Categories
Чөлөөт

Бөхчүүдээс допинг илэрсэн эсэх…

Бөхчүүдээс допинг илэрсэн эсэх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн хоногуудад улсын цол хүртсэн бөхчүүдээс допинг илэрсэн гэх мэдээлэл цахим ертөнцөөр тарсан. Тэгвэл энэ талаар Үндэсний их баяр наадмын бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Энэ жилийн үндэсний их баяр наадмаар дөрөв давсан 64 бөх, мөн шөвгөрсөн 16 харваач нийт 80 хүнээс допингийн шинжилгээ авсан. Одоогоор 16 харваач болон 60 орчим бөхийн шинжилгээний хариу ирээд байна. 4-5 бөхийн шинжилгээний хариу хараахан ирээгүй байгаа. Үүнийг ирсэн даруйд нь олон нийтэд нээлттэй зарлана. Допинг илэрсэн эсэх одоогоор тодорхойгүй байна. Бид ч ирсэн нэрийг задлаж үзээгүй. Дутуу байгаа бөхчүүдийн шинжилгээний хариу ирэхээр нэрийг задлах хууль эрх зүйн зохицуулалттай” гэлээ. Эх сурвалж: erennews.mn Харин news.mn сайтад Хууль зүйн яамны ТНБД П.Сайнзориг өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь нийтэлжээ. Тус ярилцлагад “Энэ жил Баяр наадмын тухай шинэчилсэн найруулгыг баталж, үндэсний бөх болон сурын харваанд оролцож байгаа тамирчдаас допингийн шинжилгээ авсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь тав болон түүнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч байсан бол энэ жилээс дөрөв болон түүнээс дээш давсан бөх, сурын шөвгөрсөн бөхчүүд буюу нийт 80 хүнээс допингийн шинжилгээ авсан. Нийт 80 хүний 16 нь харваач, 64 нь бөхчүүд байна. Допингийн шинжилгээг цагдаа болон тагнуулын байгууллагын хяналт оролцоотойгоор допингийн эсрэг үндэсний хорооны ажилчид авсан. Үүнийг хамгаалалтайгаар Солонгос улсын итгэмжлэгдсэн лабораторид илгээсэн. Эхнээсээ хариу нь ирж байгаа ч 80 хүний хариу бүрэн ирээгүй байгаа тул зохих журмаар нээж, хариутай танилцаагүй байна. Гадуур тодорхой бөхчүүд допинг хэрэглэсэн байна гэсэн ташаа мэдээллүүд явж байна.Одоогоор хэн нэгэн этгээд допинг хэрэглэсэн, хэрэглээгүй гэдэг асуудал дээр хариулт хэлэх болоогүй. 80 хүний 77-гийнх нь хариу ирсэн бол гурван бөхийн хариу ирээгүй байна. Хариу нь бүрэн ирэхээр зохих журмын дагуу олон нийтэд мэдээлэх болно. Шинжилгээг бид хийдэггүй тул шинжилгээ хийдэг байгууллагаас хариу ирэхээр ил болгоно. Допингийн эсрэг үндэсний төвд хариу ирэхээр хамтран мэдээлнэ.” гэжээ. дэлгэрэнгүйг энд дар-ж уншина уу.

Leave a Reply

Your email address will not be published.