Ким Жон Ун айлчлалыг ажиглагчид юу гэж таамаглав?

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тус улсад айлчилж байна. Түүний айлчлал гурав хоног үргэлжилж, пүрэв гаригт өндөрлөх аж.Ким Жон Ун өнгөрөгч оны гуравдугаар сараас зургадугаар сарын хооронд буюу АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нартай уулзахынхаа өмнөхөн болон дараа нь гурван ч удаа Хятадад айлчилсан билээ. Тэрбээр энэ хоёр улсын төрийн тэргүүн нартай удахгүй дахин уулзана гэсэн мэдээ цацагдсан. Тиймээс ч урьтаж Хятадын албаныхантай хэлэлцээ хийж байна гэж ажиглагчид үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *