Африк тивд Английн колони байсан Зимбабве гэж улс бий. Манайхан энэ улсыг бүх насаараа ерөнхийлөгч хийсэн Роберт Мугабе гэдэг дарангуйлагчаар нь мэдэх байх. Зимбабве нь Африк тивд байх боловч нэг зүйлээрээ Монголтой ижил аж. Тэр нь ойр ойрхон Үндсэн хуулиа өөрчлөх. Зимбабве улсын Ассемблей буюу УИХ нь Монголын УИХ-тай адил ойр ойрхон ҮХНӨ хийдэг бөгөөд үүний гол зорилго нь эрх баригчдыг насаар нь төрд суулгах аж. Ойр ойрхон ҮХНӨ-ийг хийсний хүчээр ерөнхийлөгч Роберт Мугабе гэгч этгээд Зимбабве улсыг насаараа дарангуйлсан байдаг. Роберт Мугабе тэргүүтэй эрх баригчдыг улираан төрд суулгахын тулд Зимбабвегийн УИХ ҮХНӨ-өөр гишүүдийн тоог байнга нэмж байжээ. УИХ-ын гишүүд олширсноор ард түмэн биш, дарангуйллыг хамгаалагчид, авлигачид, гар хөлүүд л төрд улам хүчтэй болсон байна. Зимбабве улсын Ассемблей буюу УИХ нь анхандаа 100 гишүүнтэй байжээ. Гэтэл ҮХНӨ хийсээр байгаад УИХ-ынхаа гишүүдийн тоог 270 болгож нэмжээ. Гэтэл Ази тивд байдаг Монголын УИХ яг Зимбабвегийн жишгээр ХҮН-ын Т.Доржхандаар халхавч хийж тогтолцооны өөрчлөлт нэрээр ҮХНӨ-ийг хийж, УИХ-ын 76 гишүүний тоог 220 болгох гэж байна. Зимбабве улс ҮХНӨ хийж УИХ-ныхаа гишүүдийн тоог 2.7 дахин нэмсэн бол одоо Монгол улс ҮХНӨ хийж УИХ-ын гишүүдийнхээ тоог 2.8 дахин нэмэх гэж байна. Яг ижил схем байгаа биз. Гэхдээ асуудал гишүүдийн тоог нэмснээр дуусахгүй ээ! Зимбабве улс ҮХНӨ хийсний дараа Английн барьж өгсөн хуучин төрийн ордонд гишүүд нь багтахгүй болсон тул БНХАУ 140 сая доллараар шинэ төрийн ордон барьж өгчээ. Хятад Зимбабвед шинэ төрийн ордон барьж өгснөөр Зимбабвегийн “шинэ эзэн” улс болсноо дэлхийд харуулж гайхуулж байна. Тэгвэл Монгол улс ҮХНӨ хийж, УИХ-ын гишүүдийн тоог 220 болгосноор УИХ-ын гишүүд өнөөгийн төрийн ордонд багтахгүй нь тодорхой болж, шинэ ордон хэрэгтэй болох бөгөөд тэр ордныг нь Зимбабвегийн жишгээр БНХАУ барьж өгөх болно. Монгол улс нь БНХАУ-д асар их өртэй бөгөөд дэлхийн хэвлэл мэдээллээр Хятадад газар нутгаа өгсөн Шриланкийн араас орж болзошгүй 8 улсын нэг гэгдэж буй. Хэрэв Монгол улс ҮХНӨ хийвэл нэг мөсөн Шриланкийн араас орж, Африкийн Зимбабветэй ижил БНХАУ шинэ төрийн ордон барьж өгч дэлхийд Монголын шинэ эзэн болсноо гайхуулах нь ойлгомжтой болно.
Categories
МОНГОЛЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗИМБАБВЕ УЛСЫН ЖИШГЭЭР ӨӨРЧЛӨХ ГЭЖ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО
