Categories
Чөлөөт

Амьдралд төхөөрөмжтэй харьцахаас илүү хүнтэй харьцах нь чухал…

Банкны үүдээр нэгэн залуу настай аавыгаа дагуулан орж ирлээ. Аав нь мөнгө шилжүүлэх хэрэгтэй болсон гэнэ. Залуу тэсэлгүй ааваасаа асуув. – Аав аа, та яагаад интернет банк нээлгэчихгүй байгаа юм бэ? – Яах гэж? – Та мөнгө шилжүүлэхийн төлөө ийм их цагаа алдах хэрэггүй болно шүү дээ. Тэр ч байтугай та интернетээр хэрэгтэй зүйлээ худалдаж авч болно. Бүх зүйл илүү амархан болно. Залуу аавыгаа интернет орчинтой танилцуулах гэж байгаадаа сэтгэл хангалуун харагдана. – Тэгвэл би гэрээсээ гарах хэрэггүй болно гэсэн үг үү? – Тийм ээ, тийм. Хүү нь бүхий л давуу талыг нэлээд тайлбарлав. Аав нь жаахан бодолхийлснээ хариуллаа. – Өнөөдөр би энэ банк руу явж байхдаа дөрвөн танилтайгаа таарлаа. Энэ банкны теллер намайг бүр таньдаг болсон. Эдгээр хүмүүс бол надад хэрэгтэй, надтай ярилцдаг хүмүүс. Би банк руу явахаар бэлдэж, гудамжаар алхаж ирэхдээ дуртай байдаг. Би хангалттай завтай, бас хүмүүстэй мэндлэх, хэд гурван үг сольж ярилцахдаа дуртай байдаг. Хоёр жилийн өмнө намайг өвдөөд хэвтэж байхад миний жимс тогтмол худалдаж авдаг байсан дэлгүүрийн эзэн гэрт ирж орны минь буланд суугаад уйлсан. Ээжийг чинь гудамжинд алхаж яваад бүдэрч унахад ойролцоох дэлгүүрийн эзэн хараад машинаараа гэрт хүргэж өгсөн. Учир нь тэр биднийг хаана амьдардгийг мэддэг. Хэрэв би бүх зүйлээ интернетээр хийвэл ийм хүн ёсны харилцаа байх уу? Би зөвхөн компьютертэй л харьцах юм бол надад элдэв зүйл захиалах хэрэг ер нь байна уу? Би дэлгүүрийн худалдагчийг худалдагч гэдгээр нь биш хэн бэ, ямар хүн бэ гэдгээр нь таньж мэдэхийг хүсэж байна. Энэ чинь л харилцааг бий болгодог. Онлайн худалдаа чамтай харилцаа үүсгэх үү? Өвдвөл гэрт чинь ирж биеийг чинь асуух уу? Технологи бол амьдрал биш. Амьдралд төхөөрөмжтэй харьцахаас илүү хүнтэй харьцах нь чухал…

Leave a Reply

Your email address will not be published.