Categories
Чөлөөт

Ч.Лодойсамбуугийн багш Амараа шавиараа бахархан нүүр номдоо нийтэлжээ.

Нэгэн өдөр утас дуугарч байна. Хартал Лодой юм бичиж унштал багшаа би тантай уулзмаар байна гэж тэр үед ч миний завтай байх үе таараад би ч тэгье гэлээ. Бид хоёр кофе бенн дотор уулзлаа эхлээд би яриаг нь сонслоо нөхөр багшаа миний бие болохгүй болоод байна. Сагс тоглож байгаад ухаан алдахаа шахлаа гэж байна. Түүний нүүрийг хартал тийм ч сайн биш харагдаж байсан. Тэгээд тэр намайг та дасгалжуулаад өг би олон газраар явлаа танаас өөр хүн надад таалагдахгүй байна гэж байна. Надад түүний нэр алдартай сэтгүүлч гэхээсээ илүү түүний хэлж байгаа биеийн шинж тэмдгүүд нь илүү их миний сонирхлыг татаж байсан юм. Ингээд бид хоёр тохиролцож бэлтгэл эхлэхээр боллоо. Түүнийг маргааш нь бэлтгэл хийлгэж үзлээ нээрээ л бие нь болохгүй байсан юм. Мэдээж дасгалжуулалтыг багаас эхлэнэ тэр энэ ачааллыг даахгүй дотор нь муухайрч сонин царайлж явна. Эхний нэг сар ийм байдалтай явсан. Аль болох эвээр дасгал хийлгэнэ хашир багшаа би зүгээрээ л гэнэ яг үнэндээ уруул нь цав цагаан л юм харагдаад байдаг байлаа энд тухайн хүний эрүүл мэндийн асуудлыг бичмээргүй байна. Ингээд тэр 3н сарын дараа гэхэд шаал өөр хүн болж эхэлсэн. Тэр ч сайжирч би ч түүнд хүссэн ачааллаа хангалттай өгч тэр даваад гардаг болсон энэ хугацаанд би түүнээс нэг л шинж чанар мэдэрсэн тэр бол тэмцэх, дайчин чадвартай залуу түүнийхээ хүчинд ч өдий зэрэгтэй явж байгаа байх. Нэг өдөр тэр багшаа би барилдмаар байна гэж байна. Надад барилдах гэхээс нь илүү түүний бие бялдрыг яаж аятайхан харагдуулах вэ? л гэсэн бодол төрч байсныг юуг нь нуухав. Түүнээс хоёрдох анзаарсан зүйл нь түүний үг үйлдэл хоёр нэг байдаг зүйл. Учир нь тэр Монгол соёл, ёс заншил гээд ярьдаг байсан түүнийгээ үйлдлээрээ харуулав. Давахдаа гол нь биш оролцож байна гэдэг нь илүү чухал. Оролдож болдоггүй, өөрчилж болохгүй ёс заншил гэж байдаг гэсэн. Даширамд хэлэхэд шавиараа бахархаж их омогшсон шүү.

Leave a Reply

Your email address will not be published.