Categories
Чөлөөт

ИРГЭД БАНКИНДАА ХАНДААД 0.5-1 ХУВИЙН ШИМТГЭЛЭЭ БУЦААН АВАХ БОЛОМЖТОЙ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөөх газраас зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосныг хууль бус үзэн нэр бүхий есөн банкыг 20 саяар торгох шийтгэл ногдуулсан. ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Хууль бус үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь нотлогдсон учраас иргэн хүсэлтээ гаргаад, буцаан авах боломжтой. Зөвхөн шүүхэд гэлтгүй банкууд торгуулийн арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн үед иргэд банкинд хүсэлтээ тавиад, шимтгэлээ буцаан авах боломжтой. Банкуудад торгох шийтгэл ногдуулахад тус банкууд нь шүүхэд гомдол гаргахаа илэрхийлсэн. Процесс эцэслэн шийдвэрлэгдсэн үед иргэд банкиндаа хандаад шимтгэлээ буцаан авах боломжтой гэж харж байна” гэлээ. ОХИНДОО ЗААВАЛ ЗААЖ ӨГӨХ АМЬДРАЛЫН 50 УХААН Эцэг, эх байна гэдэг амаргүй ажил. Үргэлжид үр хүүхдээ сайн, сайхан байлгахын төлөө хичээж, санаагаа зовоож байдаг. Манай ард түмэн охин хүүхэд хэцүү гээд илүү их анхаарах тал ч бий. Хүүхэд бол хүүхэд, эр ч бай, эм ч бай хүмүүжил зөв, хандлага эерэг бол түмэн олны дунд алзахгүй амьдраад л явчихна. Охиноо хүчирхэг, амьдарлын асуудалд сөхрөхгүй нэгэн болгохыг хүсвэл дараах ухааны өвлүүлэн өсгөөрэй. 1. Бүхнээс тэргүүнд өөрийгөө хайрла. 2. Дунд сургууль амьдралыг чинь шийдэхгүй. Үүнд бэлэн бай. 3. Амьдралд чи олон бүдүүлэг охидтой уулзана. Энэ үед өөрийнхөөрөө байж, тэднийг зүгээр л хажуугаараа өнгөрөө. 4. Хэрэв чи жинхэнэ найзаа олж чадвал дараа нь түүнийг алдахгүйг хичээ, ямар ч хол зай та хоёрыг салгаж чадахгүй байх ёстой. 5. Эд зүйл чамайг аз жаргалтай болгож чадахгүй. 6. Бусдыг бүү шүүмжил, харин бусдаар шүүмжлүүлэхдээ бэлэн бай. Тэдгээр шүүмжийг тоосны хэрэггүй. 7. Эмээгээ ямар хүн байсныг үргэлж санаж яваарай. 8. Ямар ч асуудал гарч ирсэн бай, энэ нь ертөнцийн төгсгөл биш. 9. Юуны төлөө тэмцэх ёстойгоо сонго. Түүнийхээ араас чин сэтгэлээсээ тэмц. 10. Өөрийгөө бусадтай хэзээ ч бүү харьцуул, тэд чамтай адилхан биш. 11. Хэн нэгнийг маш их хайрлаж байсан ч гэсэн өөрийгөө бүү үгүй хий. 12. Өөртөө итгэлтэй ярьж бай. 13. Үгүй гэж хэлж сур, ингэж хэлэхээсээ бүү ай. 14. Чи өөрийнхөө амьдралын түүхийг бичнэ, ингэхдээ аз жаргалтай түүхүүдийг бичих хэрэгтэй. 15. Хэзээ ч эр хүний араас бүү хөөцөлд. Тэр чиний араас гүйх ёстой. 16. Магтаалын үгийг зөвөөр хүлээж ав, чамайг магтаж байгаа хүмүүсийн итгэлийг алдахгүйг хичээ. 17. Үргэлж шударга бай. 18. Тухайн цаг үедээ талархаж амьдар. Ганцаардлаас айх хэрэггүй. 19. Юу мэдэрч байгаагаа хэнээс ч айлгүйгээр хэлж бай. 20. Маргалдаж болно, гэхдээ 9 дүгээрт бичигдсэн зүйлийг бүү март. 21. Бүх зүйлийг танин мэд, хүнд эрдэм мэдлэг илүүддэггүй юм. 22. Хэрэв чи хэн нэгэн эрэгтэйн гэрт очих үед тэнд нэг ширхэг ч ном байхгүй байвал, шууд гарч яв. 23. Чи бол хэн нэгний өмч биш. 24. Өөрийгөө баярлуул, үргэлж. 25. Алдахаас бүү ай. Алдаж байж сурна. 26. Хэзээ ч шар хэвлэлийн нүүрэнд залрах хэрэг бүү хий. Чи хэлээд устгуулсан ч гэлээ, хүмүүс чиний хийсэн хэргийг мартахгүй. 27. Бусдад хариу нэхэлгүй тусла, хариуд нь чамд аз жаргал ирнэ. 28. Сайхан сэтгэлтэй бай, талархлыг харамгүй сонсоно. 29. Үргэлж зөн совиндоо итгэ. Үргэлж шүү. 30. Нийтэч бай. 31. Үйлдэл үг хоёр чинь зөрөх ёсгүй. 32. Мэдрэмжээ хэзээ ч бүү нуу, ил гаргах арга замыг үргэлж эрэлхийл. 33. Бүх зүйлийн сайн сайхан талыг нь олж хар. 34. Нарны тос хэрэглэ. 35. Чамайг гэдэг хүмүүсээс бүү нүүрээ буруул. 36. Өөрийн бөндгөртөө захирагдаж амьдар. Өөртөө итгэлтэй бай. 37. Шаардлагатай бол нулимсаа битгий хорь. Нулимснаас хүч чадлыг олж авдаг юм. 38. Инээд бол биеийг анагаагч гэдгийг сана. 39. Хөгжим тавь, бүжиглэ. 40. Үгээр гүүр босгож болно, бас босгосон гүүрээ шатааж ч болно. Үгээ зөв сонгож хэл. 41. Гэр бол амьдрах газар гэхээс илүү чиний анхаарал тавих ёстой газар. 42. Түрүүлж уучлалт гуйх нь сул доройн шинж биш. 43. Хичээнгүйлэн хөдөлмөрлө. Хариуг нь чи мэдэрнэ. 44. Өөрийгөө заримдаа үзэн ядаж болох ч, ямагт хайрлах хэрэгтэй. 45. Биеэ даа. 46. Хүссэн үедээ ээжтэйгээ ярилц. Би үргэлж чиний дэргэд байх болно. 47. Үүнийг сана, би чамд маш их хайртай. 48. Чи өөрийнхөө бодож байгаагаас ч илүүг хийх чадвартай. 49. Чи гоо үзэсгэлэнтэй, бусдын юу гэх нь хамаагүй. 50. Амьдрал хэрхэх нь өнөөдрөөс шалтгаална. Яг одоо үргэлжилж байгаа энэ цагт амьдар. Өчигдрийг хянах боломжгүй, ирээдүйг ч мөн ялгаагүй. Чамд байгаа зүйл зөвхөн өнөөдөр, иймээс аз жаргалтайгаар өнөөдрийг өнгөрүүл… Эцэг эх та бол нэгэн бие хүнийг бүтээж байгаа гэдгээ санан хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргалгүйгээр өөрөө зөв замаа сонгож амьдрахад нь тусалдаг түшиг нь байгаарай. Таны гэр бүлд эрүүл энхийг ерөөе.

МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.