй учир амаа үдүүлчихэв үү. Нурсан балгас болгосон байгааг хараад маш их эмгэнэсэн. Үнэн шд.-Яагаад нэг гэр бүл эрх мэдлээ ашиглаж хуучин шинэ авгай нартаа хотын нийтийн эзэмшил газрыг хувьчилж өгч болдог юм.-Яагаад хувьчлал нэрийн дор луй.вар байхад хэл амгүй нүдгүй сохор болоод яваад байх ёстой юм.-Яагаад бидний ирээдүй болсон үe үeийн түүх домогт бүхэл бүтэн урлаг, соёлын газрын балгас болгож, бар сав нээж машин угаадаг газар хийсэн байхад дуугүй л байх ёстой юм.Яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй зүйлийг хүлцэн тэвчиж байх ёстой юм. Энэ нэг нөхөрт хууль үйлчлэхгүй зарим нэг ах нар нь хуулийн дээр гараад суучихсан учир айгаад байдаг юм байна тиймээ.-Яагаад Монголын хэдэн зуун хэвлэлээс нэг ч өнөөдөр дуугарахгүй байгаа юм.Үнэхээр Монгол даяар маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бий. Хэн нь ч яагаад дуугарч чадахгүй байгаа юм. Би бол үнэхээр ичиж байна. Үр хойч ирээдүйнхээ өмнө ээж нь тэр үeд юу ч дуугарч чадаагүй гэж хэлэхээсээ ичиж байна. Хуруугаа ч хөдөлгөөгүй гэж бодохоор ичиж байна.Үнэн дүр төрхийг нь нотлох баримттай зоригтой дуугарсан танд баярлалаа Даваагийн Мөнх-Эрдэнэ Дэлхийн хамгийн том шоу тоглолтуудыг бүтээдэг Нарны Цирк болоод бусад том цирк хэрэн хисч амьдарч яваа циркчидээсээ ичиж байна. Үe үeийн циркчидийг төрүүлсэн эрхэм багш нар, алдар гавьяатай, улсдаа хийж бүтээсэн нөр их хөдөлмөртэй Циркийн алтан үeийнхнээс ичиж байна. Жагсаал цуглаан зохион байгуулвал гэр бүлээрээ дэмжин оролцоно. Циркийн урлаг тасарч байгаад, бид дув дуугүй байснаараа Долгорсүрэн гуайн гэр бүлд тасчуулж байгаадаа гутарч байна. Эмгэнэж байна. Арай ч ийм болгосон гэж хар дарж зүүдэлсэнгүй явжээ.

Leave a Reply

Your email address will not be published.