Үнэнч тууштай зан “угтагч”-ийг 320 сая долларын хөрөнгөтэй болгов

Үнэнч тууштай зан ялдаг. Энэ эмэгтэй Жак Ма-д 14 жилийн турш зүтгэжээЖак Ма-тай энэ зураг дээр байгаа бүсгүйг Тонг Венхонг гэдэг. Тэрээр Алибаба-д 16 жилийн өмнө угтагч (receptionist)-аар ажилд оржээ. Жак Ма компанийн хувьцааг хуваарилаж байхдаа Тонг-д 0.2 хувийн хувьцаа өгч Алибаба зах зээлд нээлттэй олон нийтийн компани болох үед 100 тэрбумын үнэ цэнэтэй болно гэж хэлсэн байна. Өөр компаниуд руу шилжилгүй энэ компанидаа үлдэж ажиллахыг түүнээс гуйсан бөгөөд Алибаба-г олон нийтийн компани болох үед 100 сая долларыг түүнд өгнө гэж амлажээ.

Тонг жилээс жилд хүлээсээр байсан ч Алибаба олон нийтийн компани ердөө ч болсонгүй. 2004 онд Тонг Жак-аас хэзээ юм бэ гэхэд “удахгүй” гэсэн хариулт авсан байна. 2006 онд дахиад асуухад дахиад л “удахгүй” гэжээ. Алибаба олон нийтийн компани болохгүй л байлаа. 2014 онд Алибаба Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр олон нийтийн компани болоход түүний үнэлгээ 245.7 тэрбум долларт хүрсэн юм. Ахлах угтагч, одоо Алибаба компанийн дэд ерөнхийлөгч Тонг угтагчаас саятан болж түүний хөрөнгө 320 сая ам доллараар үнэлэгдэх болсон байна. Нэг компанид та 14 жил хүлээж, үүсгэн байгуулагч нь эцэж цуцахыг мэдэхгүй тэмцэж байхад хамт байж, хамт тэмцэж чадах уу? Тэмцэх, хийдэг ажлаа хийгээд авдаг цалингаа авах ялгаатай зүйл шүү!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *