Categories
Чөлөөт

Тамхины иш түүх уралдаан юу болсон бэ?

“Аюулыг авдарлая-1” тамхины иш түүх уралдааныг 21 аймгийн хэмжээнд нэг сарын хугацаатай зарлажээ. Тус уралдааны зорилго нь аюултай хог хаягдлын талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлж, аймгуудыг цэвэрхэн орчинтой болгоход оршиж байгаа аж. Энэ талаар тус уралдааны санаачлагч, иргэн Ж.Сүмбээ “Тамхины иш нь маш хортой бөгөөд хурдан задардаг хаягдал юм. Тодруулбал, нэг ширхэг тамхины иш 12,000 ширхэг хэт жижиг микро пластик буюу зуун хувийн хуванцраас бүтдэг. Гэтэл бид хөвөн даавуу гэж боддог юм байна. Чүдэнзний модыг байгальд шингэнэ гээд тоодоггүй. Үүнийхээ араас тамхиныхаа ишийг хаях нь ихэнх хүмүүсийн дадал болсон. Тамхины иш нь маш хурдан задарч, улмаар бид агаарт цацагдсан хуванцраар амьсгалж байна. Энэхүү нөхцөл байдлаас болж элдэв төрлийн өвчин үүсэж байгааг үгүйсгэхгүй” гэдгийг хэлсэн юм.

Мөн тэрбээр “Хог хаягдал гэж байхгүй. Нэг нь хаяж байхад нөгөө нь заавал хайж байдаг. Тиймээс асуудлыг шийдэх цаг болсон. Жишээлбэл, Франц улсад тамхины ишээр дулаалгын материал, куртканы доторлогоо хийдэг. Бид мэддэггүй болохоос биш дахин боловсруулж ашигладаг жишиг олон бий. Монголд ч гэсэн дулаалгын материалд ашиглаж, дулаан блок гэж гаргаж байгаа юм билээ. Тиймээс ч аюулыг авдарлах боломж байна. Тамхиныхаа ишийг хаялгүй авдарладаг соёлтой болцгооё” хэмээн уриаллаа. “Аюулыг авдарлая-1” тамхины иш түүх уралдааны шагналын сан: Нэгдүгээр байр 200,000 төгрөг, өргөмжлөл, ивээн тэтгэгчийн гарын бэлэг Хоёрдугаар байр 150,000 төгрөг, өргөмжлөл, гарын бэлэг Гуравдугаар байр 100,000 төгрөг, өргөмжлөл, гарын бэлэг гардуулах

Leave a Reply

Your email address will not be published.