Categories
Чөлөөт

АТГ: ДАРХАНЫ ЗАМЫН ТЕНДЕРТЭЙ ХОЛБООТОЙГООР АЛБАН ТУШААЛТНУУДЫН АЛБАН ӨРӨӨ, ГЭРТ НЭГЖЛЭГ ХИЙТЭЛ…

Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг нийтдээ таван хэсэгт хувааж тендер сонгон шалгаруулсан бөгөөд 2 болон 4-р хэсгийг цаасан дээрх компани сонгон шалгаруулсан байж болзошгүй гэх хардлага буй. Тэгвэл АТГ-аас Дарханы замын тендер сонгон шалгаруулалттай холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Улмаар холбогдох албан тушаалтнуудыг шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна. Энэ дагуу өнөөдөр Зам тээврийн хөгжлийн яамны таван албан тушаалтны албан өрөө болон орон байр гээд нийтдээ 30 гаруй объектод нэгжлэг хийжээ. АТГ-аас прокурорын зөвшөөрөл авах шаардлагатай тул шалгагдаж байгаа албан тушаалтны нэрийг зарлах боломжгүй гэлээ. АТГ-ын шалгалт тус яаманд хоёр цаг гарангийн хугацаанд үргэлжилж байна. Энэ үеэр АТГ-ын өөр нэг албан тушаалтан мэдээлэхдээ, автомашины улсын дугаарыг худалдах дуудлага худалдаа зохион байгуулахдаа өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөж буй эсэхийг шалгасан гэж мэдээллээ. “ШИРГЭЭСЭН УС НЬ ГАЛЫН ИЛЧИЙГ ТЭГШИТГЭЖ, ХООЛНЫ ШИНГЭЭЛТИЙГ САЙЖРУУЛЖ, ХЭВЛИЙН ӨӨХИЙГ ШУУРУУЛАХ ҮЙЛДЭЛТЭЙ ЭМ” Өмнөх мэдээлэлд усны хэтийдсэн хэрэглээний хор уршигийг дурдсан бол энэ удаад усны төрөл зүйл түүний ач тусын мэдээлэл хүргэе. Усыг ангилан ялгаж үзвэл: 1. Булгийн ус 2. Худгийн ус 3. Хурын ус 4. Цасны ус 5. Мөрний ус 6. Хужиртай ус 7. Модны ус 8. Голын ус 9. Нуурын ус гэх мэтчилэн ангилдаг. Үүнээс хамгийн сайн усыг БУЛГИЙН УС, ХУДГИЙН УС гэж тэмдэглэсэн байдаг. 🌏Байгаль дэлхий нь 5 махбодын зохицол, нар, сар, од, сансар огторуйн нөлөөлөл бүрдсэн дээд эрчим энергитэй булгийн ус дээд юм. Энерги авч биеэ тэтгэж шимжүүлэхийг хүсвэл та булгийн усыг авч ширгээж эсвэл цай чанаж ууж байгалаасаа энерги, эрчимээ сэлбэж тэтгээрэй. “ӨВЧИН БҮХНИЙ ЭХ НЬ ЭС ШИНГЭСЭН ЭМИЙН ЭХ НЬ ШИРГЭЭСЭН УС” Ширгээсэн эмийн ус гэж ямар усыг хэлэх вэ? Эзэлхүүний 1/3-г ширгээсэн усыг “Эмийн эх” гэж хэлдэг. 1л усыг 650 гр болтол ширгээж уух нь эмийн ус болдог. Тэгвэл ширгээсэн усны 2019 оны /П. Баатар, Г. Лхагваа/ нарын судалгаанаас үзэхэд: 1. Ширгээсэн усаар чанасан цай энгийн усаар чанасан цай нь энергийн агууламж 5.1 дахин их. Ширгээсэн усан дахь энерги нь: 2. Ээзгийний шүүснээс 5.2 дахин их 3. Зөгийн балынхаас 26 дахих их 4. Үзэмний шүүснээс 19.8 дахин их байсан байна. 5. Ширгээсэн ус гоожуураас авсан буцалсан устай харьцуулахад pH нь 1,5 дахин өндөр /рН- 9.59/ буюу маш шүлтлэг. 6. Дээд зэргээр эрэмбэлэгдсэн зөв бүтэцтэй байна. 💌Зөвөлгөө: 1. Аялал зугаалганд явж байхдаа булаг шандтай таарвал ус авч ширгээж чай чанаж хүртэж өөрийгөө болон хайртай хүмүүсийнхээ биеийг шимжүүлж энергиэ нөхөөрэй. 2. Гэртээ ажил дээрээ усыг аль чадахаараа ширгээж халуун бүлээнээр ууваас идсэн , уусан зүйлийн тань хор тайлагдаж, илүүдэл өөхийг багасгана. 3. Хоолны хордлого авсан, хоол шингэхгүй байгаа бол ширгээсэн усыг халуун бүлээнээр балгаж, шимж уугаарай. 4. Жингээ бууруулж, галбиржихыг хүсвэл ширгээсэн усандаа зөгийн бал хутгаж бадганы цагаараа, хоолны өмнө уугаарай. АНХААРУУЛГА: Ширгээгээд хонуулсан ус маргааш нь хор болдог тул, хонуулсан ус уухгүй байхыг хүсэе!!! Хүндэтгэсэн УАУ-ны их эмч: О.Очгэрэл copy Dr.Ochgerel

Leave a Reply

Your email address will not be published.