Categories
Чөлөөт

Сайн үрийг наранд үлдээгээд муудсан үрээ газарт булвал юу болох вэ?

Яагаад муу зуршлууд хүнд амархан суугдаад харин сайн сайхан зуршилууд суугдахдаа бэрх үлдэхдээ бөх биш байдаг юм бэ? гэж шавь нар нь багшаасаа асуув . Сайн үрийг наранд үлдээгээд муудсан үрээ газарт булвал юу болох вэ? Хэмээн хөгшин багш тэднээс асуув. Наранд үлдээсэн үр нь хөрс усгүйгээс болж хатаж үхнэ харин муудсан үр сайн ургаж үржил шимээ өгөхгүй дээ хэмээн шавь нар нь өчив. Үүнтэй адил сэтгэлийнхээ гүнд сайхан сэдлээ нандигнан ургуулж сайн үйлсээ бусдад гайхуулан ил гаргахгүйгээр үйлдэхийн оронд бусдын өмнө гаргаж харуулснаас болж сайн үйлс үгүй болдог. Харин хүмүүс өөрсдийн алдаа, дутагдал, гэм нүглээ бусдад харуулахгүйн тулд сэтгэлийнхээ гүнд нуун далдалдаг. Тэр нь тэнд урган соёолж хүний зүрх сэтгэлийг нь хордуулж байдаг юм. Харин та нар ухаалаг соргог байгаарай гэж багш нь айлдав. Шавь нар нь багшдаа талархаад гүн бодолд орон одов.

Leave a Reply

Your email address will not be published.