Categories
Чөлөөт

Ё.Отгонбаярын “ амины үнэтэй “ эхнэр Ш.Батнасантай танилц!!!

Ё.Отгонбаярын асуудал нь дандаа эхнэртэй нь холбогддог онцлогтой. Өмнөх эхнэрийнхээ нэр дээр маш олон банкны дансаар толгой эргэм их хэмжээний мөнгө эргэлдүүлсэн хэргээр дуулианд холбогдож байсан. Энэ удаа шинэ эхнэрийнхээ гэр бүлийн компани дээр их хэмжээний зээл аваад төлөөгүй, энд тэндгүй хууль зөрчин ухаж буй асуудалд холбогдов. Ё.Отгонбаярын сүүлд суусан эхнэрийг Шүхэртийн Батнасан гэнэ. Аав Шүхэртийнхээ үүсгэн байгуулсан “Нүүдэлчин групп”-ээр хаяглагддаг. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгч байснаа Ё. Отгонбаяртай сууж, АНУ-д суух элчин сайдын гэргий болсон түүхтэй бүсгүй. Ё. Отгонбаяр энэ эхнэрээсээ салвал амьдрал нь сүйрч, хүн алах юм биз дээ. Булганы Бүрэгхангай, Дорнодын хилийн зурвас, Заамарын алт ухахаа болиод орд барьцаалсан зээлээ төл! Сэтгүүлч Б.Отгон Олимпийн аварга Н.Түвшинбаяр ар.хидан сог.туурч багын найзаа хэр.цгийгээр зо.дож гэмтээснээр барахгүй найз нь гэмтлээ даахгүй на.с ба.рсан хэрэг одоо ид хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Зарим эх сурвалж Н.Түвшинбаярын ууж байсан ар.хинд сэтгэцэд нөлөөлөх зүйл хийснээс өөрийгөө хянах чадваргүй болсон, хагас га.лзуурсан гэх мэтээр өмөөрсөн өнгө аястай мэдээлэл цацаж байгаа ч үнэн хэрэгтээ Н.Түвшинбаяр нь угаасаа л агсам дээрэнгүй зан авиртай байсныг нотлох цөөнгүй жишээ байгаа. Улсын заан Н.Баярсайханыг хүн харахын эцэсгүй болтол зодсон гэх мэт.Тэгвэл тэр бүр багадаа буюу хөдөөгийн арван жилийн сурагч байхаасаа л гашуун нясуун юманд шүлэнгэтдэг уухаараа овилгогүй ааш араншинтай нэгэн байжээ. Үүнийг түүний анхны хайрын эзэн Т гэгч бүсгүйн найз нөхөд шогшрон ярьдаг байна. Т бүсгүй волейбол тоглодог өндөр царайлаг нэгэн аж. Түвшинбаяр тэр хоёр Булган аймгийн сургуульд хамт суралцдаг байсан бөгөөд хар багаасаа үерхсэн бүр сууж нийлэх дээрээ тулж байсан ч Түвшинбаяр бүсгүйг маш их харддаг байж. Зүгээр ч нэг хардахгүй ар.хи ууж сог.тоод, а.лганы амт үзүүлчихдэг нэлээн ширүүн хөвгүүн байжээ. Тиймээс Т бүсгүйн эгч дүүгээ балмад танхай юмны гарт үхэх чинь дутаа юу гэж үглэж загнасаар байгаад тэр хоёрыг салгажээ. Үүнд Түвшинбаярын хүүхэмсүү зан ч бас нөлөөлсөн байна. Тэрбээр оюутан болж хотод ирсэнээсээ хойш өөр нэг бүсгүйтэй наана цаана болж байгаад Т-д баригдаж, нэгэнт сэтгэл шулуудсан бүсгүй замаа хөөж оджээ.Түвшинбаяр түүнд үнэхээр хайртай байсан бололтой. Олимпийн аварга болсон хойноо “Би албан ёсоор эхнэр авч гэр бүл болчихсон юм байхгүй. Чамд би хайртай хэвээрээ байгаа шүү. Би дараачийн олимпод оролцоод бас л аварга болно. Наана нь би бүх юмаа зохицуулчихаад чамтай сууна” гэж хэд хэдэн удаа утсаар ярьсан ч Т бүсгүй нүүр өгөөгүй аж. Энэ нь ч оносон буй за. Ийнхүү бичсэнээр бүдэрсэн хүнийг дэвсэлж байгаа юм биш. Харин Түвшинбаярын аав ээж, ах дүүс түүний овилгогүй ааш араншинг засаж болчимгүй үйлдэл хийхээс хамгаалж байсан болоосой гэсэн санааных юм. Төрүүлж өсгөсөн эцэг эх нь, нэг гэрт хамт өсөж торнисон ах дүүс нь түүний муухай ааш авирыг мэдэхгүй байна гэж юу байхав. Хэрвээ түүнийг зөв хүмүүжүүлж төлөвшүүлсэн бол өдийд хоёр айлын амьдрал сүйрч олон хүүхэд харуусал, хагацал үзэхгүй байсан нь мэдээж. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг зүгээр ч нэг үг биш шүү.

Leave a Reply

Your email address will not be published.