Нострадамус 2019 оныг хэрхэн таамагласан бэ

Францын алдарт зөнч, зурхайч , эмч эрдэмтэн Нострадамус /1503 онд төрсөн/ гэх нэрээр алдаршсан Мишель де Нотрдам эхэлж буй 2019 оны талаар хэдэн зууны тэртээ хэрхэн зөгнөж байсныг түүвэрлэн хүргэж байна. Тэрбээр дэлхийн төгсгөл хүртэл хүн төрөлхтөнд юу тохиолдох талаар зөгнөн хэлж байсан гэдэг. Гэхдээ энэ бүхэнд итгэх эсэх нь тухайн хүний асуудал бөгөөд түүний хэлсэн бүхэн биелж байсан гэх нотолгоо байхгүйтэй адил огт худал байсан гэж хэлэх аргагүй юм.

Дэлхийн гуравдугаар дайн, үзэл бодол өөрчлөгдөх нь  -Нострадамус 2019 онд дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ хэмээжээ. Францын блогчид алдартай эрдэмтнийн нууцлаг бичээсийг ингэж тайлбарлажээ. Нострадамус 2019 оны энэхүү зэвсэгт сөргөлдөөнд нэг талаас АНУ юмуу эсвэл Европ харин нөгөө талаас ОХУ, Хятад улс оролцоно гэжээ. Их зөнчийн хэлснээр энэхүү сөргөлдөөн нь урт удаан үргэлжлэх бөгөөд хэрэв түүний хэлсэнд итгэвэл энэ дайн 27жил үргэлжлэх гэнэ. Дайны үр дүнд Европ ихээхэн хүчгүйдэж сулрана гэжээ. – Нострадамус 2019 онд экстремист үзэл санаа ихээхэн дэлгэрэх бөгөөд үүний уршгаар олон удаагийн халдлага гарна хэмээжээ. “Эзний дайснууд бурхныг доромжилж, ариун хуулиудыг сорьж тэрсэлдэхийг хүснэ” хэмээн аугаа зөнч бичжээ.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *