Categories
Чөлөөт

Шинээр байр худалдан авах гэж буй иргэдийн анхааралд

Монгол Улсын Засгийн газраас: 1. Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу шилжиж байр худалдан авах иргэнд зээлийн 6%-ийн 3%-ийг буцаан олгох, /3 жил/. 2. Тухайн орон нутагт амьдарч байгаа иргэн нь урьдчилгаа 30%-ийн 15%-ийг бүрдүүлсэн тохиолдолд үлдсэн 15%-д банкаар дамжуулж Зээлийн батлан даалтын сан нь 85%-д зээл олгох тогтоолын 2022.08.10-ны өдрийн хуралдаанаар гаргаж ээ. #Одоо банкнуудтай гэрээ байгуулах ажил хийгдэж байгаа юм байна шүү. Энэ шийдвэр ажил хэрэг болсноор: 1. Барилгын салбарыг дэмжих, 2. Эрэлт нийлүүлэлт нэмэгдэх, 3. Үнэ буурах, 4. Ажлын байр бий болох, хадаглагдан үлдэх, 5. Иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжрах, 6. Гэр хороолол багсах, 7. Хөрсний бохирдол буурах, 8. Иргэн хөрөнгөтэй болох, 9. Барилгын материалын үйлдвэрлэл нэмэгдэх гм маш олон эерэг ач холбогдолтой юм. #Зөв шийдвэр 🇲🇳 Засгийн газрын бүх сайд УИХ-ын гишүүн байхыг хүлээн зөвшөөрлөө УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэв. Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болж, Засгийн газрын бүх сайд УИХ-ын гишүүн байхыг хүлээн зөвшөөрчээ. ХҮН-ын дарга Т.Доржханд энэ талаар байр сууриа илэрхийлэв:-Өнөөдөр манай улсын парламентын түүхэд чухал өдөр тохиож байна. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. “Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.Сайдууд давхар эсвэл дан дээлтэй байхыг Ерөнхий сайд дангаараа шийдэх эрхтэй. Гэтэл Үндсэн хуульд 4-өөс илүүгүй гишүүн гэж тоо заасан. Ерөнхий сайд хэн нэгнээс, аль нэг фракцаас хамааралгүйгээр багаа буюу танхимаа бүрдүүлэх учиртай. Цэц энэ асуудалд цэг тавилаа. Учир нь Цэцийн шийдвэртэй хэн ч маргахгүй. Цаашид Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөх бол УИХ-ын гишүүдийн тоог эргэж харах нь зөв. УИХ намрын чуулганаас өмнө яаралтайгаар, ээлжит бусаар хуралдах ёстой. Бид засаглалын зөв зам руугаа орлоо. Засгийн газрын бүх гишүүн парламентын гишүүн байх нь олон улсын сайн жишиг.

Дөрвөн гишүүнээр хязгаарлах шаардлагагүй боллоо. Үндсэн хуулийн цэцээс өгсөн даалгаврыг УИХ биелүүлэх үүрэгтэй, бидэнд маргах эрх байхгүй. Урд хөрш ковидтой, хойд хөрш дайнтай, манай улс өндөр инфляцтай маш эмзэг үед бид байна. Энэ нөхцөлд ардчилсан парламентын засаглалаа бэхжүүлэх ёстой. Миний бие болон хуульч Д.Үүрцайх Үндсэн хуулийн цэцэд иргэний журмаар хандсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг удахгүй парламентаар хэлэлцэх боллоо. МАН энэ асуудлыг зогсоох эрхгүй. Хамгийн сүүлд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа зөвхөн давхар дээлтэй сайдуудтай болохыг бид зориогүй. Дараагийн нэмэлт өөрчлөлтийг бид шаардана. МАН Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалсан гэдэг. Тэгвэл одоо ирээдүй үеэ хамгаалах цаг ирсэн. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, эсэхээ нэн даруй шийдэх цаг болсон. Өнөөдөр Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрийг УИХ-ын нийт гишүүдийн 3/4 нь батлах ёстой гэв. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Намбарын Энхбаяр ахлан ажиллаж байна.

МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.