МАНАЛ БУРХАНЫ ТУХАЙ Манал бурхан нь хамаг амьтдыг өвчин зовлонгоос гэтэлгэх их ерөөл тавьсан бурхан юм. Өвдөж зовдоггүй нэгээхэн ч амьтан үгүй. Өвчин зовлонгоос салахад сүсэг бишрэл ба итгэл үнэмшил маш чухал үүрэг гүйцэтгэдгийг орчин үеийн сэтгэл судлаачид нотлосон буй. Ууж буй оновчтой эм, эмчилж буй сайн эмч, мөн өвчин зовлонгоос ангижруулагч бурхан шүтээндээ залбирч чин сэтгэлээсээ шүтэж чадвал эдгэхгүй өвчин гэж үгүй. Монголчууд эрт үеэс “сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ” гэсэн нь үүнтэй холбоотой ажээ. Хүн буян бага үйлдэж, нүгэл их үйлдэх болсон цаг үеийг цөвүүн цаг гэх бөгөөд энэ үед эдгэшгүй өвчин асар ихээр гарах болно гэж эртний мэргэдийн лүндэнд байдаг. Эдүгээ өвчиний хувьсан өөрчлөлт, түүнийг эдгээх эмийн хүчин чадал, наад захын эдгэшгүй ханиад томуу зэргээс харахад цөвүүн цаг ирсэн нь тодорхой. Тэгвэл Манал бурхан нь “Цөвүүн цаг болох үед миний адис жинлавын хүч чадал улам нэмэгдэж, өвчин зовлонд нэрвэгдсэн хамаг амьтдыг зовлон зүдгүүрээс нь түргэн гэтэлгэх болтугай” хэмээн аугаа их ерөөл тавьсан бурхан тул бид бүхэн сайтар шүтвээс энэ цаг үед эрүүл саруул, энх тунх амьдрахад асар их тус нэмэртэй байх болно. Манал бурханы номыг унших үед юу бодох вэ? Манал бурханы лагшин хөх өнгөтэй, хоёр мутрын баруунаар эмийн ургамал, зүүнээр бадар аяга барьсан, хоёр хөл очир завилгаагаар оршин байдаг. Энэхүү Манал бурхан маш бодитойгоор өөрийн өмнөх огторгуйд заларч ирсэн байна.
Ном уншихын сацуу түүний лагшинаас асар ариун цагаан өнгийн гэрэл цацарч миний биеийн оройгоор орж бүх биед түгсэнээр биед байсан өвчин хийгээд өвчиний эх үүсвэрүүд хар өнгийн зүйл болон хувирч биений доод хэсгээр гэрэлд хөөгдөн гарч байна. Улмаар бие, хэл, сэтгэл гуравт Манал бурханы лагшин, зарлиг,
таалалын адис жинлав шингэж энэ адил эцэг, эх тэргүүтэй хамаг амьтан Манал бурханы адис жинлавыг хүртэж байна, амьтан бүгд өвчин зовлонгүй, амар амгалантай болж байна хэмээн бясалгана. Манал бурханы адистидын хүчээр хамаг амьтан өвчин зовлонгоос түргэн салах болтугай, хэрэв өөрөө өвдөж буй бол Манал бурханы лагшингаас цацарсан гэрлийг өвдөж буй газартаа удаан байлгаж “Миний өвдөж буй энэ өчүүхэн зовлонгоор хамаг амьтдын асар их өвчин зовлон амирлах болтугай” хэмээн залбираарай. Энэхүү бясалгал нь өөрийн өвчинг хялбар давах сэтгэлийн их эрч хүчийг өгдөг нарийн увидас юм. Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж, итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.
Орчлонд энэлэгч амьтан бүхэн Манал бурханы адистидийн хүчээр элдэв өвчин зовлонгоосоо түргэн гэтэлж, эгнэгт эрүүл энхээр амьдрах болтугай. Манла бурханы мөргөл ба тарни Нигүүлслээр бүхнээ тэгш төгс ялж нөхцсөн Нэрийг нь дуулах төдийд муу заяааг арилгагч Хорт сэтгэлийн өвчинг арилгагч эмийн манлай Бэндүряан гэрэлт хаан түүнээ мөргөн тахимой Дадаята ум бэхаанзэ бэхаанзэ маха бэхаанзэ бэхаанзэ ранза самудгадэ суухаа Төвдөөр Түгжээ гүнлаа нинбий жомдаан дай Цанзам тойви андоо дунал сэл Дүйсүм надсэл санжай манжий лаа Бэндүр райеи одлаа чанцаллоо Дадаята ум бэхаанзэ бэхаанзэ маха бэхаанзэ бэхаанзэ ранза самудгадэ суухаа
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.